x

Хавдрын мэс засалд шинэ технологи нэвтрүүлнэ

Хавдрын мэс заслын тусламж үйлчилгээний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, эмчилгээний чанар, үр дүнг эрс дээшлүүлэх шинэ технологи, инновацийн нэг болох БНСУ-ын "Metaple BIO" компанийн үйлдвэрлэсэн "Metagenie" хэмээх шинэ төхөөрөмжийг ХСҮТ хүлээн авлаа.

Өндөр технологи бүхий энэхүү төхөөрөмж нь нээлттэй хагалгааны үед хорт хавдрын хэмжээ, хязгаарыг оновчтой тодорхойлсноор хавдрыг бүрэн авах, өчүүхэн хэмжээний үсэрхийллийг ч эмч харах боломжтой аж. Энэ нь хагалгааны чанар, үр дүнг эрс нэмэгдүүлэх, цаг хугацаа хэмнэх зэрэг олон давуу талуудтай юм.

Уг төхөөрөмжийг хүлээлгэн өгөх арга хэмжээнд үйлдвэрлэгч "Metaple BIO" компанийн захирал Kim Doo In, уг технологийг бүтээгч, тус компанийн Технологи хариуцсан захирал, доктор, профессор Han Young Geun, судлаач Park Hong Seong, Metagenie төхөөрөмжийг Монгол Улсад, ХСҮТ-д хүлээлгэн өгөх ажлыг санаачлан, хэрэгжүүлсэн "Dr.AnyCare" компанийн захирал, мэс заслын эмч Lee Kyung Min болон тус компанийн эмч нар, УИХ-ын  гишүүн Ж.Чинбүрэн, ХСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх, Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ц.Уранчимэг болон ХСҮТ-ийн тасаг, албадын эрхлэгч, дарга нар, Монгол Улсад ажиллаж, амьдарч буй БНСУ-ын иргэд оролцлоо.

Dr.AnyCare компанийнхан ХСҮТ-ийн 60 жилийн ойг тохиолдуулан Хөнгөвчлөх эмчилгээний тасагт ханын хүчилтөрөгчийн иж бүрэн системийг хандивлан суурилуулжээ. Арга хэмжээний үеэр цаашид ХСҮТ, "Metaple BIO", "Dr.AnyCare" компаниуд хавдрын эмнэл зүйн судалгаа, эрдэм шинжилгээ, сургалтын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Өнөөдрөөс доктор, профессор Han Young Geun, судлаач Park Hong Seong нар ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдэд зориулсан дадлагажуулах сургалт, судалгааны ажлуудыг эхлүүлнэ.

Эх сурвалж: ХСҮТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 22 цаг 30 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 23 цаг 33 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 23 цаг 35 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 23 цаг 36 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 23 цаг 38 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 23 цаг 40 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 23 цаг 42 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 23 цаг 45 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 23 цаг 47 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 23 цаг 50 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 23 цаг 54 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top