x

Э.Мөнхнасан: Цаасаар олгодог гэрчилгээ, зөвшөөрлүүдийг бүрэн цахимжуулна

Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасантай цаг үеийг асуудлаар ярилцлаа.

-Иргэд тээврийн хэрэгсэлтэй холбоотой ямар үйлчилгээг цахимаар авч болохоор байна вэ?

-Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг "Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, үр дүнг тооцох жил" болгон зарласан. Үүний хүрээнд тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна.

Ингэснээр иргэд заавал биеэр очиж авдаг үйлчилгээнүүдийг халж, цахим хэлбэрт шилжүүлснээр иргэд цаг, мөнгөө хэмнэх боломж бүрдэж байна. Орон зай, цаг хугацаанаас үл хамааран хүсэлтээ цахимаар өгөх боломжтой.

Тодруулбал, тээврийн хэрэгслийн лавлагаа, тодорхойлолт, мэргэшсэн жолоочийн сунгалтын шалгалт, үнэмлэх олгох үйлчилгээг бүрэн цахимжуулсан.

Түүнээс гадна тээврийн хэрэгслийн бүртгэл, гэрчилгээг E-Mongolia платформд оруулахаар бүх бэлтгэл ажлыг хангасан байна. Ойрын хугацаанд ашиглах боломжтой болчихно. Мөн тээврийн хэрэгслийн техник хяналтын цахим гэрчилгээ буюу RFID-ыг авто машинуудад суурилуулах ажил эхэлсэн. Ингэснээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүхий л цаасан гэрчилгээнүүдийг цахим чип хэлбэр рүү шилжүүлж байна.

-Тээврийн хэрэгслийн эзэмшигч солих, шилжүүлэх үйлчилгээг цахимжуулах боломжтой юу?

-Монгол Улсын бүх төрийн байгууллагууд тоон гарын үсгийн систем рүү шилжсэн. Тоон гарын үсэгт иргэд 100 хувь шилжсэн тохиолдолд иргэд өөрсдөө тээврийн хэрэгслийн улсын дугаар авах, шилжилт хөдөлгөөнөө хийлгэх бүх боломжоор хангана. Энэ онд багтаан цахимд шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

-Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдийн улсын дугаарын дэвсгэр өнгийг өөрчлөх ажлын явцын талаар мэдээлэл өгвөл?

-Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй тээврийн хэрэгслийн дугаарын дэвсгэр өнгийг солих ажлыг наймдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас бусад төрийн байгууллагуудад дугаарын дэвсгэр өнгөө солих албан бичиг, уриалгыг хүргүүлж, зам, тээврийн салбарын 1200 тээврийн хэрэгслийн дугаарыг сольж эхлүүлээд байна. Есдүгээр сардаа багтан зам, тээврийн салбарын харьяа байгууллага, төрийн байгууллагуудын 8000 машины дугаарын дэвсгэр өнгийг солихоор төлөвлөн ажиллаж байгаа.

Зам, тээврийн хөгжлийн яам орон нутагт томилолтод ашигладаг таван тээврийн хэрэгслийнхээ дэвсгэр өнгийг сольсон.

-Сонгон шалгаруулалт болон үнийн саналын тухайд?

-Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй тээврийн хэрэгслийн улсын дугаарын дэвсгэр өнгийг солих ажлын хүрээнд улсын дугаар үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.

Улсын дугаар үйлдвэрлэдэг 47 байгууллагаас 23 нь үнийн саналаа ирүүлсэн. Эдгээрээс дөрвөн газар нь хамгийн хямд үнийн санал ирүүлээд байгаа. Дээрх сонгон шалгаруулалтад хэн нэгэнд давуу эрх олгосон зүйлгүй, нээлттэй, ил тод сонгон шалгаруулалт болсон гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хур борооны улмаас гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэй 1 цаг 9 мин Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх арга хэмжээ авна 1 цаг 10 мин Улаанбурханаар 10 хүн нас барж, 13350 хүн эдгэрчээ 1 цаг 14 мин Намрын ургац хураалт албан ёсоор эхэллээ 1 цаг 19 мин Наймдугаар сарын 28-наас цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилнэ 1 цаг 21 мин Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна 1 цаг 23 мин Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 1 цаг 25 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа 1 цаг 28 мин Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 5 цаг 30 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 5 цаг 31 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 5 цаг 33 мин Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ 20 цаг 18 мин Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хүрэв 20 цаг 20 мин Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт хамрагдана 20 цаг 23 мин Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөв 20 цаг 25 мин АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов 20 цаг 29 мин ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө 20 цаг 31 мин Орос, Украин олзлогсдын томоохон солилцоо хийв Өчигдөр 13 цаг 47 мин 25 улсын 230 төлөөлөгч оролцож, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 45 мин Тянжинд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл дуусах шатанд хүрлээ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top