x

Х.Нямбаатар: Монгол Улс, БНХАУ-ын хилийн эргэлтийн цэгийн шалгалт 2024 оноос эхэлнэ

Монгол Улсын хилийн зурваст өөрчлөлт оруулж, тодорхой хэмжээний газрыг Хятад улсын талд шилжүүлсэн гэх мэдээлэл цахим орчинд тархсан билээ. Тэгвэл худал мэдээлэл тараасан тухайн хоёр иргэнийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэв. 

Тэрээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн нууц тушаалаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрладаг хилийн отрядыг Гурвантэс сум руу шилжүүлж, улсын хилийн 15 км газар нутгийг хилийн хяналтаас гаргаж, БНХАУ-ын талд шилжүүлж өгсөн мэт ташаа мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. 

Ташаа мэдээллийг нийтэлсэн байж болзошгүй хоёр иргэнийг Эрүүгийн цагдаа болон Тагнуулын Ерөнхий Газраас олж, шалгаж байгаа. Монгол Улсын хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан шийдвэр огт гараагүй. 

Манай улс БНХАУ-тай 1962 он хилийн гэрээ байгуулж, 1962-1964 онд хилийг газар дээр нь тэмдэглэж, 1975 онд НҮБ-д урд хил бүртгэгдсэн. Манай урд хил бол НҮБ-д бүртгэгдсэн, эргэлтийн цэгийг нь өөрчлөх боломжгүй хил хязгаар юм. БНХАУ-тай хиллэж байгаа бүх боомт цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид үндэсний аюулгүй байдлын гэмт хэргийг тусад нь бүлэглэж зохицуулсан байгаа. Энэ бүлэгт дурдсанаар тухайн этгээд экстремист үйл ажиллагаа юу, үндэсний эв нэгдлийг алдагдуулах, бусад аль төрлийн гэмт хэргээр үйлдэж байгааг мөрдөн шалгах байгууллага тогтооно. Хил хязгаарын халдашгүй дархан байдал болон ард иргэдийг зэвсэгт тэмцэл, бослогод уриалан дуудаж буй мэдээлэл гарсан даруйд мэдээллийн эх сурвалжийг олж тогтоох, хуулийн хариуцлагад татах чиглэлээр ажиллаж байгаа. Одоогоор Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-аас энэ асуудалтай холбоотой ирүүлсэн мэдээлэл алга байна. Дотоодод тавигдсан мэдээ учир ирэх ч шаардлага байхгүй.

Манай улс БНХАУ-тай хиллэдэг хилийн шалгалтаа хамгийн сүүлд одоогоос 20 жилийн өмнө хийж байсан. Тухайн шалгалтаар бүх эргэлтийн цэгээ хоёр талаасаа баталгаажуулж, хилийн тэмдэгт багануудаа улаан боржин чулуугаар хийгээд орхисон. 20 жил тутамд шалгагдах хэлэлцээрийнхээ дагуу БНХАУ-тай хийх хилийн эргэлтийн цэгийн шалгалт ирэх 2024 оноос эхэлнэ.

Өмнөх түүхийг харахад,1962-1964, 1982-1984, 2002-2004 онуудын хооронд БНХАУ-тай хилийн шалгалт хийгдэж байсан. Харин Оросын Холбооны Улс (ОХУ)-тай хийж байсан шалгалт ЗХУ задарсантай холбоотойгоор нэлээн удаан үргэлжилж 1990-ээд оноос эхлэн 2002 онд дуусаж байсан. Одоо хэлэлцээрийнхээ дагуу хойд хилийн эргэлтийн цэгээ дахин баталгаажуулах ажил явагдаж байгаа.

Гол усны урсгал гольдролоос шалтгаалж, эрэг нурах, хилийн зурвас хөдөлж хөндөгдөхөөс сэргийлж геодезын аргаар 20 жил тутам шалгалт хийгддэг. Тухайн хилийн шалгалтаар 1,564,116 км кв газар нутгийн хэмжээ өөрчлөгдөх асуудал огт гардаггүй" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 22 цаг 46 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 23 цаг 49 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 23 цаг 51 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 23 цаг 52 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 23 цаг 54 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 23 цаг 56 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 23 цаг 58 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top