x

Хөрөнгө оруулалтын гэрээ хийх дөхөхтэй зэрэгцэн уран эсэргүүцэгчид хөдөлж эхэллээ

Монгол Улс 200 мянган тоннын батлагдсан ураны нөөцтэй бөгөөд үүгээрээ дэлхийд 12 дугаарт жагсаж байна. Манай улсын дөрвөн аймгийн 10 сумын нутагт цацраг идэвхит ашигт малтмалын чиглэлээр хайгуулын тав, ашиглалтын найман тусгай зөвшөөрлийг долоон аж ахуйн нэгжид олгожээ.

Эдгээрийн нэг болох Францын "Орано" компани Монголд Бадрах энержи ХХК /хуучнаар АРЕВА/ 1997 оноос Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны хайгуулын ажлыг эхлүүлсэн. Ингээд 2006 онд Дулаан-Уул, 2010 онд Зөөвч-Овоо ордыг нээн илрүүлж, сүүлийн 10 гаруй жил хайгуулын нөөцөө баталгаажуулах ажилд төвлөрч, одоо олборлолтоо эхлүүлэхэд бэлэн болоод байна. Төслийн олборлолт ашиглалтыг хэрэгжүүлэхийн тулд хоёр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах шаардлагатай. Иймд өнгөрсөн тавдугаар сард манай Засгийн газраас Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсэг байгуулан, зургадугаар сард ажлын хэсэг төслийн талбайд ажилласан билээ.

Энэ үеэр Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар мэдээлэл өгөхдөө "Ажлын хэсэг ирэх намар гэхэд Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулж Засгийн газар болон УИХ-д танилцуулна. Энэхүү ураны төсөл нь Монгол Улсын хувьд гуравдагч хөрш орны компанитай хийх томоохон Хөрөнгө оруулалтын гэрээнд тооцогдоно. Тиймээс бид 2009 онд байгуулж байсан Хөрөнгө оруулалтын гэрээн дээр гаргасан алдаагаа давтахгүй, тийм эрх ч байхгүй. Нэгд харилцан ашигтай байх ёстой. Цаашлаад бүс нутагтаа, энэ салбартаа тэргүүлэгч тоглогч байх амбийцтайгаар Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаар ажиллаж байна" гэсэн юм.

Монголын Засгийн газар, Францын Орано компанитай Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэвэл Монгол Улс жилд 2500 тонн шар нунтаг олборлох боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Тэгвэл Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах дөхөхтэй зэрэгцэн ураныг эсэргүүцэгчид хөдөлж эхэллээ.

Тухайлбал, ураны хор хөнөөлөөс болж ганц нүдтэй хүүхэд төрж, гурван нас хүрснийг "Бадрах энержи" ХХК нууж байна, уранаас болж ургийн гажигтай хүүхэд төрж, мал амьтан үхэж байна гэх мэдээлэл удаа дараа гарч байна. Үүгээр зогсохгүй Дорноговь аймгийн Улаанбадрах сумын зарим иргэн ураныг эсэргүүцэж Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийхээр бэлдэж байгаа аж. "Бадрах энержи" ХХК-г Монголд орж ирэхэд л байсан иймэрхүү үйл явдал Хөрөнгө оруулалтын гэрээ хийх дөхөх тусам хурцдана.

Бадрах Энержи ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардийн өгсөн мэдээллээр Францын Орано компанитай байгуулах энэхүү Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэвэл 1.6 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ. Өөрөөр хэлбэл, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний дараа орох том хөрөнгө оруулалт. Оюу толгойн хөрөнгө оруулалт хийгдсэнээр манай улс, эдийн засаг, иргэдийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг бид мэднэ. Харин дахин бидэнд ийм хөрөнгө оруулалт оруулах гэж байхад эсэргүүцэх нь амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэхтэй адил билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 22 цаг 53 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 23 цаг 55 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 23 цаг 58 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 23 цаг 58 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top