x

О.Цэлмэг: Миний утасны ярианы түүхийг авч байгаа нь эрх зүйн баримт бичгүүдийг маш ноцтой зөрчиж байгаа үйлдэл

Булган аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж буй О.Цэлмэг өөрийн цахим хуудсандаа тус аймгийн цагдаагийн удирдлагын зүй бус хандлага болон өдрийн цалинг тайлбаргүй авдаг талаар шүгэл үлээсэн юм. 

Энэ нь цагдаагийн байгууллага дотроос анх удаа шүгэл үлээж буй алхам юм.

Цагдаагийн ахмад О.Цэлмэг "2023 оны эхний улиралд Булганы цагдаа улсын хэмжээнд "Хүүхэд хамгаалал" арга хэмжээний хүрээнд 21 аймгаас 21-т орсон байна гээд 20 гаран алба хаагчдын цалинг 20 хувь хассан. Хүүхэд хамгаалал арга хэмжээ 2023 оны нэгдүгээр сараас эхлээд 2023 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр тайлан өгөх ёстой байсан боловч Монголын уламжлалт цагаан сарын баяр гээд амралтын өдөр таарсан. Энэ бол цэвэр удирдлагын зохион байгуулалт муу байна гэж л харсан" хэмээн наймдугаар сарын 16-ны өдөр бичсэн байна.

Мөн тухайн постод "Хажуугаар нь алба хаагчдын цалингаас хууль бусаар мөнгө татдаг асуудлаа яах вэ??? Сая хавар тавдугаар сарын 9-ний өдөр байгууллагын үүд хаалга янзлах нэрийдлээр бүх албан хаагчдаас нэг өдрийн цалин гээд хураагаад л авсан. Дээрх асуудлаар ЦЕГ-ын Дотоод хяналт-аюулгүй байдлын газраас шалгалт хийгээд хоёр даргыг нь өөрчилсөн" хэмээн дурджээ. 

Энэхүү постынх дагуу Цагдаагийн Ерөнхий Газраас албаны шалгалт хийж эхэлсэн байна.

Гэвч үүний зэрэгцээ Булган аймгийн цагдаагаас О.Цэлмэгт хэрэг үүсгэн шалгаж байгааг тэрээр өчигдөр мэдээлэв.

Энэ талаар цагдаагийн ахмад О.Цэлмэг "Булганы цагдаа намайг ахмадын зөвлөлийн хүнтэй утсаар ярьж маргаан хийсэн, сошиалд мэдээлэл тавьсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгалт хийж байгаа нь бол үнэн. Энэ дундаас Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга, дэд хурандаа Ж.Б нь над дээр албаны автомашиныг зөвшөөрөлгүй авч явсан, сошиалд мэдээлэл оруулсан гэсэн хоёр шалгалтыг явуулж байгаа.

2023 оны долдугаар сарын 31-ний өдөр Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан дэд хурандаа Б.Б гэдэг хүн хэсгийн төлөөлөгч О.Цэлмэгийн .... дугаарын утасны орсон гарсан ярианы түүхийг авахаар албан тоот боловсруулж, Аймгийн Прокурорын газрын орлогч прокурор С.А-аар зөвшөөрүүлж Мобикомд хүргүүлсэн байна.

Тэгээд миний ярианы бичлэгийг Хошууч Ж.А гэх албан тушаалтан ямар хүнтэй, ямар зорилгоор хэдэн минут ярьсан гэдгийг шалгаж эхлээд миний гар утасны дугаартай ямар зорилгоор яах гэж ярьсан талаар тайлбар бичүүлж авсан байна гэдгийг би өнөөдөр олж мэдлээ.

Миний гар утасны дугаарын орсон гарсан ярианы түүхийг авч байгаа үйлдэл нь өөрөө Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль, Тагнуулын байгууллагын тухай хууль, Олон улсын гэрээ, конвенц зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг маш ноцтой зөрчиж байгаа үйлдэл гэж харж байна" гэжээ.

Мөн хэсгийн төлөөлөгч О.Цэлмэгийн хөндсөн асуудалтай холбоотойгоор Булган аймгийн Цагдаагийн газартай холбогдоход "Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн хариу өгчээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Бямба (172.69.252.164)
    Хүний эрхийг ноцтой зөрчсөн байна.
    2023 оны 08 сарын 29 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 22 цаг 53 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 23 цаг 55 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 23 цаг 58 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 23 цаг 59 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top