x

Л.Оюун-Эрдэнэ: Хариуцлага алдсан авто замын компаниудыг хар жагсаалтад оруулна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 21 дэх "Өглөөний уулзалт"-аа авто замын салбарын төлөөлөлтэй хийлээ.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд "Шинэ сэргэлтийн бодлого"-оо танилцуулж, авто замын чанар, насжилт цаашлаад энэ салбарт авлига их байна гэх шүүмжлэл байдаг. Салбартаа тулгамдаж буй асуудлуудад та бүхэн саналаа хэлээрэй. Салбар бүрийн төлөөллийн мэдээллийг сонсож, асуудлыг шийдэх нь  өглөөний уулзалтын зорилго болохыг тодотгов.

Авто замчид энэ салбарт хөрөнгө оруулалт тогтвортой байх, ажиллагсдын цалин нэмэх, улирлын чанартай ажил учир өвлийн саруудад нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, замуудын их засварт төсөв шийдэж өгөх, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагатай болох зэрэг тулгамдсан асуудлаа Ерөнхий сайдад уламжиллаа. Тухайлбал,  

"Эн Би Си Си" компанийн ерөнхий инженер С.Ганхуяг:

-Би авто замын зөвлөлийн гишүүн. Манай зөвлөл энэ онд байгуулагдсан, 11 гишүүнтэй, авто замын орлого, зарцуулалтад хяналт тавьдаг байгууллага. Авто замын 23 сан Монгол Улсад байдаг, найман эх үүсвэрээс орлогоо бүрдүүлдэг. Өнөөдөр зөвхөн төлбөр хураах цэгийн үйлчилгээний орлого л ил, бусдынх нь далд байдаг. Авто замын засвар, арчлалтад жил бүр 110 тэрбум төгрөг шаардлагатай байдаг ч улсын төсвөөс талыг нь баталж өгдөг.  Замын сангийн орлогыг ил тод болгочихвол энэ 110 тэрбум төгрөгийг бүрэн олох боломжтой.

"Хөвчийн зам" компанийн захирал Ч.Алтанзаяа:

-Зам ашигласны хураамж манай улсад хамгийн бага. Дэлхийн хаана ч 1000-2000 төгрөгөөр зам ашиглахгүй. Төлбөр бага учраас арчлалт муу байна.  Дараагийн асуудал газар чөлөөлүүлэхэд үнэхээр хүндрэлтэй байдаг. Хүн бүр амандаа орсон тоо хэлнэ, тохиролцож чадахгүйгээс ажил удааширна. Үүнийг нэг стандартад оруулж өгөх хэрэгтэй байна.

"Ай Си Ти Сайн консалтинг" компанийн захирал С.Очирбат:

-Замын сан, арчлалтын асуудлыг улс төрөөс ангид байлгах ёстой. Улстөрчид авто зам ашиглалтад орууллаа гэдэг, маргаашнаас нь арчлалтыг хариуцах хүн байх ёстой. Ингэхийн тулд шатахууны онцгой албан татварыг замын санд төвлөрүүлж байж арчлалт сайжирна. Өмнө нь хуульд ингэж тусгасан ч Засгийн газар солигдоод өөрчилчихсөн. Энэ тогтолцоог өөрчлөхгүй бол асуудал, маргаан дуусахгүй.

“Классик роуд” ХХК-ийн инженер Л.Батхүү:

-Намайг энэ салбарт 10 гаруй жилийн өмнө орж ирж байхад зам ашигласны хураамж, төлбөр бага гээд ярьж байсан. Өнгөрсөн зургадугаар сард манай салбарынхан чуулаад мөн ч энэ тухай ярьцгаалаа.  Нэг асуудлаа ярьсаар олон жил болж байна. Ерөнхий сайдтай уулзсаных арай өөр зүйл ярих хэрэгтэй. Манай салбарт ажиллах хүч дутагдалтай байгаа. Яг үнэндээ, авто замын салбарт дөрвөн сая төгрөг авч ажилласнаас БНСУ-д очиж ажил хийе гэсэн залуус олон болжээ. Замын салбарт ажиллах нөхцөл хүнд. Тиймээс энэ салбарт анхаарч өгөөч гэсэн юм.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авто замын санг бие даалгах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг салбарын сайдад үүрэг болгоод “Та бүхэн шийдлээ гаргавал ирэх оны төсөв хэлэлцэх үеэр их засвартай холбоотой төсвийг шийдэж өгье” гэлээ. Мөн “Тендер авчихаад хариуцлагагүй хандсан компаниудыг хар жагсаалтад оруулна. Хар жагсаалтад орсон компаниуд төрийн ямар ч худалдан авалтад оролцох эрхгүй. Ажлаа хариуцлагатай хийдэг компаниуд ялгарч үлдэнэ” гэдгийг онцоллоо.

Авто замчид түгээмэл тархацтай ашигт малтмал болох хайрга, дайрга зэргийг зам барихад ашиглаад хууль зөрчсөн гэж цагдаагийн байгууллагад шалгуулдаг явдал цөөнгүй гардаг байна. Иймд төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа замын ажилд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглахад сум, орон нутгийн удирдлага дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газрын тогтоол гаргана гэлээ. Мөн авто замын сангуудад аудит оруулахаа Ерөнхий сайд мэдэгдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 22 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 23 цаг 54 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 23 цаг 57 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 23 цаг 58 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top