x

Улаанбаатар хот Сөүлийн дуудлагын төвтэй хамтран ажиллана

НЗДТГ-ын дарга И.Баатархүү БНСУ-ын “Dasan call center 120” төвийн ерөнхий захирал И И Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

Тус төв нь БНСУ-ын Сөүл хотын төрийн үйлчилгээ, өргөдөл гомдол шийдвэрлэлт, лавлагаа мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг. 

Улаанбаатар хотын хувьд хүн ам ихээр төвлөрөн суурьшсан томоохон дүүргүүдийн нутаг дэвсгэрт 2016 онд НЗДТГ-ын харьяа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв /НҮНТ/-ийг байгуулсан бөгөөд өдгөө төрийн үйлчилгээ, өргөдөл гомдол шийдвэрлэлт, лавлагаа мэдээллийг 1800-1200 утсаар хүлээн авч, зургаан салбарт үйл ажиллагаа явуулж байна.

Уулзалтын эхэнд НЗДТГ-ын дарга И.Баатархүү уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Бид 73 өөр байршилд үйлчилгээ үзүүлж байсан төрийн 53 байгууллагыг нэг дор төвлөрүүлж, төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулсан. Ингэснээр өргөдөл гомдлыг богино хугацаанд шийдвэрлэж, иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, хүртээмжтэй болгож, улмаар төрийн үйлчилгээний шийдвэрлэлтийг хянах нэгдсэн системтэй болсон. Цаашид НҮНТ-ийн үйл ажиллагааг оператор тогтолцоонд шилжүүлж, хөгжлийн шинэ шатанд гаргах хэрэгцээ шаардлагатай тулгарч буй. Энэ хүрээнд бид цаашид танай байгууллагын туршлага болон технологийг Улаанбаатар хотод нэвтрүүлэх боломжийг судалж, мөн НҮНТ-д ажиллаж буй албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх зэрэг хүрээнд хамтран ажиллах саналтай байна” хэмээсэн юм.

“Dasan call center 120” төвийн ерөнхий захирал И И Жэ “Өдгөө бид иргэдээс ирж буй гомдол, саналыг 10 мянга гаруй бүлэгт хуваан, мэдээллийн сан бий болгосон. Мөн иргэдээс ирж буй дуудлагыг 100 хувь хүлээн авч чадахгүй байгаатай холбогдуулан хиймэл оюун ухаанд суурилсан автомат хариулагчийг нэвтрүүлэхэд төвлөрөн ажиллаж байна. Энэ хүрээнд танай байгууллагатай хамтран ажиллахад таатай байх болно. Тухайлбал, гомдол, санал илэрхийлж буй зарим харилцахад хэцүү иргэдтэй хэрхэн харилцах талаарх гарын авлагыг боловсруулан бэлдсэн бөгөөд мэдээллийн сан бий болгох тал дээр хамтран ажиллахад бэлэн байна” гэв.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн зүгээс бүхий л талаар хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хур борооны улмаас гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэй 2 цаг 34 мин Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх арга хэмжээ авна 2 цаг 35 мин Улаанбурханаар 10 хүн нас барж, 13350 хүн эдгэрчээ 2 цаг 39 мин Намрын ургац хураалт албан ёсоор эхэллээ 2 цаг 44 мин Наймдугаар сарын 28-наас цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилнэ 2 цаг 46 мин Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна 2 цаг 48 мин Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 2 цаг 50 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа 2 цаг 53 мин Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 6 цаг 55 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 6 цаг 56 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 6 цаг 58 мин Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ 21 цаг 43 мин Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хүрэв 21 цаг 45 мин Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт хамрагдана 21 цаг 48 мин Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөв 21 цаг 50 мин АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов 21 цаг 54 мин ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө 21 цаг 56 мин Орос, Украин олзлогсдын томоохон солилцоо хийв Өчигдөр 13 цаг 47 мин 25 улсын 230 төлөөлөгч оролцож, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 45 мин Тянжинд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл дуусах шатанд хүрлээ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top