x

Их мөнгө нэхэж газраа чөлөөлөөгүй дөрвөн айлтай хэлцэл хийв

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлэг /ГССҮТ/-ийг “Содон” хороололтой холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажил үргэлжилж байна. Тус байршилд холбогдох албаныхны хамт ажиллаж, тулгамдсан асуудлын талаар санал солилцжээ.

Зургаан иргэн газар чөлөөлөлтийн үнэлгээнээс 3-4 дахин их төлбөр нэхэмжилснээс замын бүтээн байгуулалт саатаад байгааг өмнө нь мэдээлж байв. Харин өнгөрсөн долоо хоногт дөрвөн айлтай тохиролцож чадсан байна.

Энэ талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг "Тус бүтээн байгуулалтын газар чөлөөлөлтийн ажил 2022 оноос хойш буюу нэг жил гаруйн хугацаанд үргэлжилсэн. Нийт 356 нэгж талбар өртөж байгаагаас одоогийн байдлаар 33 нэгж талбар үлдээд байна.

Өнгөрсөн долоо хоногт дөрвөн айлтай хэлцэл хийсэн бөгөөд эдгээр айл газраа чөлөөлбөл 29 нэгж талбар үлдэнэ. Энэ нь хоногт 26-35 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай гол холбоос үндсэн зам болж байгаа. 13 байршилд авто зам, замын байгууламжийг өргөтгөн, шинэчилснээр замын сүлжээ 17.8 хувиар нэмэгдэх чухал ач холбогдолтой.

Гэсэн хэдий ч зарим иргэн газрын тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, 3-4 дахин их төлбөр нэхэмжилж байгаагаас болж тус замын ажил саатсан" гэв. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Энэ зам ашиглалтад орвол Нэгдүгээр хорооллын урд талын болон 21 дүгээр хороолол руу чиглэсэн замын ачаалал эрс багасах боломжтой. Нэмээд зам дагуух айлуудын газрын үнэ өсөх, нийтийн тээврийн хүртээмж сайжирна.

Замаа дагаад худалдаа үйлчилгээ, бизнесийн орчин бий болно гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Мэдээж хувь хүн өмчөө үнэлэх эрхтэй. Гэхдээ нийтийн эрх ашгийг боддог байх хэрэгтэй.

Зах зээлийн үнэлгээнээс хэт өндрөөр үнэлж байгаа нь нийгмийн сайн сайхны эсрэг зогсож байгаа хэрэг гэдгийг нийтээрээ ойлгох нь чухал. Тиймээс газар чөлөөлөлтийн ажлыг яаравчилж, иргэдтэй тохиролцоонд хүрч, чухал ажлыг хурдтай, стандартын дагуу гүйцэтгэх хэрэгтэй"-г хэллээ.

“Монгол зам групп” ХХК-ийн ерөнхий инженер Б.Нямдагва "ГССҮТ-ийг “Содон” хороололтой холбох авто зам нь зургаан эгнээ бөгөөд хоёр талдаа тойрогтой, гүүрэн гарцтай. Замын бүтээн байгуулалтын хүрээнд хийж буй таван нүхэн гарцын эхний 31.7 метр өргөн, 18.8 метр урт, 5.5 метр өндөр нүхэн гарцын ажлын суурь бэлэн болсон. Ажил 2022 оны зургаадугаар сард эхэлсэн бөгөөд 2024 оны зургаадугаар сард дуусгахаар төлөвлөсөн. 

Энэхүү замыг ашиглалтад оруулснаар Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг 50 хувь бууруулна гэж тооцоолж буй. Мөн хэрэв газар чөлөөлөлт бүрэн дуусвал газар шорооны ажлыг энэ жилдээ 90 хувьд хүргэх боломжтой. Айлууд газраа чөлөөлж өгөхгүй байгаагаас үүдэн бүтээн байгуулалтын ажил удааширч байна" хэмээн ярилаа.

Замын ажлыг “Монгол зам групп” ХХК гүйцэтгэж байгаа юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хур борооны улмаас гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэй 2 цаг 36 мин Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх арга хэмжээ авна 2 цаг 38 мин Улаанбурханаар 10 хүн нас барж, 13350 хүн эдгэрчээ 2 цаг 41 мин Намрын ургац хураалт албан ёсоор эхэллээ 2 цаг 46 мин Наймдугаар сарын 28-наас цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилнэ 2 цаг 48 мин Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна 2 цаг 50 мин Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 2 цаг 52 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа 2 цаг 55 мин Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 6 цаг 57 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 6 цаг 58 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 7 цаг 0 мин Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ 21 цаг 45 мин Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хүрэв 21 цаг 47 мин Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт хамрагдана 21 цаг 50 мин Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөв 21 цаг 52 мин АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов 21 цаг 56 мин ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө 21 цаг 58 мин Орос, Украин олзлогсдын томоохон солилцоо хийв Өчигдөр 13 цаг 47 мин 25 улсын 230 төлөөлөгч оролцож, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 45 мин Тянжинд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл дуусах шатанд хүрлээ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top