x

Гарааш байсан газарт тоглоомын талбай, ногоон байгууламж байгуулав

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах хүрээнд зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа, хайсыг буулгах ажил үргэлжилж буй.

Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Нэгдүгээр хорооллын арын зам дагуух зөвшөөрөлгүй барьсан тоосгон гарааш, төмөр чингэлгийг буулган, тохижуулсан талбайд “Намрын өнгө-2023” тохижилт, бүтээн байгуулалтын нэгдсэн арга хэмжээний нээлт боллоо.

Тохижилт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд тус дүүргийн 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 16 байршилд зөвшөөрөлгүй барьсан 899 гараашийг буулгаж, газрыг чөлөөлсөн. Ийн нийт дөрвөн га газрыг хамарсан эл талбайг нөхөн сэргээж, явган хүний болон дугуйн зам, авто зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих зам, 3х3 сагсан бөмбөгийн талбай, ариун цэврийн байгууламж байгуулж, сандал, худаг, гэрэлтүүлэг, хогийн сав, мини тайз байрлуулан, бялдаржуулах болон хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хийж дуусаад буй.

Хотын дарга Д.Сумъяабазар “Одоогоор нийслэлийн хэмжээнд нийт 7000 гаруй зөвшөөрөлгүй барьсан гараашийг чөлөөлөөд буй. Чөлөөлсөн байршил бүрд тухайн орчинд нь тохирсон ногоон байгууламж бүхий тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийхээр зураг төслийн даалгавар батлан ажиллаж байна. Эдгээрээс 40 байршилд томоохон бүтээн байгуулалт хийх бөгөөд эхнийх нь энэ юм. Үүнийг хийхэд иргэдийн оролцоо, идэвх санаачилга чухал байсныг дурдах нь зүйтэй” хэмээлээ.

“Намрын өнгө-2023” нэгдсэн арга хэмжээг нээж Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Зөвшөөрөлгүй гарааш буулган, тохижилт хийх ажил 2021 оны гуравдугаар сард 17 дугаар хорооны нутаг дэвсгэрээс эхэлж байсан. Өдгөө 1000 орчим гарааш чөлөөлөн, тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийн, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин бүрдсэнд баяртай байна” гэв.

“Намрын өнгө-2023” нэгдсэн арга хэмжээ нь наймдугаар сарын 22-26-ны хооронд үргэлжлэх бөгөөд хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл, шинэ ургацын ногоо, цэцгийн үзэсгэлэн дэлгээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хур борооны улмаас гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэй 3 цаг 59 мин Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх арга хэмжээ авна 4 цаг 0 мин Улаанбурханаар 10 хүн нас барж, 13350 хүн эдгэрчээ 4 цаг 4 мин Намрын ургац хураалт албан ёсоор эхэллээ 4 цаг 9 мин Наймдугаар сарын 28-наас цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилнэ 4 цаг 11 мин Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна 4 цаг 13 мин Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 4 цаг 15 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа 4 цаг 17 мин Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 8 цаг 19 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 8 цаг 20 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 8 цаг 22 мин Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ 23 цаг 7 мин Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хүрэв 23 цаг 10 мин Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт хамрагдана 23 цаг 13 мин Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөв 23 цаг 15 мин АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов 23 цаг 18 мин ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө 23 цаг 20 мин Орос, Украин олзлогсдын томоохон солилцоо хийв Өчигдөр 13 цаг 47 мин 25 улсын 230 төлөөлөгч оролцож, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 45 мин Тянжинд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл дуусах шатанд хүрлээ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top