x

Афганистан цэргүүдийн амь насыг аврахад Монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэжээ

ИБНАУ-д явагдаж буй НАТО-гийн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XII ээлжийн цэргийн баг үүргээ амжилттай гүйцэтгэсээр байна.

2021 оны Гуравдугаар сарын 30-ны өдөр ИБНАУ-ын нийслэл Кабул хотод алан хядагч террорист бүлэглэлүүдийн зүгээс Афганистаны олон нийтийг хамгаалах хүчний эсрэг чиглэгдсэн 3 удаагийн халдлага хийж, үүний улмаас 10 хүн амь нас үрэгдэж, 6 хүн шархадсан.

“Кабулын аюулгүй байдлыг хангах хүчин”-ээс Афганистаны үндэсний олон нийтийг хамгаалах хүчний шархадсан 6 цэргийн алба хаагчийг халдлага үйлдэгдсэн газраас татан гаргаж, хоёрдугаар шатны эмнэлэг рүү тээвэрлэх ажиллагааг зохион байгуулж явуулсан юм. Тодруулбал, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бүрэлдэхүүн цагийн байдлыг үнэлж, шархтан тээвэрлэсэн техникийг шалган нэвтрүүлж, нисдэг тэргэнд шилжүүлэн тээвэрлэх үүргийг богино хугацаанд шуурхай гүйцэтгэснээр шархадсан цэргийн алба хаагчид цаг алдалгүй эмнэлгийн тусламж авч чадсан юм.

Кабулын аюулгүй байдлыг хангах хүчний удирдлагаас Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багт гүн талархал илэрхийлсэн бөгөөд “Монгол цэргүүд сонор сэрэмжээ алдалгүй, цагийн байдлыг үнэлж, шуурхай ажилласанд баярлалаа. Цэргийн хүний гол зарчим чадварлаг үүрэг гүйцэтгэлтээс гадна сонор сэрэмж, бие даан шийдвэр гаргах чадвар байдаг. Энэхүү чадварыг Монгол цэргүүд гарамгай эзэмшиж чаджээ” гэсэн юм.

Мөн Афганистаны үндэсний олон нийтийн хамгаалах хүчний холбогч офицер шархадсан цэргийн алба хаагчдыг тээвэрлэх, шилжүүлэх ажиллагааны үед шуурхай ажиллаж, дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бүрэлдэхүүнд талархал илэрхийлсэн юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өнөөдөр болох гол үйл явдлууд 1 цаг 19 мин Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025–2029 оны гишүүн болов 1 цаг 21 мин Монгол–Японы зөвлөлдөх уулзалт энэ сарын 24-28-нд Токиод болно 1 цаг 27 мин Ээмэг, бөгж худалдан авах гэж байгаад 2.5 сая төгрөгөөр залилуулжээ 1 цаг 28 мин А.Билгүүн: Монголчуудын 30 хувь нь хар тамхины эрсдэлд өртөж байна 1 цаг 30 мин Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгоно 1 цаг 34 мин Баруун болон төвийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2 цаг 12 мин Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 15 цаг 44 мин "Монгол циркус энтертаймэнт”-ийн уран бүтээлчдийг 34 сая төгрөгөөр шагнана 16 цаг 2 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 17 цаг 0 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 17 цаг 2 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 17 цаг 4 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 17 цаг 6 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилов 17 цаг 11 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 17 цаг 12 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 19 цаг 6 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 19 цаг 7 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 19 цаг 9 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 19 цаг 16 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 19 цаг 20 мин
iИх уншсан
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ...
Top