Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дэлгүүр, худалдааны төвүүд Дөрөвдүгээр сарын 3-18-ны хооронд 20:00 цагт хааж байх шийдвэрийг гаргалаа.
Мөн худалдаа, үйлчилгээний газруудад хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтийг дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх, супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийх юм.
Мөн Нарантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг томоохон зах 30 хувиар ажиллаж, амралтын өдрүүдэд ажиллахгүй байх шийдвэр гаргалаа.