Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна.
Өнөөдрийн хуралдаанаар УОК-оос хатуу хөл хорио тогтоохгүй, зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах саналыг хэлэлцэж, эцсийн шийдвэрээ гаргасан байна.
Засгийн газрын хуралдаанаар Дөрөвдүгээр сарын 3-18-ны хооронд одоогийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг ахиулахгүй буюу хатуу хөл хорио тавихгүй байх шийдвэр гаргажээ.
Харин зарим салбар, ААН-н үйл ажиллагааг хязгаарлахаар болсон байна. Засгийн газрын хуралдаан дуусаагүй дараагийн асуудлуудаа хэлэлцэж байна.
Хуралдааны дараа УОК-оос дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.