x

Халдвар авсан хүний ойрын хавьтал болсон тохиолдолд өрхийн эмчдээ бүртгүүлнэ

Коронавирусний халдвар нэмэгдэж буйтай холбоотойгоор тусгаарлалтын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Коронавирусний халдвар авсан иргэд гэртээ тусгаарлагдаж болохоор зохицуулалт хийсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Улаанбаатар хотод сүүлийн өдрүүдэд халдварын тархалт их байна. Ийм үед эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээ, иргэд, олон түмний хамтын ажиллагаа чухал. Иргэддээ амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, гараа тогтмол ариутгаж байхыг зөвлөж байна. Хэрэв та коронавирусний халдвар авсан нь батлагдвал өрхийн эмчтэйгээ холбогдож, эмчийнхээ хяналтад гэртээ тусгаарлагдаж болно. Гэхдээ ХӨСҮТ-ийн тусгай мэргэжлийн баг  үзлэг, шинжилгээ хийж, гэртээ тусгаарлагдах бололцоотой эсэхийг тодорхойлж, гэртээ тусгаарлагдах зөвлөгөө болон зөвшөөрөл өгдөг. Гэртээ тусгаарлагдах бололцоогүй гэж үзвэл заавал эмнэлэгт хэвтэж, эмнэлгийн нөхцөлд эмчийн хяналтад эмчилгээ хийлгэх шаардлагатай.

-Халдвар авсан хүний ойрын хавьтал болсон тохиолдолд хэрхэх вэ?

-Ойрын хавьтлыг гэр бүлийн болон гэр бүлийн бус гэж хоёр ангилдаг. Гэр бүлийн бус буюу хамт ажилладаг гэх мэт ямар нэг байдлаар хавьтал болсон тохиолдолд Өрхийн эрүүл мэндийн төв, холбогдох мэргэжлийн хүмүүст үнэн зөвөөр хэлэх хэрэгтэй. Мөн сандарч, тэвдэлгүйгээр гэртээ очиж, болж өгвөл гэр бүлийнхнээсээ тусдаа байж, амны хаалтаа зүүж, аяга таваг гээд бүх зүйлээ тусдаа хэрэглэж, өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Мөн өрхийн эмчид бүртгүүлнэ. Өрхийн эмч таныг дүүргийн Онцгой комисст бүртгүүлж, дүүргийн Эрүүл мэндийн төвийн шинжилгээ авах баг гэрээс тань очиж, шинжилгээ авч, зөвлөгөө өгнө. Өөрөөр хэлбэл, та Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлалтад байх хэрэгтэй.

Хэрэв та гэр бүлийн ойрын хавьтал болсон бол гэртээ тусгаарлагдах уу, эмнэлэгт тусгаарлагдах уу гэдгээ шийдэх хэрэгтэй. Гэр бүлийн бусад гишүүн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эмчийнхээ хяналтад эмчилгээ, үйлчилгээ авна. Таны гэр бүлийн гишүүдэд дүүргийн Онцгой комиссын дэмжих үйлчилгээний баг хүнс, тэжээлийн зүйл, ус хүргэж өгөх, хог зайлуулах зэрэг дэмжлэгт удирдлагаар ханган ажиллах юм. Ойрын хавьтлуудын өрхийн ажиглалт, хяналтыг дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран зохион байгуулж байгаа. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар тантай өдөрт хоёр удаа цахим ярилцлага хийн, биеийн байдлыг асууж, зөвлөгөө өгнө. Архаг эмгэгтэй хүн байвал өвчний түүх нээж, өдрийн эмчилгээ хийнэ. Танд ямар нэгэн эм хэрэг болбол эмийн сан явах шаардлагагүйгээр өрхийн эмчийн бичгээр хямдралтай, эрүүл мэндийн даатгалаар эм авах боломжийг нээж өгсөн. Нэн шаардлагатай тохиолдолд Өрхийн эрүүл мэндийн төвөөс автомат даралтын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгчийг эмчийн заалтаар өгч байгаа.

Өрхийн эмч нар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс томилсон нарийн мэргэжлийн эмч нартай байнга холбоотой ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд нарийн мэргэжлийн эмч нар таны биеийн байдалд үнэлгээ хийж, өрхийн эмчид зөвлөгөө өгнө. Улаанбаатар хотын баруун, зүүн хэсэгт архаг өвчтэй хүмүүст шинжилгээ хийх хоёр газар ажиллаж байна. Мөн өрхийн эмчийн заалтаар гэр бүлийн шаардлагатай хүмүүст тусгай машинаар үйлчилнэ.

-Гэрийн тусгаарлалтад байгаа иргэд эмнэлгийн үйлчилгээ яаж авах вэ?

-Гэрийн тусгаарлалтад байгаа иргэд нарийн мэргэжлийн болон түргэн тусламжийн үйлчилгээ авах бол өрхийн эмчээр дамжуулан авах боломжтой. Сэтгэцийн мэргэжлийн эмч нарын баг гэртээ тусгаарлалтад байгаа иргэдэд онлайнаар зөвлөгөө өгөх, онлайн хэлэлцүүлгийг өдөрт хоёр удаа зохион байгуулж байна. Иргэн та энэ талаарх мэдээллийг авахыг хүсвэл өрхийн эмчдээ хандаарай. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдтэй манай эмч нар 24 цагийн турш холбогдон мэдээлэл солилцон, ажиллаж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийг Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн заалтаар хэвтүүлж, эмчилгээг нь үргэлжлүүлэх боломжийг хангаж өгсөн. Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сахиж, хүн хоорондын зайгаа барьж, гараа тогтмол ариутган, Өрхийн эрүүл мэндийн төвтэйгөө нягт холбоотой байхыг уриалж байна.     

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өнөөдөр болох гол үйл явдлууд 1 цаг 20 мин Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025–2029 оны гишүүн болов 1 цаг 22 мин Монгол–Японы зөвлөлдөх уулзалт энэ сарын 24-28-нд Токиод болно 1 цаг 28 мин Ээмэг, бөгж худалдан авах гэж байгаад 2.5 сая төгрөгөөр залилуулжээ 1 цаг 29 мин А.Билгүүн: Монголчуудын 30 хувь нь хар тамхины эрсдэлд өртөж байна 1 цаг 31 мин Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгоно 1 цаг 35 мин Баруун болон төвийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2 цаг 13 мин Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 15 цаг 45 мин "Монгол циркус энтертаймэнт”-ийн уран бүтээлчдийг 34 сая төгрөгөөр шагнана 16 цаг 3 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 17 цаг 1 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 17 цаг 2 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 17 цаг 5 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 17 цаг 7 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилов 17 цаг 12 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 17 цаг 13 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 19 цаг 7 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 19 цаг 8 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 19 цаг 10 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 19 цаг 17 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 19 цаг 21 мин
iИх уншсан
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ...
Top