x

Цувааны араас “хуцах” минь-2

Хуульчид Цэцийн шинэ гишүүдийг томилсон УИХ-ын шийдвэрийг Үндсэн хуулийн цэцэд өгнө гэв. Ерөнхийлөгч болон УИХ-аас нэр дэвшүүлж томилогдсон Цэцийн шинэ гишүүд Цэцийн гишүүнд тавигдаж буй хуулийн шаардлагыг хангаагүй гэж тэд үзжээ. Ашгүй дээ. Тэртэй тэргүй олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байсан Цэцийн гишүүдийн сүүлийн томилгоо салбарын мэргэжилтнүүдийн ч гэсэн амбицийг хөндөж чадсан байна. Яагаад гэвэл Үндсэн хуулийн Цэц гэдэг байгууллага хуульчдын авирах ёстой хамгийн өндөр оргил, мэргэжлийн хамгийн том карьер юм. Угаасаа салбар бүрийн мэргэжилтнүүд, мэргэшсэн боловсон хүчнүүд ингэж амбицалж байж улс орон хөгжинө. Дутуу дулимаг улстөрчиддөө л зөвхөн дөрлүүлээд явбал энэ улс хэзээ ч хөгжихгүй.

Монгол Улсын Үндсэн хуульд Цэц болон түүний гишүүдийн тухай “Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн. Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна” гэсэн байна.

Мөн цэцийн гишүүнд тавигдах шаардлагыг ч гэсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно” хэмээн хуульчилжээ. Харин Цэцийн гишүүнд тавигдах энэ шалгуурыг томилогдсон дөрвөн гишүүний гурав нь огт хангаагүй гэж хуульчид үзжээ. Хуульчдийн хувьд “мэргэшсэн байх” гэдэг нь хамгийн наад зах нь хуульчийн мэргэжлийн шалтгалтанд тэнцэж, хуульчийн лицензээ авсан, цаашлаад хуульчийн мэргэжлээр дор хаяж 5-10 жил ажилласан, тэр дундаа Үндсэн хуулийн чиглэлээр мэргэшсэн, судалгаа шинжилгээ хийсэн, тэр нь олон нийтэд уншигдаж, салбарын мэргэжилтнүүдийн хүртээл болсон, хамгийн багадаа докторын зэрэгтэй байх гэх мэтчилэн шалгуурууд багтдаг.

Учир нь Цэц бол УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийг шүүн хэлэлцэж, Үндсэн хуулийн суурь үзэл санаа, үнэт зүйл, зарчимд нийцэж буй эсэхээр дүгнэлт гаргадаг байгууллага. Энэ утгаараа УИХ, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчөөсөө ч илүү мэргэжил, боловсролтой, салбартаа мэргэшсэн хүмүүс байх ёстой. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч бол сонгуулийн үр дүнгээр, иргэдийн чөлөөт сонголтоор бий болдог институт учраас нэг бүрчлэн шалгуур тавих боломжгүй. Тиймээс ч тэдэнд хуулийн зөвлөгөө өгөх бүхэл бүтэн баг, ажлын аппарат ажилладаг. Харин Цэцийн гишүүн бол цэвэр өөрийн туршлага, мэдлэгт суурилж, хараат бусаар шийдвэрээ гаргах ёстой. Энэ утгаараа төрийн гурван өндөрлөгөөс ч илүү мэргэжлийн ранктай хүмүүс байх ёстой гэсэн үг.

Харамсалтай нь өнгөрөгч долоо хоногт Цэцийн гишүүнд шинээр томилогдсон дөрвөн хүний гурав нь (Ш.Солонгоос бусад нь) Цэцийн гишүүнээр томилогдох наад захын шалгуурыг хангаагүй, мэргэжлийн бус гэж олон нийт шүүмжилж байна. Хуульчид ч үүнийг батлав. Харин УИХ дахь МАН-ын олонхи ямар итгэл үнэмшил, ямар шалгуураар энэ хүмүүсийг дэмжсэн байх вэ?

Г.Туулхүүгийн хувьд ШШГЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан, хурандаа цолтой, эрх зүйч мэргэжилтэй. Н.Буяндэлгэрийн талаар хорь гаруй жилийн өмнө АИХ-ын депутатаар сонгогдож байсан гэдгээс өөр мэдээлэл өгөөгүй. 34 жилийн ажлын туршлагатай ч 21 жилд нь хувийн бизнес эрхэлсэн. Төрийн албанд есөн жил ажиллахдаа УИХ-ын Тамгын газарт ахлах референт хүртэл алба хашсан байна. Хуульчийн хувьд ч, улс төрчийн хувьд ч “хашир туршлагатай” гэж хэлэхэд хангалтгүй.

Ц.Нанзаддорж ч мөн ялгаагүй. ТӨХ-ны даргаар гурван ч удаа томилогдон ажилласан, 1996-2011 он хvртэлх хугацаанд төрийн өмчийн бүх хувьчлалыг гардан хийсэн. Хамгийн сүүлд Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа ТӨХ-ны даргаас чөлөөлж, Ч.Сайханбилэг буцаан томилсон байна. Одоо ЕТГ-ын даргаар ажиллаж байгаа З.Энхболдыг ТӨХ-ны даргаар ажиллаж байх үеэс гар нийлсэн, өмч хувьчлалын далимаар олон тооны барилга байшин, үйлдвэр аж ахуйн нэгжийг хувьдаа авч баяжсан гэгддэг. Сая Цэцийн гишүүнээс чөлөөлөгдсөн Д.Сугарын арыг залгамжлах бас нэг “Сугар”. Сая Цэцийн гишүүнд томилогдсон нь ч бас З.Энхболдтой холбоотой бололтой.

Цэцийн гишүүнд шинээр томилогдсон, Ерөнхийлөгчийн институцээс нэр дэвшүүлсэн гурван нэр дэвшигч дээр иргэд шүүмжлэлтэй хандаж байгааг дуулгахад ЕТГ-ын дарга З.Энхболд “Ерөнхийлөгч гурван хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй. Хуулийн хүрээнд нэр дэвшүүлэлт хийгдсэн. Хүмүүсийн тогтсон ойлголтод тааруулах шаардлагагүй” гэв. Жингийн цуваа явж л байдаг, жирийн нохой хуцаж л байдаг. Энэ л бидний бодит байдал, иргэдээ үзэх эрх баригчдын үзэл юм.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 90 гомдол, мэдээллийг АТГ хянан шалгав саяхан 2025 оны өвлийн элсэлтийн шалгалт маргааш Монгол хэл бичгийн хичээлээр эхэлнэ 1 мин Өвөрхангай аймагт орших Ханбаян хайрханыг төрийн тахилгат болгох саналыг хүргүүлэв 1 цаг 46 мин Европын хөл бөмбөгийн холбоо Израилын багуудыг тэмцээнээс хасах хүсэлтийг хэлэлцэж байна 1 цаг 50 мин 2050 он хүртэл Буйр нуур–Халх голын сав газарт температур 0.9–2.8°C-өөр өсөх магадлалтай 1 цаг 53 мин Эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн Хөгжлийн бодлогын орон тооны бус зөвлөл анхны уулзалтаа хийв 1 цаг 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал бараалхлаа 2 цаг 1 мин “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт болов 2 цаг 2 мин Өнөөдөр болох гол үйл явдлууд 2 цаг 5 мин Монгол Улс дэлхийн цөлжилттэй тэмцэх хүчин чармайлтад хувь нэмрээ нэмэгдүүлнэ 2 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн 2 цаг 12 мин AI салбарт шинэчлэл хийж “Apple” компани хиймэл оюун хариуцсан шинэ даргыг томилжээ 17 цаг 4 мин Индонез, Тайланд, Шри-Ланкад болсон гамшгийн улмаас 1100 гаруй хүн амиа алджээ 17 цаг 7 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлт сул байгааг онцолж, сангийн ил тод байдлыг нэмэхийг хүслээ 17 цаг 9 мин Энэтхэг Монголын коксжих нүүрсийг импортлохоор судалж эхэллээ 17 цаг 10 мин Японы 2025 оны онцлох үгээр Т.Санаэгийн “ажилла” уриа тодорлоо 17 цаг 12 мин Хонконгийн аймшигт түймрийн хэрэгт 13 хүнийг сэжиглэн баривчилжээ 17 цаг 14 мин Хүн худалдаалах гэмт хэргээс сэргийлэхэд салбар хоорондын уялдааг сайжруулахыг онцлов 17 цаг 15 мин Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав 17 цаг 16 мин Эмийн чанарын хяналтын үндэсний лаборатори 2026 онд ашиглалтад орно 17 цаг 18 мин
iИх уншсан
Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! МАН-ынхан “Манай даргыг нуувчинд нь нухах гэж байна” гээд ху... Монголын ард түмний амин зуулга юу юм бэ Үндэслэлгүй үнэ УИХ-ын даргын “төөрүүлсэн” Дэгийн даргын томилгоо П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Хөрөнгө оруулалтын санал боловсруулах сургалт, уулзалт зохио... МУИС-ийн багш нар япон хэлийг 9000 гаруй оюутанд заажээ Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа МОНЦАМЭ агентлаг солонгос хэлний редакц байгуулж, мэдээгээ т... АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Украины дайныг зогсоох төлөвлөгөөг хэлэлцэх уулзалт ирэх дол... “Physical: Asia” шоуны монгол багтай аялал жуулчлалын чиглэл... “Alibaba” хиймэл оюун ухаант “Quark” нүдний шилээ танилцуулж... А.Амартүвшин: “Тавантолгой түлш”-ийн дээжүүдийн бүх шинжилгэ... “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэ... Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top