x

Эмийн чанарын хяналтын үндэсний лаборатори 2026 онд ашиглалтад орно

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон ДЭМБ суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Н.Эрдэнэбаяр, ХӨСҮТ-ийн захирал С.Энхболд нар өнөөдөр Монголын Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Үндэсний лавлагаа лаборатори байгуулах барилгын ажил энэ оны 10 дугаар сараас эхлээд байна. Энэхүү лабораторийг ДЭМБ-ын 1.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулах юм.

Барилгын зураг төсөл, угсралтын ажлын тендер зэрэг бүх ажлыг ДЭМБ 100 хувь хариуцан ажиллаж байгаа бөгөөд барилга угсралтын ажлын тендерт MCS Property компани шалгарчээ. Тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг ч ДЭМБ зохион байгуулж ажиллана. Олон улсын стандартад нийцсэн Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторид шаардлагатай 45 нэрийн 78 төрлийн лабораторийн тоног төхөөрөмжийг дээрх санхүүжилтийн хүрээнд нийлүүлж, ажилтнуудыг чадавхжуулах сургалт явагдаж байна.

Эмийн чанарын хяналтын лавлагаа лабораторийн барилга угсралт нь нийт 884 м.кв талбайд батлагдсан зураг төслийн дагуу хэвийн үргэлжилж байгааг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд өнөөдөртанилцууллаа. Барилга угсралтын ажлыг тасралтгүй, хяналттай явуулахын тулд 7 хоног бүр ажлын төлөвлөгөө, тайлан гаргаж, бүх оролцогч талууд ажлын явцын талаар мэдээллээ солилцон ажиллаж байгаа ба ямар нэгэн ажил хоцрогдох, цалгардах нөхцөл үүсгэхгүй байхад анхаарч буйгаа онцолж байв. Барилга угсралтын ажил дууссаны дараа тоног төхөөрөмж угсрах, туршилтын ажлуудыг дараагийн баг хийж гүйцэтгэн 2026 оны 1-р улирлын төгсгөлд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөх юм.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр тус ажлын явцтай танилцах үеэрээ, Монгол Улсын 3.5 сая иргэний эрүүл мэндтэй шууд холбоотой эмийн чанарыг шинжлэх үндэсний лавлагаа лаборатори болох учраас барилгын цахилгаан, дэд бүтэц, агаарын филтер зэргийг маш сайн анхаарч ажиллахыг гүйцэтгэж байгууллагын төлөөлөлд хэллээ. Монголын эмийн чанарыг шинжлэх, чанарын баталгаатай гэдгийг зарлах үндэсний лавлагаа лабораторитой болох ажлыг ДЭМБ-иас санхүүжүүлэн хөрөнгө оруулалт хийсэнд талархаж байгаагаа мөн илэрхийлэв.

Өнөөдрийн байдлаар манай улсын Эм шинжлэх лаборатори нь түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж хүчин чадлын хувьд жилдээ 2500 орчим сорьцод шинэжилгээ хийж байна.
Эм шинжлэх лаборатори нь Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лаборатори болж статус нь шинэчлэгдэн томорсноор үйл ажиллагааны хүчин чадал нь 2-3 дахин нэмэгдэж, хүлээгдэлгүйгээр эмийг шинжлэх нөхцөл бүрдэнэ.

Үүнээс гадна эмийн үнэ, эмийн сангийн байршлыг харах https://em.hdc.gov.mn/ вэб сайт хэрэглээнд нэвтрээд байгаа нь эмийн үнийг иргэдэд нээлттэй болгох, сонголт хийхэд нь хяалбаршуулсан ажил болоод байгаа юм. Энэхүү цахим системийг иргэд хэрэглэж хэвшсэнээр эмийн үнэ иргэдийн хяналтад орж эмийн үнийн хөөрөгдөл арилах нөхцөл бүрдэх бол барилгын ажлын шатандаа яваа Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лаборатори 2026 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орсноор эмийн чанарын асуудлыг манай улс хяналтдаа бүрэн оруулж чадахаар болох юм. Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт 3780 эм бүртгэлтэй байгаа бөгөөд 2800 орчим эмийн сан үйл ажиллагаа явуулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
AI салбарт шинэчлэл хийж “Apple” компани хиймэл оюун хариуцсан шинэ даргыг томилжээ 29 мин Индонез, Тайланд, Шри-Ланкад болсон гамшгийн улмаас 1100 гаруй хүн амиа алджээ 32 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлт сул байгааг онцолж, сангийн ил тод байдлыг нэмэхийг хүслээ 34 мин Энэтхэг Монголын коксжих нүүрсийг импортлохоор судалж эхэллээ 35 мин Японы 2025 оны онцлох үгээр Т.Санаэгийн “ажилла” уриа тодорлоо 37 мин Хонконгийн аймшигт түймрийн хэрэгт 13 хүнийг сэжиглэн баривчилжээ 39 мин Хүн худалдаалах гэмт хэргээс сэргийлэхэд салбар хоорондын уялдааг сайжруулахыг онцлов 40 мин Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав 41 мин Эмийн чанарын хяналтын үндэсний лаборатори 2026 онд ашиглалтад орно 44 мин Гадаадын иргэн, харьяатын газар AI чатбот нэвтрүүлж, мэдээлэл өгөх үйлчилгээгээ сайжрууллаа 45 мин Ерөнхийлөгчийн айлчлалаар Монгол–Италийн харилцаа стратегийн түвшинд хүрэв 46 мин Нийслэлийн төр, захиргааг ухаалаг программ хангамжид шилжүүлэхээр болов 48 мин Улаанбаатарт шөнөдөө 27 хэм хүйтэн 49 мин Дахин давтагдашгүй 150 бүтээлтэй зүймэл урлалын үзэсгэлэн энэ сарын 5-нд эхэлнэ 3 цаг 26 мин Монголбанк өнгөрсөн сард 899.5 кг үнэт металл худалдан авчээ 3 цаг 27 мин Airbus-ын хувьцаа дөрөвдүгээр сараас хойших хамгийн доод түвшинд хүрэв 3 цаг 29 мин IBA-ийн ивээлтэй боксын ДАШТ Дубайд эхэллээ 3 цаг 30 мин АНУ “Копа Америка 2028”-ыг дахин зохион байгуулах талаар хэлэлцэж байна 3 цаг 31 мин Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр хэлэлцэв 3 цаг 33 мин Төмөр хайсанд орооцолдсон бугыг авран байгальд нь тавьжээ 3 цаг 34 мин
iИх уншсан
Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! МАН-ынхан “Манай даргыг нуувчинд нь нухах гэж байна” гээд ху... Монголын ард түмний амин зуулга юу юм бэ П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Үндэслэлгүй үнэ УИХ-ын даргын “төөрүүлсэн” Дэгийн даргын томилгоо Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Хөрөнгө оруулалтын санал боловсруулах сургалт, уулзалт зохио... МУИС-ийн багш нар япон хэлийг 9000 гаруй оюутанд заажээ Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа МОНЦАМЭ агентлаг солонгос хэлний редакц байгуулж, мэдээгээ т... АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Украины дайныг зогсоох төлөвлөгөөг хэлэлцэх уулзалт ирэх дол... “Physical: Asia” шоуны монгол багтай аялал жуулчлалын чиглэл... “Alibaba” хиймэл оюун ухаант “Quark” нүдний шилээ танилцуулж... А.Амартүвшин: “Тавантолгой түлш”-ийн дээжүүдийн бүх шинжилгэ... “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэ... Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top