x

Хүүхдүүдээ алагчилсан Засгийн газрыг Цэцэд өгье!

Хуульчид Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг шинээр томилсон УИХ-ын шийдвэрийг Үндсэн хуулийн Цэцэд өгнө гэв. Харин би хувьдаа хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгож байгаа Засгийн газрын шийдвэрийг Цэцэд өгөх саналтай байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн байна.

Ялгаварлан гадуурхаж үл болох шалтгаануудын дотор яс, үндэс, хэл соёл, шашин шүтлэгээс гадна “нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал”-аар ч гэсэн ялгаварлаж болохгүй гээд тодоос тод биччихсэн байгаа биз. Хуулиар хязгаарласнаас бусад (гэмт хэрэг үйлдэж эрхээ хасуулсан гэх мэт) ямар ч тохиолдолд хэний ч эрхийг төр өөрийн дур зоргоор хязгаарлаж, хасч болохгүй. Тиймээс Үндсэн хуульд заасан “хуулийн өмнө ижил тэгш байх” эрхээ эдлэх үүднээс хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгож буй Засгийн газрын шийдвэр, УИХ-ын тогтоолыг Үндсэн хуулийн Цэцэд өгье.

2009 онд УИХ анх Хүний хөгжлийн санг байгуулахдаа “нэгдүгээрт, хүн амын өсөлтийг дэмжих, хоёрдугаарт уул уурхайн баялгаас олсон орлогоосоо иргэн бүртээ хувь хүртээнэ” гэж амлаад 0-18 насны хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгохоор хууль баталсан билээ. Хүний хөгжил сангаас хувь хүртэхийн тулд “Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, хаягийн зөрчилгүй байх” ёстой. Өөр ямар ч болзол заагаагүй.

Гэтэл 2016 оны сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн МАН-ын Засгийн газар “Эдийн засгийн хямралтай” гэдгээр шалтагнлан хүүхдийн мөнгөний хамрах хүрээг 60 хувь хүртэл танасан. Нийт хүүхдийн 60 хувьд нь хүүхдийн мөнгө олгодог болсон гэсэн үг. Үүний тулд Хөдөлмөрийн яамнаас хэдэн арван тэрбумын зардал гаргаж, айл өрх бүрийн зурагт, хөргөгчийг тоолоод зогсохгүй хөргөгчин доторхийг нь хүртэл шагайж үзсэн билээ. Ингээд “Халамжийг хавтгайруулахгүй, зорилтот бүлэгт нь чиглүүлнэ” гэж хэлээд сая гаруй хүүхдээс 600 мянгад нь л хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн. Харин одоо үүнийгээ 80 хувьд хүргэх тухай ярьж, өглөгчийн дүрд тоглож байна.

Үнэндээ бол хүүхдийн мөнгө анхнаасаа л хүн амаа өсгөх, уул уурхайн баялгаас иргэн бүртээ хувь хүртээх бодлого байснаас биш, баян ядуугаар нь талцуулж, амьжиргааны түвшингээр нь дээр, доор үзсэн алагчлал байгаагүй. Тиймээс хүүхдийн мөнгийг өгвөл хүүхэд нэг бүрт өгөх ёстой. Өгч чадахгүй бол үүнийгээ хүлээн зөвшөөрөөд нэгэн зэрэг зогсоох ёстой. Хэрвээ “Төсөв хямралтай байгаа учраас” гэдэг шалтаг хэлэх гэж байгаа бол нэг хэсгийг нь хасаад нэгөө хэсэгт нь өгөхийн оронд нийтээр нь хэмжээг нь бууруулаад 10.000-ыг өгнө үү, 15.000-ыг өгнө үү, эрх баригчдын шийдэх хэрэг. Хамгийн гол нь хуваарилалт шударга байх ёстой.

Иргэд ч гэсэн “Би ч гэсэн энэ улсын иргэн учраас, миний хүүхэд энэ улсын бүрэн эрхэт иргэн учраас аль ч талаараа алагчлагдах ёсгүй” гэж толгой дээгүүр хэлж чаддаг байх ёстой. (Ядарсан зүдэрснээ яаж өргөх нь төрийн асуудал, түүний төлөө таны хүүхэд золиос болох ёсгүй л гэх гэсэн хэрэг) Авч байгаа нь ч, авахгүй үлдэж байгаа нь ч хэлэх ёстой. Ийм жижиг зүйл дээр ч гэсэн эрхээ хамгаалж чадахгүй бол илүү том зүйл дээр хэзээ, ямар шударга ёсны тухай ярих вэ? Тиймээс хүүхдийн мөнгөн дээр хүртэл ялгаварлал гаргаж байгаа Засгийн газрыг хамгийн түрүүнд Үндсэн хуулийн Цэцэд өгье.

Б.СЭМҮҮН   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 14 цаг 38 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 14 цаг 43 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 14 цаг 43 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 14 цаг 53 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 15 цаг 10 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 15 цаг 18 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 15 цаг 25 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 15 цаг 32 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй Өчигдөр 18 цаг 54 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав Өчигдөр 18 цаг 22 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно Өчигдөр 17 цаг 54 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов Өчигдөр 17 цаг 37 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана Өчигдөр 16 цаг 48 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна Өчигдөр 14 цаг 41 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй Өчигдөр 14 цаг 28 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ Өчигдөр 13 цаг 50 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна Өчигдөр 13 цаг 39 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана Өчигдөр 13 цаг 30 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон Өчигдөр 12 цаг 16 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... Пакс Глобалика (Pax Globalica) УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас...
Top