x

Эх орноо өрнөөс салгана гэсэн сүржин амлалт чинь яасан бэ, МАН-ынхан?

ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙГ ДАХИАД ТЭРБУМ ДОЛЛАРААР НЭМЭХ ХУУЛИЙН БОЛОМЖИЙГ ӨӨРСӨДДӨӨ ЗОРИУЛЖ ХИЙСЭН

Долоон буудлын Дондог гуайн амьдрал өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш хэрхэн сайжирсан бэ. Тэтгэврийн өрөө дарж дууссан уу. Хөвгүүд нь ажилд орох гэж яам, газар, эрх баригч намын дарга нарын гар хүндрүүлэх шаардлага хэр гарсан бэ. Ач зээ нараа харьяа дүүргийнхээ хамран суралцах бүсийн цэцэрлэгт сургаж чадсан болов уу. Энэ асуулт бол сонгуулийн үр дүнгээр хариултаа нэхэж буй гол зүйл.

Одоогийн эрх баригчид 2016 оны сонгуульд “Монгол улс  өрийн гүн ангал руу орлоо. Эх орноо өрнөөс салгана” гэсэн сүржин уриатайгаар оролцсон. Тэд нэг хүнд ногдох өр тэдэн сая хүрлээ, улс өрөндөө баригдаж дууслаа гэж сүржигнэж байсан. Тэгвэл өнөөдөр Дондог гуайн  шиг олон өрхийг өрнөөс нь салгаад өөд нь татсан зүйл харагдахгүй байна. Харин өөрийнх нь тэтгэврийн өрөн дээр нь улсын өр үнэ, ханшийн өсөлтөөр дамжуулан өрийн дарамт нэмж байгааг өвгөн өөрөө ч мэдээгүй л явж байгаа байх.

“2016 оны II хагастай харьцуулахад Монгол улсын нийт өр 5.43 тэрбум ам.доллар буюу 14.67 их наяд төгрөгөөр, Засгийн газрын өр 2.47 тэрбум ам.доллар буюу 6.64 их наяд төгрөгөөр нэмэгдээд байна”

2016 оны II хагаст манай нэг хүнд ногдох Монгол Улсын нийт өр 7776 ам.доллар орчим байсан бол энэ оны мөн үед  9167 ам.доллар буюу 24.7 сая төгрөг болж нэмэгджээ. Дондог гуай үүнийг сонсвол зүрх нь тэсэхгүй байх. Харин нэг хүнд ногдох Засгийн газрын гадаад өр 2016 оны II хагаст 1532 ам.доллар орчим байсан бол 2019 оны энэ үед 2239 ам.доллар болж 707 ам.доллараар нэмэгджээ.

Өнөөдөр нэг хүнд ногдох Засгийн газрын өр 2016 оны хагас жилтэй харьцуулахад 1.9 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Нэг хүнд ногдох Монгол улсын нийт өр 24 сая 750 мянган төгрөг, Засгийн газрын өр 6 сая төгрөг болчихлоо. Монгол улсын нийт өр 2016 оны II хагаст 24.26 тэрбум ам.доллар байсан бол 2019 оны энэ үед 29.69 тэрбум ам.долларт хүрч 5.43 тэрбум ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 14.67 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Өнөөдрийн ханшаар Монгол улсын нийт гадаад өр 80.17 их наяд төгрөгт хүрч ДНБ-ий 220 хувьтай тэнцэж байна.

Харин Засгийн газрын өр 2016 оны II хагаст 4.78 тэрбум ам.доллар байсан бол 2019 оны мөн энэ үед 7.25 тэрбум америк долларт хүрсэн. Засгийн газрын өр энэ хугацаанд 2.47 тэрбум ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 6.64 их наяд төгрөгөөр нэмэгджээ.

“Эрх баригчид их ажил эхлүүлж байгаа дүр зураг үзүүлэхийн тулд, сонгуулийн зардлаа олохын тулд тэд Засгийн газрын өрийг өөрсөддөө зориулан өөрчилсөн хуулийн дагуу нэмж мэдэхээр байна”

Өнөөдөр Засгийн газрын өр ДНБ-ний 58.9 хувьтай тэнцэж байна. Гадаад өрийн зохист хэмжээ бусад орнуудын хувьд харилцан адилгүй байдаг бөгөөд дийлэнх нь өрийн хэмжээгээ ДНБ-хээ 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар  хуульчилсан байдаг. Харин манайх 60 хувиас хэтрэхгүй байна гэж заасан.

Гэвч 2016 онд  “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийн 19.3-т “өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн өрийн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2019 оны төсвийн жилд 75 хувиас, 2020 оны төсвийн жилд 70 хувиас, 2021 оны төсвийн жилээс эхлэн 60 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна” гэж  өөрчлөн найруулсан байна. Өөрөөр хэлбэл өр зээлээ нэмэх болохоороо энэ хуулиндаа байн байн гар дүрдэг зуршилтай болжээ.

Анх 2010 онд тус хуулийг батлахдаа улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байхаар заасан боловч түүнээс хойш арав гаруй  удаа нэмэлт өөрчлөлт хийгджээ. Одоо тэдний өөрсөддөө зориулж найруулсан хуулиар тэд энэ ондоо багтааж Засгийн газрын өрийг ахин нэг тэрбум ам. доллараар нэмэх боломжтой байгаа. Их ажил эхлүүлж байгаа дүр зураг үзүүлэхийн тулд, сонгуулийн зардлаа олохын тулд тэд Засгийн газрын өрийг өөрсөддөө зориулан өөрчилсөн хуулийн дагуу нэмэхэд хэн ч эргэлзэхээргүй байна. Энэ бүхний эцэст нэг хүнд ногдох өрийн хэмжээ нэмэгдсээр байх нь тодорхой болж байна.

Эрх баригчдын Монголчуудаа өрнөөс салгана гэсэн амлалт нь жил бүр нэмэгдсэнээр биелж байна. Өмнөх өрөө төлөөгүй байж дахин  зээл авч  түүгээр барагдуулна гэдэг нь хүүнийх нь зөрүүг таны кармаанаас авна гэсэн үг. Өмнөх өрөө дараагүй хүнд банк, хэн нэгэн дахин зээл өгөхдөө хүүгээ нэмэгдүүдэг нь бизнесийн зарчим. Энэ бүхнээс харахад өр дарах нэгдсэн бодлого манай улсад үгүйлэгдсээр. Улсаараа хүн амаараа бүсээ чангалж дахин зээл авахгүйгээр энэ их өрийн ард гарах бодлого хэрэгтэй байна.

“Гадаад өрийн хэмжээ өндөр түвшинд хүрч эдийн засагт хүндрэл үүссэн тохиолдолд авч хэрэгжүүлэх бодлого одоогоор алга, бид гадаад өрөө төлөхөд бэлэн биш байна”

2021 оноос эхлэн манай Засгийн газар гадаад өрөө төлж эхэлнэ. Тухайлбал 2021 онд “Мазаалай бонд” 500 сая ам.доллар, 2022 онд “Чингис бонд” 1,000 сая ам.доллар, 2023 онд “Гэрэгэ бонд” 800 сая ам.доллар, 2024 онд төлөгдөх “Хуралдай бонд” 600 сая ам.доллар тус тус төлөхөөр байгаа. Эдгээр бонд, зээлийг богино хугацаанд оруулсан хөрөнгөө нөхөх төслүүдэд зарцуулаагүй учир одоо эргэн төлөлт хийхэд хүндрэл тулгарах нь нэгэнт тодорхой болчихлоо. Тиймээс хэрхэн эдгээр төлбөрүүдийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүйгээр төлөх шаардлагатай тулгараад байна. Мэдээж ямар нэг хэлбэрээр дахин санхүүжүүлэх арга хэмжээ авах нь тодорхой.

Энэ тохиолдолд татвар төлөгч бүрийн одоо төлж буй хувийн зээлийн өр дээр нь дахин дээрх өрийг нэг хүнд ногдохоор нь  хувааж  нэмэх зэргээр халаасыг нь тэмтэрнэ гэсэн үг. Гадаад өрийн хэмжээ өндөр түвшинд хүрснээр эдийн засагт хүндрэл үүссэн тохиолдолд авч хэрэгжүүлэх бодлого одоогоор алга байна. Өөрөөр хэлбэл бид гадаад өрөө төлөхөд бэлэн биш байна гэсэн үг. Тиймээс гадаад зээллэгээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд зардал, үр өгөөжийн тооцооллыг хийж, зөвхөн үр ашигтай төслүүдийг санхүүжүүлдэг болох, гадаад өрийн менежментийг шинэчлэн сайжруулах, хууль эрх зүйн орчноо тогтвортой байлгах ажлуудыг яаралтай хийх шаардлагатай байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Уржигдар 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Уржигдар 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Уржигдар 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Уржигдар 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Уржигдар 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Уржигдар 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Уржигдар 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Уржигдар 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Уржигдар 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Уржигдар 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2026-06-19 ЭМГЭНЭЛ 2026-06-19 С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 2026-06-19 Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 2026-06-19 УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 2026-06-19 “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 2026-06-19 Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 2026-06-19 НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 2026-06-19 Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 2026-06-19 УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 2026-06-19
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш...
Top