x

Дахин төлөвлөлтөөр барьж буй 234 айлын орон сууц энэ онд ашиглалтад орно

Чингэлтэй дүүргийн Х хорооны хэсэгчилсэн талбайд дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд барьж буй барилга, “Дэд бүтцийн төв” төсөл болон инженерийн шугам сүлжээний ажлын бодит байдалтай танилцахаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, холбогдох яам, агентлагийн төлөөллүүд газар дээр нь ажиллав.

Гэр хороолол дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн IX, X, XI хороо, Дэнжийн мянга орчмын А хэсэгчилсэн талбай нь батлагдсан бөгөөд байршил нь 39.7 га буюу 581 нэгж талбартай юм.

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр 3,358 айлын 43 блок орон сууцны барилга, 960 хүүхдийн сургууль, 720 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга тус тус барихаар төлөвлөсөн.

Төслийн хүрээнд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд барих инженерийн шугам сүлжээний ажил хийж байна. Энэхүү ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн X хороо Ерөнхий боловсролын 39 дүгээр сургууль орчмын хэсэгчилсэн талбайд барьж буй барилгын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажил удаашралтай байгаа аж.

Тус дүүргээс нийслэлийн ИТХ-д сонгогдсон Тэргүүлэгч Ш.Үнэнбат цэвэр, бохир усны хангамжийн асуудлаар Ус сувгийн удирдах газар, Ус дулаан дамжуулах төв, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн дэд бүтцийн газар, “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” төрийн өмчит компанийн удирдлага, Барилгын хөгжлийн төвийн хяналтын инженер болон  гүйцэтгэгч компани болох “Намуун дэвжих” ХХК-ийн захирал Ш.Мөнхбаяр нартай уулзаж инженерийн шугам сүлжээний асуудлыг хурдан шийдвэрлүүлэх талаар арга хэмжээ авч ажиллахаар болжээ. Иймд X хороонд дахин төлөвлөлтөөр барьж буй “Бармон” ХХК-ийн 234 айлын орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээний ажил хийгдсэнээр энэ онд ашиглалтад орох юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Дижитал бүтээн байгуулалт” форум барилгын салбарын шинэчлэлийг хэлэлцэв 11 мин ИКАО-гийн ерөнхийлөгчөөр анх удаа Япон иргэн томилогдов 15 мин Нийтийг хамарсан баяр, спорт, урлагийн үйл ажиллагааг хязгаарлахыг уриалав 17 мин Луврын музей ЕХ-ноос бусад орны жуулчдын тасалбарын үнийг нэмнэ 18 мин ҮХЦ-ийн гишүүн Л.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг ХЗБХ дэмжлээ 22 мин Амьсгалын замын халдварын өсөлттэй холбоотойгоор 1138 ор нэмэлтээр дэлгэлээ 24 мин 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ 35 мин ЗГ: Томуугийн дэгдэлттэй холбогдуулан илүү цагийн хөлс, урвалж оношлуурт 1.4 тэрбум төгрөг гаргана 37 мин Засгийн газар төрийн өмчит компанийн удирдлагуудад хариуцлага тооцно 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итали Улсад төрийн айлчлал хийнэ 41 мин Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг хүртдэг 2 цаг 19 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 2 цаг 22 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 2 цаг 23 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 2 цаг 27 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 2 цаг 27 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 2 цаг 28 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 2 цаг 36 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 2 цаг 42 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 3 цаг 37 мин Саардуу нэртэй сайд нарын набор… 3 цаг 42 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top