x

“Боломж таны гарт” залуучуудын хөгжлийн сар эхэлж байна

Жил бүрийн наймдугаар дугаар сарын 12-ныг дэлхий дахинд залуучуудын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс 2014 оноос эхлэн наймдугаар сарын 25-ны өдрийг Монголын залуучуудын өдөр болгон тэмдэглэх болсон бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүн амын сан, Олон Улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд хамтран залуучуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд таниулан сурталчлах, нийгэмд тулгамдаж буй асуудлыг залуучуудын оролцоотойгоор шийдвэрлэх зорилгоор олон талт үйл ажиллагаануудыг жил бүрийн найм, есдүгээр сард зохион байгуулдаг билээ. Тиймээс наймдугаар сарыг залуучуудын хөгжлийн сар хэмээн нэрлэдэг. Энэ жил “БОЛОМЖ ТАНЫ ГАРТ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөжээ.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн  газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Ган-Өлзий:

“Энэ жил манай газраас найм, есдүгээр сар буюу залуучуудын хөгжлийн сарыг “БОЛОМЖ ТАНЫ ГАРТ” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэх юм. Залуучууд маань өөрсдөө хичээж, тууштай байж чадвал эх орондоо хөдөлмөр эрхэлж дэлхийн жишигт хүрсэн цалин авах боломжууд ч нээлттэй байна. Тухайлбал, нийслэлийн Залуучуудын хөгжлийн төв “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн 8 төрлийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд 1893 залуучууд сургалтад хамрагдаж, 834 залуу сургалтаа амжилттай дүүргэн, 45 залуу бизнес инкубатор төвд дадлагажих хугацаандаа КОЙКА-гийн санхүүжилтээр сард 440.000 төгрөгийн тэтгэлэг авч, 120 залуу мэдээлэл, технологийн чиглэлээр ажлын байртай болж, хөдөлмөр эрхэлж байна. Одоогийн байдлаар “MKIT” сургалтын төвийг амжилттай төгссөн 13 залуучууд БНСУ-аас аутсорсинг захиалгын гүйцэтгэгчээр хөдөлмөр эрхэлж, эх орондоо ажиллаж амьдрангаа дэлхийн жишигт хүрсэн цалин авч байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Залуучуудын амьдрах, сурч боловсрох, хөдөлмөрлөх таатай орчин бүрдсэн, хотын хөгжил, соёл, тохижилтод залуучууд манлайлсан хот болох зорилтыг дэвшүүлсэн. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон дээрх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд залуучуудын хөгжлийг дэмжсэн олон талт үйл ажиллагааг 9 дүүргийн Залуучуудын хөгжлийн төвөөр дамжуулан зохион байгуулж байна.  Залуучууд маань дээрх төвүүдээр дамжуулан зохион байгуулах олон талт үйл ажиллагаануудад идэвхтэй оролцож,  тулгамдаж буй асуудлаа оновчтой шийдвэрлэхэд өөрсдийн дуу хоолой, санал санаачилгийг хүргэх бүрэн боломжтой.

Мөн залуучуудын хөгжлийн сарын хүрээнд төр, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын зохион байгуулж байгаа үйл ажиллагаануудад залуучуудаа идэвхтэй оролцохыг уриалж, нийтийн тээврийн үйлчилгээний газартай хамтран Залуучуудын хөгжлийн сарын сурталчилгааг нийтийн тээврийн 100 автобусанд байршуулан сурталчилж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сарын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээллийг хүргэн ажиллаж байна” гэлээ.  

Тус газраас эх орондоо амьдарч сурч, хөдөлмөрлөж байгаа залуучуудыг дэмжихээс гадна Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.6-д заасан зорилтын хүрээнд гадаадад сурч, ажиллаж хөдөлмөрлөж байсан залуучуудыг ажлын байраар хангах, гадаад болон дотоодод сурч боловсрон, нарийн мэргэжил эзэмшсэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэднийг эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахыг уриалах зорилгоор "Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе II" хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн чуулга уулзалт II”, хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын оролцоотой “Эерэг хандлага-Зөв шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулж, тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. 

Залуучуудын хөгжлийг дэмжих сарын хүрээнд нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран БНСУ-ын аж ахуйн нэгжүүдийн аутсорсинг ажлын захиалгыг гүйцэтгэх ажлын туршлагатай, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн залуучуудыг сонгон шалгаруулах нээлттэй хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг энэ сарын 23-нд нийслэлийн “Залуучуудын хөгжлийн төв”-д зохион байгуулна гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ 48 мин “Дижитал бүтээн байгуулалт” форум барилгын салбарын шинэчлэлийг хэлэлцэв 1 цаг 0 мин ИКАО-гийн ерөнхийлөгчөөр анх удаа Япон иргэн томилогдов 1 цаг 4 мин Нийтийг хамарсан баяр, спорт, урлагийн үйл ажиллагааг хязгаарлахыг уриалав 1 цаг 7 мин Луврын музей ЕХ-ноос бусад орны жуулчдын тасалбарын үнийг нэмнэ 1 цаг 8 мин ТББХ Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ 1 цаг 12 мин Амьсгалын замын халдварын өсөлттэй холбоотойгоор 1138 ор нэмэлтээр дэлгэлээ 1 цаг 13 мин 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ 1 цаг 25 мин ЗГ: Томуугийн дэгдэлттэй холбогдуулан илүү цагийн хөлс, урвалж оношлуурт 1.4 тэрбум төгрөг гаргана 1 цаг 27 мин Засгийн газар төрийн өмчит компанийн удирдлагуудад хариуцлага тооцно 1 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итали Улсад төрийн айлчлал хийнэ 1 цаг 30 мин Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг хүртдэг 3 цаг 8 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 3 цаг 11 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 3 цаг 12 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 3 цаг 16 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 3 цаг 17 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 3 цаг 18 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 3 цаг 25 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 3 цаг 32 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 4 цаг 26 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top