x

Түрээсийн орон сууцанд орохоор 35 мянган иргэн бүртгүүлжээ

"Буянт-Ухаа 2" 972 айлын түрээсийн орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаатай цахим хэлбэрээр бүртгэж дууслаа. Бүртгэлийн явц болон сонгон шалгаруулалтын ажлын талаар “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн  удирдлагууд мэдээллэв.

 

НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар “Нийслэлийн Зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж бүртгэлийг хаасан. Бүртгэлийн явцад хүндрэл гараагүй. НОСК зөвхөн бүртгэлийн ажлыг хийсэн. Маргааш орон сууцны комисс хуралдана. Сонгон шалгаруулалт нэг долоо хоногийн турш явагдана. Сонгон шалгаруулах комиссын дэргэд хууль хяналтын байгууллага давхар ажиллаж байгаа учраас гадны ямар нэгэн нөлөө орох боломжгүй” гэлээ.

Цахим бүртгэлд нийт 35.058 иргэн хамрагдаж хүсэлтээ баталгаажуулсан байна. Үүнээс:

1. Залуу гэр бүл гэсэн ангилалд -4443 иргэн

2. Төрийн албан хаагч гэсэн ангилалд-6542 иргэн

3. Хувийн байгууллагын ажиллагсад болон хувираа хөдөлмөр эрхлэгч гэсэн ангилалд -9549 иргэн

4. 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл гэсэн ангилалд-960 иргэн

5. Өрх толгойлсон эцэг, эх гэсэн ангилалд-3148 иргэн

6. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан гэсэн ангилалд-7166 иргэн

7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл гэсэн ангилалд-3134 иргэн

8. Гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн гэсэн ангилалд 116 иргэн бүртгүүлжээ.

Нийслэлийн Орон сууцны корпораци нь зөвхөн бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд сонгон шалгаруулалтын ажлыг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комисс зохион байгуулах юм байна. Орон сууцны комисс эхний ээлжинд нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын дагуу бүртгэлд хамрагдсан иргэдийг эрэмбэлэх бөгөөд шалгарсан иргэд ажлын гурав хоногийн дотор нэмэлт материалаа бүрдүүлэн хүлээлгэж өгөх аж. Үүний дараа ирүүлсэн нэмэлт материалд нөхцөл байдлын дүгнэлт хийх ажил явагдаж, шаардлага хангасан иргэнд НОСК-оос орон сууцанд хамрагдах батламж гардуулан өгч гэрээ байгуулан байранд оруулах юм байна.

Харин анкетын мэдээлэл зөрсөн болон санаатайгаар худал мэдээлэл бөглөсөн иргэд хар жагсаалтад бүртгэгдэн сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ 49 мин “Дижитал бүтээн байгуулалт” форум барилгын салбарын шинэчлэлийг хэлэлцэв 1 цаг 1 мин ИКАО-гийн ерөнхийлөгчөөр анх удаа Япон иргэн томилогдов 1 цаг 5 мин Нийтийг хамарсан баяр, спорт, урлагийн үйл ажиллагааг хязгаарлахыг уриалав 1 цаг 8 мин Луврын музей ЕХ-ноос бусад орны жуулчдын тасалбарын үнийг нэмнэ 1 цаг 9 мин ТББХ Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ 1 цаг 13 мин Амьсгалын замын халдварын өсөлттэй холбоотойгоор 1138 ор нэмэлтээр дэлгэлээ 1 цаг 14 мин 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ 1 цаг 26 мин ЗГ: Томуугийн дэгдэлттэй холбогдуулан илүү цагийн хөлс, урвалж оношлуурт 1.4 тэрбум төгрөг гаргана 1 цаг 28 мин Засгийн газар төрийн өмчит компанийн удирдлагуудад хариуцлага тооцно 1 цаг 30 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итали Улсад төрийн айлчлал хийнэ 1 цаг 31 мин Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг хүртдэг 3 цаг 9 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 3 цаг 12 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 3 цаг 14 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 3 цаг 17 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 3 цаг 18 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 3 цаг 19 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 3 цаг 26 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 3 цаг 33 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 4 цаг 27 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top