Нийслэлийн хэмжээнд энэ оны наймдугаар сарын 3-ны байдлаар 155.600 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна.
Энэ талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Цацрал мэдээллээ. Тэрээр "Өнөөдрөөс эхлэн борлуулагчидтэй гэрээ байгуулж ажиллана. Мөн Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавьж ажиллах бүтцийг дөрвөн түвшинд гаргаад байна” гэв.
Сайжруулсан түлшийг нийслэлд Сонгинохайрхан дүүргийн 22, 28, Баянгол дүүргийн 22, Чингэлтэй дүүргийн 12, 13, Сүхбаатар дүүргийн 9, Баянзүрх дүүргийн 22, 23, 27, Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нийт 10 цэгээр борлуулж байна.
Хотын Захирагч С.Амарсайхан олон нийтэд түлшний борлуулах цэгүүдийн талаарх мэдээлэл, зөвлөмж хүргүүлэхийг үүрэг болголоо.



