x

“Найрамдлын хонх” аяны хүрээнд 200 сонсголын аппарат, дунгийн суулгац, хамгаалалтын цүнхийг бэлэглэжээ

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн цуврал арга хэмжээний нэг “Найрамдлын хонх” сайн үйлсийн аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хичээлийн хэрэгсэл гардуулах ёслол болов.

Уг ёслолд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Мин, “Жоу Эньлай” сангийн удирдлагууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг эхийн хамт оролцсон юм. 

БНХАУ-ын “Жоу Эньлай” сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй  “Найрамдлын хонх” сайн үйлсийн аяны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд 200 ширхэг сонсголын аппарат, дунгийн суулгац,  хамгаалалтын цүнхийг бэлэглэжээ. Мөн зургийн хичээлийн иж бүрэн хэрэгслийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд гардуулан өгсөн байна.

Тус арга хэмжээний үеэр ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр “Монгол Улсад 105.7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 10.6 хувь буюу 11.3 мянга нь 0-17 насны хүүхдүүд.

Бид хүүхэд бүрт хүрч ажиллах ёстой бөгөөд тэдэнд шаардлагатай тусламж, үйлчилгээг улам сайжруулахад анхаарч ажиллаж байна” гэв.

Мөн хүүхдэд тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандсан үйл ажиллагааг дэмжин хамтарч ажилладаг БНХАУ-ын Засгийн газар, Элчин сайд Шин Хаймин болон “Жоу Эньлай” сангийнханд талархал илэрхийллээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хай Мин “Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхийн нэгэн бэлгэдэл болсон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн барилгыг энэ оны нэгдүгээр сард хүлээлгэн өгсөн.

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, нийгмийн сэргээн засах үйлчилгээг цогцоор нь хүргэх төвийн үйл ажиллагааг Монголын тал албан ёсоор эхлүүлээд хоёр сар орчим болж байна.

Бидний зүгээс энэхүү төвийн үйл ажиллагааг жигдрэх, хүний нөөц боловсон хүчний  сургалтын асуудал, энэ төвийн дагалдах байгууламж зэрэгт анхаарал хандуулж хамтран ажиллах болно” гэсэн юм.

Аяны хүрээнд мөн их, дээд сургуулиудад хятад хэлний сурах бичиг, Архангай аймгийн Эрүүл мэндийн газарт эмнэлгийн ор зэргийг хүлээлгэж өгсөн аж.

 Мөн тус үйл ажиллааны үеэр сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд аппарат бэлэглэж, оношилгоо үйлчилгээ хийжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ 48 мин “Дижитал бүтээн байгуулалт” форум барилгын салбарын шинэчлэлийг хэлэлцэв 1 цаг 0 мин ИКАО-гийн ерөнхийлөгчөөр анх удаа Япон иргэн томилогдов 1 цаг 4 мин Нийтийг хамарсан баяр, спорт, урлагийн үйл ажиллагааг хязгаарлахыг уриалав 1 цаг 7 мин Луврын музей ЕХ-ноос бусад орны жуулчдын тасалбарын үнийг нэмнэ 1 цаг 8 мин ТББХ Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ 1 цаг 12 мин Амьсгалын замын халдварын өсөлттэй холбоотойгоор 1138 ор нэмэлтээр дэлгэлээ 1 цаг 13 мин 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ 1 цаг 25 мин ЗГ: Томуугийн дэгдэлттэй холбогдуулан илүү цагийн хөлс, урвалж оношлуурт 1.4 тэрбум төгрөг гаргана 1 цаг 27 мин Засгийн газар төрийн өмчит компанийн удирдлагуудад хариуцлага тооцно 1 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итали Улсад төрийн айлчлал хийнэ 1 цаг 30 мин Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг хүртдэг 3 цаг 8 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 3 цаг 11 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 3 цаг 13 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 3 цаг 16 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 3 цаг 17 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 3 цаг 18 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 3 цаг 25 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 3 цаг 32 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 4 цаг 26 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top