x

Хөхүүл эхчүүдийг дэмжихийг ажил олгогч нарт уриалж байна

Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг дэлхийн 170 гаруй орон тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ жил “Энхрий үрс эрүүл торниход Эцэг хүний дэмжлэг чухал” сэдвийн дор зохион байгуулагдаж байна.

Монгол Улсад эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлт жил ирэх тусам буурсаар байгаа нь сэтгэл зовоосон асуудлын нэг.

Өнөөдөр нийт нялхсын дөнгөж 50 хувь нь эхний зургаан сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байна. Цаашлаад хоёр хүртэлх насны хүүхдийн дөнгөж 46 хувь нь эхийн сүүгээр хооллож байгаа аж. Ингэж буурах болсон нь олон шалтгаантай.

Тухайлбал, гэр бүл болон ажлын орчинд дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт сурталчилгаа нэмэгдсэн, цаашлаад нийгэмд ядуурлын түвшин буурахгүй байгаа нь эхчүүдийг төрсний дараа даруй ажилдаа эргэн орохоос өөр аргагүй байдалд оруулж байна.

Гэтэл эхийн сүү нь хүүхдийн эрүүл амьдралын гараа болдог бөгөөд эхийн сүү хүүхдийн тархины хөгжлийг дэмжээд зогсохгүй төрөл бүрийн өвчин, бүр эндэгдлээс хүртэл хамгаалах анхны дархлаажуулалт болдог аж. 

Эхийн сүү нь дэлхий дахинд бага насны хүүхдийн хатгалгаа, суулгалтаас шалтгаалах эндэгдлээс урьдчилан сэргийлдэг. Түүнчлэн хорт хавдар, чихрийн шижин өвчнөөс шалтгаалах эхийн эндэгдлээс урьдчилан сэргийлж чаддаг.

Хүүхдээ эхийн сүүгээр хооллох нь зөвхөн ээж хүний ажил биш. Тэдэнд аав нар, гэр бүл, эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, цаашлаад ажил олгогч, хууль тогтоогчдын дэмжлэг туслалцаа хэрэгтэй.

Ээж, аав аль алинд нь цалинтай чөлөө олгох, чанартай эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах, хүүхдээ эхийн сүүгээр хооллох завсарлага, тусгай өрөөг ажлын байранд бий болгох зэрэг гэр бүлд ээлтэй бодлогыг төр болон ажил олгогчдын зүгээс хэрэгжүүлснээр эх, хүүхэд хоёрт төрсний дараа биеэ тэнхрүүлэх, эх, хүүхдийн нандин холбоог бий болгох, хүүхдийн хөгжлийн чухал үед эхийн сүүгээр таслахгүй байх зэрэг чухал ач холбогдолтой.

Иймд “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран аавуудад болон ажил олгогч нарт хандан хөхүүл эхчүүдийг дэмжих, хөхүүл эхэд ээлтэй ажлын байрыг бий болгохыг уриалж байгаа аж.

Ажлын байранд эхчүүдийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлснээр бүх талууд үр өгөөжийг хүртэнэ.

Тухайлбал:

  • Эхчүүд, хүүхэд багачууд эрүүл, аз жаргалтай, тав тухтай, сэтгэл тайван амьдарч, тэдний эрүүл мэнд сайжирна,

  • Гэр бүлд эмэгтэйчүүд нярай хүүхэдтэйгээ хамт байж, бие тэнхэрч, ажлын байр, цалин орлогын баталгаат байдал, эрүүл мэндийн дэмжлэгээр хангагдана,

  • Аавууд үр хүүхдээ хүмүүжүүлэх болон нялх хүүхдээ асрахаар ажлаас чөлөө авах тэгш байдал хангагдана,

  • Эхийн сүүгээр хооллож байгаа нярай хүүхдүүд өвчлөх нь бага байдаг тул, хөдөлмөр эрхэлдэг эхчүүд ажлаас чөлөө авах түвшин буурна,

  • Эмэгтэй ажиллагчдын хүүхдээ эхийн сүүгээр хооллох нөхцлийг хангасан ажлын байранд эмэгтэйчүүд ажлаас гарах тохиолдол бага байдаг тул, ажил олгогчдын ажилчид сонгон шалгаруулах, сургах зардлыг хэмнэх ач тустай.

  • Нярай болон бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдэл буурч эрүүл мэндийн зардал багасна, 

  • Эмэгтэй ажиллах хүчин болон эхчүүдийн эрхийг хамгаалснаар нийгэм улам хүмүүнлэг болж, хүмүүн капитал, материаллаг баялаг, нийгмийн аж байдал сайжирна

Эх сурвалж: ЭМЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ 49 мин “Дижитал бүтээн байгуулалт” форум барилгын салбарын шинэчлэлийг хэлэлцэв 1 цаг 1 мин ИКАО-гийн ерөнхийлөгчөөр анх удаа Япон иргэн томилогдов 1 цаг 5 мин Нийтийг хамарсан баяр, спорт, урлагийн үйл ажиллагааг хязгаарлахыг уриалав 1 цаг 8 мин Луврын музей ЕХ-ноос бусад орны жуулчдын тасалбарын үнийг нэмнэ 1 цаг 9 мин ТББХ Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ 1 цаг 13 мин Амьсгалын замын халдварын өсөлттэй холбоотойгоор 1138 ор нэмэлтээр дэлгэлээ 1 цаг 14 мин 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ 1 цаг 26 мин ЗГ: Томуугийн дэгдэлттэй холбогдуулан илүү цагийн хөлс, урвалж оношлуурт 1.4 тэрбум төгрөг гаргана 1 цаг 28 мин Засгийн газар төрийн өмчит компанийн удирдлагуудад хариуцлага тооцно 1 цаг 30 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итали Улсад төрийн айлчлал хийнэ 1 цаг 31 мин Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг хүртдэг 3 цаг 9 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 3 цаг 12 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 3 цаг 13 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 3 цаг 17 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 3 цаг 18 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 3 цаг 19 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 3 цаг 26 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 3 цаг 33 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 4 цаг 27 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top