x

Л.Бадамдорж: Цаа буга бид хоёр аялагчдын амьд үзмэр болж байна даа

Улаанбаатараас мянган бээрийн зайд их далайд Монголын хамгийн том хөлөг онгоцыг жолоодоод 39 жил болж буй энэ эрхэмтэй уулзаагүй хүн ховор. Хөвсгөл далайг зорьж Сүхбаатар хөлөг онгоц дээр  аялсан хүн бүр онгоцны ахмадыг эчнээ танина. Сүхбаатар онгоцны капитан Л.Бадамдорж ч зуны гурван сарыг олны хөл хөгжөөн дунд өнгөрөөж дасжээ. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Сүхбаатар онгоцтой их далайд гарах болсон талаарх түүхээсээ хуучилбал?

-Модоор галлаж явдаг “Сүхбаатар” онгоц байхад усан цэрэг, залуурчин, механикчаар ажилласан.

Дараа нь 1985 онд хоёр дахь “Сүхбаатар” онгоц ашиглалтад ороход залуурчин, туслах капитан хийж байгаад 2001 оноос капитан болсон. Харин 2005 оноос энэ онгоцоо жолоодож байна.

“Сүхбаатар” онгоц 400 морины хүчин чадалтай, 2000 тонн ачаа чирэх зориулалттай, 360 тонн жинтэй. Цагт 150-160 литр түлш шатааж явдаг.

-“Сүхбаатар” онгоц нэг аялахдаа хэчнээн хүнтэй ямар хугацаанд аялдаг вэ?

-Хүслийн хад хүрээд буцахдаа 30-150 хүнтэй 17 км аялаад ирнэ. Ялангуяа, наадмаар аялагчид их болно. Наадам үзээгүй 20 жил болж байна.

-Олон жил далайд тээвэр хийхэд хүнд хэцүү, бэрхшээлтэй үе цөөнгүй л байсан байх даа?

-Их усан дунд олон хүний амь нас хариуцах амаргүй. Өмнө нь ачаа тээвэрт шөнө явдаг байхад далай нэг шөнө үлгэрийн юм шиг байснаа нөгөө шөнө нь салхилж, давалгаална. Давалгаанд онгоц, чиргүүлүүд хажуугаараа унаж босоод, унаж босоод л байдаг байлаа. Давалгаа 11 метр өндөр босож, онгоцны гурван давхрын цонхыг цохих үе ч байлаа.

-Таны хүү мөн усан онгоцны ахмадаар бэлтгэгдэж байгаа гэж сонссон?

-Би Ханх сумынх. Ажил хөдөлмөрөө эндээс эхэлсэн. Хоёр хүүхэд маань ч далай дээр ажиллаж, амьдралаа авч явна. Нэг хүү маань “Сүхбаатар” онгоцны туслах капитан. Онгоцон дээр өссөн. Нөгөө хүү завиар аялал жуулчлал эрхэлдэг. Хоёулаа онц тээвэрчин.

-Далайд багаа командлаад явах сайхан мөчийг уншигчидтай хуваалцаач?

-Усны шувууд ирэхтэй зэрэгцээд далай руугаа гүйдэг.

Зун зураг авахуулаад л далай дээр зусдаг. Хөвсгөлийн цаа буга бид хоёр л аялагчдын амьд үзмэр болдог доо. Бараг айл болгоны жаазанд бидний зураг бий байх аа.

Одоо ч нас явсан үрчгэр өвгөнөөр яах вэ гээд жаахан дургүй болсон.

-Өвөл болохоор та амрах уу?

-Хуучин онгоц модоор ажилладаг шатахуун тээвэрлэдэг байхад өвөл, хавар ууланд мод бэлтгэдэг байлаа. Ер нь залуу насаа мод, ус хоёр дээр л үдсэн дээ.

Зууны мэдээ
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ 51 мин “Дижитал бүтээн байгуулалт” форум барилгын салбарын шинэчлэлийг хэлэлцэв 1 цаг 3 мин ИКАО-гийн ерөнхийлөгчөөр анх удаа Япон иргэн томилогдов 1 цаг 7 мин Нийтийг хамарсан баяр, спорт, урлагийн үйл ажиллагааг хязгаарлахыг уриалав 1 цаг 10 мин Луврын музей ЕХ-ноос бусад орны жуулчдын тасалбарын үнийг нэмнэ 1 цаг 11 мин ТББХ Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ 1 цаг 15 мин Амьсгалын замын халдварын өсөлттэй холбоотойгоор 1138 ор нэмэлтээр дэлгэлээ 1 цаг 16 мин 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ 1 цаг 28 мин ЗГ: Томуугийн дэгдэлттэй холбогдуулан илүү цагийн хөлс, урвалж оношлуурт 1.4 тэрбум төгрөг гаргана 1 цаг 30 мин Засгийн газар төрийн өмчит компанийн удирдлагуудад хариуцлага тооцно 1 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итали Улсад төрийн айлчлал хийнэ 1 цаг 33 мин Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг хүртдэг 3 цаг 11 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 3 цаг 14 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 3 цаг 15 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 3 цаг 19 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 3 цаг 20 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 3 цаг 20 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 3 цаг 28 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 3 цаг 35 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 4 цаг 29 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top