x

С.Амарсайхан: Хугацаандаа ажлаа дуусгаж чадахгүй компанитай нийслэл дахин хамтран ажиллахгүй

Хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, албаны хүмүүс өнөөдөр Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын барилга дээр очиж ажиллалаа.

“Төв гүүрэн гарцын үндсэн ажил  90 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Ирэх есдүгээр сард багтаагаад үндсэн гүүрийнхээ хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна. Энэ зун бороо их орсонтой холбоотойгоор үндсэн гүүрийн хөдөлгөөнийг нээх ажил 20 хоног хойшилж байгаа. Газар шорооны болон шугам сүлжээний ажил дууссан байгаа. Дам нурууны ажил энэ долоо хоногт дуусна. Үүний дараа цутгалт, тэгшилгээ, тороосон татлаганы ажил зэрэг технологийн ажлууд явагдана” хэмээн нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр ярилаа.

Гүүрийн урд болон хойд хэсэгт газар чөлөөлөх шаардлага тулгарч байгаа юм. Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Уг гүүрэн гарцыг барихтай холбоотойгоор 2018 оноос хойш замын траст өртсөн иргэн, ААН-үүдтэй зөвшилцөөд явж байгаа. Одоогоор гүүрийн урд хэсэгт байгаа Дүнжингарав хотхоны “Шилмэл шилтгээн” СӨХ-ны хашаа болон “Хоум плаза”-ын газраас хэсэгчлэн чөлөөлөх шаардлагатай байгаа. Эдгээр байгууллагууд бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж, газраа чөлөөлж өгөхөө мэдэгдсэн. Ирэх долоо хоногт газраа бүрэн чөлөөлж, ажил гүйцэтгэхэд саадгүй болгохоор болсон” хэмээв.

Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын барилгын ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байгаа юм.

Гүүрийн барилгын ажил удаашралтай, ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөт хугацаанаасаа хойшилж байгаад шүүмжлэлтэй хандаж, гүйцэтгэгч, захиалагч, зөвлөх компанийн удирдлагуудад хандан хийж буй ажилдаа сэтгэлтэй, хариуцлагатай хандаж, өдөр, шөнийн ээлжээр түргэн шуурхай ажиллахыг Хотын захирагч С.Амарсайхан санууллаа.

Хотын захирагч С.Амарсайхан “Бороо ороод цаг алдаад байна гэсэн шалтаг хэлчихээд өнөөдөр цаг агаарын ямар ч саадгүй байхад гүүрийн хойд хэсэгт ямар ч ажил хийгдээгүй, нэг ч ажилтан алга байна. Энэ ажил бол гурван талт гэрээгээр зохицуулагдаж байгаа. Энд сайн дурын нэг ч юм байхгүй. Бид бие биенээ гуйж гувшиж, урьж залж хийлгэх ёсгүй. Бид та бүхнээс хариуцлага, чанар, алдаа дутагдалгүй ажлыг шаардаж байгаа. Хүн хүчээ нэмж шөнийн ээлжээр ажиллах хэрэгтэй. Танай ажил өглөө 06:00 цагт эхэлдэг гэж байгаа боловч 06:40 гэхэд ажилчид чинь талбайдаа гарч байна. Нийслэлийнхэний хувьд 30 минут байтугай нэг минут ч үнэ цэнтэй. Үүнийг хотын түгжрэлээс та бүхэн харж байгаа байх. Хугацаандаа энэ ажлыг дуусгаад, үндсэн гүүрийн хөдөлгөөнийг наймдугаар сарын 25-нд нээ. Нээж чадахгүй бол гэрээний дагуу хариуцлага тооцно. Гэрээнд заасны дагуу алданги тооцно. Хугацаандаа ажлаа дуусгаж чадахгүй бол цаашид танай компанийг Улаанбаатар хотын нэг ч бүтээн байгуулалтын ажилд оролцуулахгүй” хэмээн Хятадын төмөр замын 20-р товчоо группын удирдлагуудад шаардлага тавилаа.

Түүнчлэн тус гүүрийн барилгын ажлын зөвлөхөөр ажиллаж буй Ростов ХХК-ийн удирдлагуудад хандан гүүрийг төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад оруулж чадахгүй бол нийслэл дахин хамтран ажиллахгүй. Хар жагсаалтад багтаах болно гэдгийг мөн сануулав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ 49 мин “Дижитал бүтээн байгуулалт” форум барилгын салбарын шинэчлэлийг хэлэлцэв 1 цаг 1 мин ИКАО-гийн ерөнхийлөгчөөр анх удаа Япон иргэн томилогдов 1 цаг 5 мин Нийтийг хамарсан баяр, спорт, урлагийн үйл ажиллагааг хязгаарлахыг уриалав 1 цаг 8 мин Луврын музей ЕХ-ноос бусад орны жуулчдын тасалбарын үнийг нэмнэ 1 цаг 9 мин ТББХ Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ 1 цаг 13 мин Амьсгалын замын халдварын өсөлттэй холбоотойгоор 1138 ор нэмэлтээр дэлгэлээ 1 цаг 14 мин 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ 1 цаг 26 мин ЗГ: Томуугийн дэгдэлттэй холбогдуулан илүү цагийн хөлс, урвалж оношлуурт 1.4 тэрбум төгрөг гаргана 1 цаг 28 мин Засгийн газар төрийн өмчит компанийн удирдлагуудад хариуцлага тооцно 1 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итали Улсад төрийн айлчлал хийнэ 1 цаг 31 мин Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг хүртдэг 3 цаг 9 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 3 цаг 12 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 3 цаг 13 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 3 цаг 17 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 3 цаг 18 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 3 цаг 19 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 3 цаг 26 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 3 цаг 33 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 4 цаг 27 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top