x

Амгаланд зүүн бүсийн хангамжийн бааз байгуулжээ

Ирэх өвлөөс нийслэлийн гэр хорооллын 220 мянган айл өрх сайжруулсан шахмал түлш хэрэглэх юм.

Гэр хорооллын өрхүүдийг шахмал түлшээр хангах үүргийг “Тавантолгой түлш” компани хүлээж байна. Тэгвэл тус компанийн түлшний нөөц өчигдрийн байдлаар 130 гаруй мянган тоннд хүрчээ.

Нийслэлийн айл өрхүүд өвлийн улиралд 1.2 сая тонн түүхий нүүрс түлдэг гэсэн судалгаа бий. Энэ хэрэглээг 600 мянган тонн сайжруулсан шахмал түлшээр солих боломжтой гэж тооцоолсон. Үүнд хүрэхийн төлөө тус компанийнхан ажиллаж байна. Шахмал түлшээ 500 цэгээр дамжуулан худалдаалж байгаа.

Үнийн хувьд 25 кг-аар савлагдсан түлш 3,750 төгрөг байх бол тонн нь 150 мянган төгрөг байна.

"400 АЙЛ ДУНД НЭГ ЦЭГ АЖИЛЛАНА"

Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан сайжруулсан түлшний цэгүүдээр явж үйл ажиллагаатай нь танилцлаа. Баянзүрх дүүргийн X хороо буюу Амгаланд зүүн бүсийн хангамжийн баазыг байгуулжээ.

Энэ талаар “Таван толгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Хангамжийн баазад одоогоор 3,363 тоннын нөөцтэй байна. Энэ жил тус баазад 150 орчим мянган тонн түлш нөөцөлнө. 400 айл дунд нэг борлуулах цэг байхаар тооцож борлуулах цэгүүдийн тооцоог гарган ажиллаж байна” гэв.

Мөн Хотын дарга С.Амарсайхан Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сайжруулсан шахмал түлшний борлуулах цэгээр орж, борлуулагч болон худалдан авагч иргэдтэй уулзан, санал сэтгэгдлийг сонсов.

Энэ үеэр сайжруулсан шахмал түлш худалдаалах цэгийн борлуулагч Г.Ганчимэг “Нам даралтын зуухтай айлд очиж, түлж үзсэн шаталт сайн байсан.

Тортог, үнэр байхгүй 9-10 цаг дулаанаа барьж байсан. Иргэд худалдан авалт хийж, зуслан руугаа түлш авч явах нь ихэссэн байна. Одоогоор манай цэгт ямар нэгэн гомдол санал ирсэн юмгүй борлуулалт хэвийн байна” гэв.

"ДӨЛ УРТ БАЙГАА НЬ ШАТАЛТ САЙНЫГ ХАРУУЛЖ БАЙНА"

ШУТИС-ийн Дулаан техник, экологийн хүрээлэнгийн дэргэдэх “Зуух хөгжлийн төв”-ийн сайжруулсан шахмал түлшний шаталтын процесст туршилт хийжээ. Ахуйн зориулалтын найман зууханд сайжруулсан шахмал түлш хэрэглэж, шаталт болон дулаан хадгалалт, асалт гээд шаардлагатай бүх үзүүлэлтээр хэмжжээ.

Энэ талаар нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Найман зууханд туршилт хийж байна. Шаталт нь их сайн, галын хэм нь 469, ширмэн дээрээ 235 хэм байна. Дөл нь их урт байгаа нь шаталт сайн байгааг харуулж байна. Нэг удаадаа 4-6 цаг асна” гэлээ.

"ЯГ АРГАЛ ШИГ ХАДГАЛАХ ХЭРЭГТЭЙ"

Мөн сайжруулсан түлшийг хадгалах үйл явц нэлээд асуудалтай байгаа юм байна. Усанд норвол шууд задардаг учраас “Тавантолгой түлш” компанийнхан нэлээд судалгаа хийж байгаа юм байна.

Эрдэмтэн судлаачдын баг ажиллаж эхэлсэн бөгөөд удахгүй сайжруулсан түлшний галлагааны болон хадгалалтын горимыг нэгдсэн журмаар гаргах юм байна. Энэ талаар тус компанийн ахлах зөвлөх доктор, профессор Г.Бадамхатан “Айл өрхүүд маань сайжруулсан түлшээ норгоод байж болохгүй.

Монгол аргаар бол яг аргал шиг л хадгалах хэрэгтэй. Эхний жил учраас алдаа мадаг гарахыг үгүйсгэхгүй. Үүнийг нь зөв туулах хэрэгтэй. Бидний ажилд иргэдийн оролцоо хандлага чухал байна.

Монгол Улсын иргэн бүр нийслэл хэмээн гэр орондоо өөриймсөг хандаж, утааг бууруулах арга шийдэлд сэтгэл нийлж оролцмоор байна” гэлээ.

"Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ 1 цаг 20 мин “Дижитал бүтээн байгуулалт” форум барилгын салбарын шинэчлэлийг хэлэлцэв 1 цаг 33 мин ИКАО-гийн ерөнхийлөгчөөр анх удаа Япон иргэн томилогдов 1 цаг 37 мин Нийтийг хамарсан баяр, спорт, урлагийн үйл ажиллагааг хязгаарлахыг уриалав 1 цаг 39 мин Луврын музей ЕХ-ноос бусад орны жуулчдын тасалбарын үнийг нэмнэ 1 цаг 40 мин ТББХ Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ 1 цаг 45 мин Амьсгалын замын халдварын өсөлттэй холбоотойгоор 1138 ор нэмэлтээр дэлгэлээ 1 цаг 45 мин 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ 1 цаг 57 мин ЗГ: Томуугийн дэгдэлттэй холбогдуулан илүү цагийн хөлс, урвалж оношлуурт 1.4 тэрбум төгрөг гаргана 1 цаг 59 мин Засгийн газар төрийн өмчит компанийн удирдлагуудад хариуцлага тооцно 2 цаг 1 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итали Улсад төрийн айлчлал хийнэ 2 цаг 3 мин Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг хүртдэг 3 цаг 41 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 3 цаг 44 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 3 цаг 45 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 3 цаг 48 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 3 цаг 49 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 3 цаг 50 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 3 цаг 57 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 4 цаг 4 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 4 цаг 59 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top