x

Ажаа гэгээний санаачилгаар Ахмадын цэцэрлэг баригдаж байна

Ажаа гэгээний санаачилгаар Ахмадын хөгжлийн төв байгуулахаар шав тавьсан тухай мэдээлэл саяхан цацагдсан. Энэ тухай тодруулахаар Ажаа гэгээний “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” ТББ-ын менежер Ч.Батнайрамдалд хандлаа.

-Монголд насжилт нэмэгдэж байгаа хэдий ч ахмадад хандсан үйлчилгээ цөөн байгаа. Харин Ажаа гэгээн Ахмадын цэцэрлэг нээхээр шийдсэн нь цагаа олсон ажил болжээ. Ахмадын цэцэрлэгийн талаар та дэлгэрэнгүй ярьж өгөөч?

-Монголчуудын дундаж наслалт нэмэгдэж байгаа. Эрэгтэй 65.6, эмэгтэй 75 болчихсон шүү дээ. Настануудад зориулсан нийгмийн халамж үйлчилгээ харьцангуй бага л даа. Яг одоо барьж байгаа Ахмадын хөгжлийн төв нь Хан-Уул дүүрэгт зоорийн давхартайгаа зургаан давхар, нийтдээ 2000 ам.метр байшин барьж байна. Энд 50 орчим ахмадыг хүлээж авах юм. Онцлог нь өдөр өнжүүлэх юм. Ахмадууд тэтгэвэрт гараад гэртээ суухаар заримд нь цохилт болдог. Ганцаарддаг, насжилттай холбоотой өвчин эмгэгт өртдөг. Гол санаа зовоож байгаа зүйл тэнэгрэл, зөнөгрөл өвчин. Энэ нь 60-аас дээш насныханд элбэг тохиолддог. Тэр нь нийгмийн харилцаанд байсан хүмүүс ажил хийхээ болиод гэртээ суухаар янз бүрийн юм боддог, цалин авахгүй, орлого нь багасаад эхлэхээр стресс бухимдал үүсдэг. Уг өвчнөөс сэргийлэх, нийгмийн харилцаанд орох боломжтой. Энэ төвд настанд хэрэгтэй чийрэгжүүлэх, тамиржуулах танхимууд бий. Мөн биеэ үзүүлэх, эмчилгээ үйлчилгээ авах боломжтой. Тоглож наадах өрөө тасалгаа бий. Ахмадуудад таатай орчин бүрдүүлнэ. Ахмадын төв маань гурван тэрбум төгрөгийн өртөгтэй босч байна.

-Хэзээ барьж дуусгах вэ?

-2019 оны дөрөвдүгээр улиралд багтаан барьж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ажил дажгүй сайн урагштай явж байгаа.

-Ахмадын хөгжлийн төв яг хаана баригдаж байгаа вэ?

-Архивын ерөнхий газрын зэргэлдээ, агаар орчин сайтай, хотын дуу чимээнээс зайдуу газар байгаа.

-Ахмадын хөгжлийн төвийг яаж босгож байгаа вэ, хандив цуглуулж байгаа гэсэн мэдээлэл сонсогдоогүй?

-Гэгээн багш гадаад, дотоодын хандив тусламж, олон түмний дэмжлэгээр босгож байна даа. Гэгээн багш зөвхөн Ахмадын хөгжлийн төв төдийгүй Зөв тэтгэлэг гээд амьдралын боломж тааруу оюутнуудад зориулж тэтгэлэг зарлаж байгаа. Сайхан сэтгэлтэй хүмүүс хандаад, тусалж дэмжээд, мөнгөн хэлбэрээр төдийгүй гар бие, хүч хөдөлмөрөөрөө оролцож туслах боломжтой.

-Хандив тусламж үзүүлье. Хүч хөдөлмөрөө хандивлая гэсэн хүмүүс хаана хандах вэ?

-”Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” ТББ-д хандаж болно. Уг төв ЭХЭМҮТ хашаанд Сургалт судалгаа зочин эмчийн байранд бий.

-Нэгэнт Ажаа гэгээн байгуулж байгаа төв болохоор ахмадууд буддын философитой танилцах, бурхандаа мөргөж шүтэж бишрэх, уламжлалт эмчид хандах боломжтой байх?

-Тийм боломж нээлттэй байгаа. Аль болох хүмүүст зөв амьдрах ухаан, сэтгэлийн амар амгаланг олоход нь тусална.

-50-иас олон хүн хамруулах боломж гарах болов уу. Ахмадуудын эрэлт хэрэгцээ их байж магадгүй?

-Эхний ээлжинд 50 хүн гэж байгаа. Тодорхой хэмжээний төлбөртэй байх болов уу гэж бодож байна. Монгол Улсад жишиг болох Ахмадын өдөр өнжүүлэх төв байгуулах юм.

-Гадаадад Ахмадын цэцэрлэг байдаг гэж хүмүүс ярьдаг?

-Ер нь бол ахмадын цэцэрлэг шүү дээ. Бид аль болох нийгэмд, хүмүүст тустай орон зайг бүрдүүлэхийг хичээж байна. Сайн сайхан үйлсийг хийж бүтээж дэлгэрүүлэх учиртай. Байхгүй юмыг бий болгох, байгаа сайн жишгийг олон болгох учиртай. Магадгүй Ахмадын хөгжлийн төв маань сайн болвол өөр дүүрэгт байгуулах боломж гарч магадгүй. Гэгээн багш маань настануудад хэрэгтэй ажил хийхээр санаачилж, бид бүхэн багшийн санаачилга удирдлага доор Ахмадын хөгжлийн төвийг хийж хэрэгжүүлж байна.

-Хүүхдийн эмнэлгийг ЭХЭМҮТ-ийнхөн менежментийг нь аваад явсан. Энэ төвийг ямар хүмүүс авч явах бол?

-Энэ хөтөлбөрийг хариуцаж авч явах хүмүүс бий. Тэд одоогоор судалгаа хийж, мэдээлэл цуглуулах ажил хийж байна. Дараа тодорхой мэдээлэл өгөх байх. Одоогоор бид Ахмадын хөгжлийн төвийнхөө бүтээн байгуулалтад анхаарч байна.

-Бүтээн байгуулалт ямар шатандаа явна вэ?

-Суурийн болон нэгдүгээр давхрын ажил хийгдэж байна.

-Ахмадын цэцэрлэгт хамрагдахыг хүссэн хүмүүс ямар шаардлага хангах вэ?

-Ахмадын төв маань эмчтэй байна. Магадгүй өдрийн эмчилгээ хийгдэх байх. Аль болох гэртээ ганцаараа үлддэг, үр хүүхдүүд нь дэргэд нь асарч чаддаггүй хүмүүсийг илүү хамруулья гэж бодож байгаа. Хүүхдийн цэцэрлэгтэй адилхан. Өглөө хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгч, орой авдаг шиг л эцэг, эхийгээ өглөө өдөр өнжүүлэх төвд хүргэж өгөөд орой нь авна. Ажилтай хүмүүс настай аав ээждээ өдөр хоолыг нь хийж өгч амжихгүй, эмээ цагтаа ууж байгаа болов уу гээд санаа нь зовоод явдаг. Бид аль болох өдөржингөө тав тухтай байх гэрийн орчинг бүрдүүлэхээр хичээж байна. Тийм дүүргийн хүн авна гэж харьяалал заахгүй.

Ажаа гэгээнтний санаачилсан олон ажил үр дүнгээ өгч байгаагийн нэг нь ЭХЭМҮТ-ийн дэргэд баригдсан, өндөр хөгжилтэй орны төвшинд бүрэн тоноглосон, долоон давхар Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг юм.

Тус эмнэлэг 2014 онд ашиглалтад орсон бөгөөд өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж, олон хүнд тусалсаар буй.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ 1 цаг 24 мин “Дижитал бүтээн байгуулалт” форум барилгын салбарын шинэчлэлийг хэлэлцэв 1 цаг 36 мин ИКАО-гийн ерөнхийлөгчөөр анх удаа Япон иргэн томилогдов 1 цаг 40 мин Нийтийг хамарсан баяр, спорт, урлагийн үйл ажиллагааг хязгаарлахыг уриалав 1 цаг 43 мин Луврын музей ЕХ-ноос бусад орны жуулчдын тасалбарын үнийг нэмнэ 1 цаг 44 мин ТББХ Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ 1 цаг 48 мин Амьсгалын замын халдварын өсөлттэй холбоотойгоор 1138 ор нэмэлтээр дэлгэлээ 1 цаг 49 мин 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ 2 цаг 1 мин ЗГ: Томуугийн дэгдэлттэй холбогдуулан илүү цагийн хөлс, урвалж оношлуурт 1.4 тэрбум төгрөг гаргана 2 цаг 3 мин Засгийн газар төрийн өмчит компанийн удирдлагуудад хариуцлага тооцно 2 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итали Улсад төрийн айлчлал хийнэ 2 цаг 6 мин Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг хүртдэг 3 цаг 44 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 3 цаг 47 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 3 цаг 48 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 3 цаг 52 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 3 цаг 53 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 3 цаг 54 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 4 цаг 1 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 4 цаг 8 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 5 цаг 2 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top