x

Б.Саруул: А, В бүсчлэлд нэвтрэх шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд тусгай таних тэмдэг наана

Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд наймдугаар сарын 15-наас эхэлж, нийслэлийн замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваахаар болсоэ тухай мэдээлсэн билээ.

Харин А болон Б бүсрүү орохдоо тодорхой шаардлага хангасан автомашин байх ёстой юм.

Үүнд:

  • Татвараа төлсөн

  • Торгуульгүй

  • Техникийн улсын үзлэгт тэнцсэн байх

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын мэргэжилтэн Б.Саруулаас тодруулга авсныг хүргэж байна.

- Шаардлага хангасан, хангаагүй тээврийн хэрэгслийг хэрхэн ялгаж бүсчлэлд нэвтрүүлэх вэ?

- Ирэх сарын нэгнээс эсвэл 15-наас А болон В бүсчлэлд нэвтрэх шаардлага хангасан тээврийн хэрэгсэл буюу торгуульгүй, татвараа төлсөн, техникийн улсын үзлэгт тэнцсэн тээврийн хэрэгсэлд тусгай таних тэмдэг нааж хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөсөн.

- Бүсчлэлийн хязгаарлалт ирэх сарын 15-наас яг хэрэгжиж эхлэх үү?

- Энэ шат дараатайгаар явагдах учраас яг хэзээнээс эхэлж дагаж мөрдөхийг хэлж чадахгүй. Ямартай ч ирэх сарын эхний долоо хоногт төлбөртэй зогсоолыг бий болгохоос эхлээд шат дараатай хэрэгжүүлнэ.

- Таних тэмдэг наалгасны дараа тээврийн хэрэгсэл зөрчил гаргасан тохиолдолд А болон В бүс рүү нэвтрэх боломжтой юу. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

- Шаардлагад нийцсэн тээврийн хэрэгсэлд таних тэмдэг наасны дараа бүсчлэл бүр дээр нэмж камер суурилуулна. Тэгэхээр тухайн бүсчлэлд нэвтрэх тээврийн хэрэгслийн дугаарыг камераар хянана гэсэн үг.

Хэрвээ торгуультай тээврийн хэрэгсэл А болон В бүс рүү нэвтрэхэд тухайн бүсчлэл хариуцсан замын цагдаад тухайн машины дугаарыг утсаар мэдэгдэж, арга хэмжээ авах юм.

- Шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл А, В бүсэд нэвтэрч болохгүй гэхээр зарим иргэд хотын төв рүү ирэхийн тулд заавал нийтийн тээврийн хэрэгслээр зорчих шаардлагатай болж байна. Тэгвэл нийтийн тээврийн хүрэлцээ ямар байгаа вэ?

- Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Гэхдээ бүсчлэлтэй холбоотойгоор нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орох байх. Одоогоор нийтийн тээврийн үйлчилгээний газарт автобусныхаа чиглэлийг богино эргэлттэй болгох тухай үүрэг өгсөн.

Тиймээс Нийтийн тээврийн үйлчилгээний газар хэрхэн зохицуулалт хийх талаар судалж байгаа байх. Эцэслэж шийдвэрлэгдээгүй байж магадгүй.

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас бүсчлэлтэй холбоотойгоор чиглэлд ямар өөрчлөлт орохыг тодруулахад, "Одоохондоо манайд тийм албан мэдээ ирээгүй байна. Хэрвээ тийм мэдээ ирсэн тохиолдолд бид мэдээлнэ" гэсэн тайлбар өгсөн юм.

Улаанбаатар хотын авто замын гурван бүсчлэл

А бүс: Бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар, Шангри Ла-гаас Бага тойруу

В бүс: Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл.

С бүс: Дээр дурдсанаас гадуур хэсэг

Эх сурвалж: ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Khaliunaa (103.206.193.66)
    Torguulia tulchixuud baixad tuluugui gej system deer xaragdaad baidag chin mash buruu. Iimxen systemiin aldaagaa zasaj chiregdel uusgexgui baij chadaxgui baij yaj ene tuluvluguu g barna daa. Tegeed yu yugui exluulex gej yarax baidag n bas buruu, buxii l taliin zoxitsuulaltiig xiichixeed buten bolsonii daraagaar (avtobusnii zoxitsuulalt shiidegdeegui baigaa gej durdaj bna) buxeld n taniltsuulax arga xemjeeg yvuulax eregtei shdee. Xaana xaanaa todorxoigui ajil xereg n jigdereegui baij yu yugui xaana, xorino l geed baix ym. Tsagaa tulaad asuuldiig shiiduuley geed ochixoor turiin baiguullaguud yugaa ch medeegui meddeggui medexgui geed l suuj baidag shdee. Systemee zuv bolgoo exleed!!!!!
    2019 оны 07 сарын 30 | Хариулах
  • zochin (202.21.98.162)
    a bused amidardag mashin ni torguulitai irgen yax ve? mashinii busiing gadaa tavix umuu. ene odoo asuusan asuultand xariult ogch bgaa tsaraig ni ee tiim baixaa sain medexgyi bn l gene ingecheed tumen amitang tuiveej baix gej.
    2019 оны 07 сарын 30 | Хариулах
    • Торгуулиа төлчихөө
      2019 оны 07 сарын 30
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ 1 цаг 20 мин “Дижитал бүтээн байгуулалт” форум барилгын салбарын шинэчлэлийг хэлэлцэв 1 цаг 32 мин ИКАО-гийн ерөнхийлөгчөөр анх удаа Япон иргэн томилогдов 1 цаг 36 мин Нийтийг хамарсан баяр, спорт, урлагийн үйл ажиллагааг хязгаарлахыг уриалав 1 цаг 39 мин Луврын музей ЕХ-ноос бусад орны жуулчдын тасалбарын үнийг нэмнэ 1 цаг 40 мин ТББХ Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ 1 цаг 44 мин Амьсгалын замын халдварын өсөлттэй холбоотойгоор 1138 ор нэмэлтээр дэлгэлээ 1 цаг 45 мин 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ 1 цаг 57 мин ЗГ: Томуугийн дэгдэлттэй холбогдуулан илүү цагийн хөлс, урвалж оношлуурт 1.4 тэрбум төгрөг гаргана 1 цаг 59 мин Засгийн газар төрийн өмчит компанийн удирдлагуудад хариуцлага тооцно 2 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итали Улсад төрийн айлчлал хийнэ 2 цаг 2 мин Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг хүртдэг 3 цаг 40 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 3 цаг 43 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 3 цаг 44 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 3 цаг 48 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 3 цаг 49 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 3 цаг 49 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 3 цаг 57 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 4 цаг 4 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 4 цаг 58 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top