x

Бүсийн наадмуудыг энэ сарын 27, 28-нд зохион байгуулна

Цагдаагийн байгууллага бүсийн наадмуудын аюулгүй байдлыг хангаж ажиллана.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 134 дүгээр тогтоолоор Төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн зуны уралдааныг Хөвсгөл аймагт, Баруун бүсийн зуны уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн зуны уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн зуны уралдааныг Өмнөговь аймагт, Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 380 жилийн ойн бүсийн уралдааныг Баянхонгор аймагт 2019 оны долоодугаар сарын 27, 28-ны өдрүүдэд тус тус зохион байгуулахаар тогтоосон.

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас Засгийн газраас тогтоосон бүсийн наадмуудад нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангуулахаар нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудтай хамтран хэв журмын хамгаалалт, зохицуулалтыг улсын баяр наадмын жишгээр зохион байгуулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллах юм байна.

Иймд иргэд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.

  • Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу зорчих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихсэх, мөн ойрын өдрүүдэд нийт нутгаар усархаг бороо орох тул үер усны аюулаас болгоомжлох, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, суудлын бүсээ зүүж, хурдаа тохируулж, шөнийн цагт орон нутгийн замд ойрын гэрэлтэй хөдөлгөөнд оролцох;

  • Олон нийтийн газар болон гол мөрний орчимд бага насны хүүхдийг хараа хяналттай байлгаж, харгалзах хүнгүй явуулахгүй байх;

  • Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, гол мөрөнд орохгүй байх, сум, орон нутаг, байгууллага хамт олны ойн баярыг тэмдэглэхдээ архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэж, аливаа болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохоос сэргийлэх;

  • Хэрэглээний газ /баллонтой хий/ халуунд халж дэлбэрэх аюултай тул зөв зохистой аюулгүйн санамжийн дагуу хэрэглэх.

  • Олон нийтийн газар бага насны хүүхэд төөрөхөөс сэргийлэн хөтөлж явах, төөрсөн хүүхэд таарсан үед болон гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ мэдээллийг цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж хамтран ажиллана уу.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Z (64.119.26.152)
    Iluu dutuu naadmaa bolimooroo
    2019 оны 07 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Шри Ланкад үер, хөрсний нуралт олон хүний аминд хүрч, улс даяар байгууллагуудыг хаалаа 12 мин Солонгос, Япон хоёр 2035 оны Азийн хөл бөмбөгийн АШТ-д хамтарсан хүсэлт гаргана 13 мин Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 14 мин А.Амартүвшин: “Тавантолгой түлш”-ийн дээжүүдийн бүх шинжилгээ стандарт хангасан 18 мин Бичил хорооллын таван байрны фасадыг дулаалж, шинэчлэл хийж дуусав 18 мин ГССҮТ БНСУ-ын “Eulji” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ 1 цаг 52 мин “Дижитал бүтээн байгуулалт” форум барилгын салбарын шинэчлэлийг хэлэлцэв 2 цаг 5 мин ИКАО-гийн ерөнхийлөгчөөр анх удаа Япон иргэн томилогдов 2 цаг 9 мин Нийтийг хамарсан баяр, спорт, урлагийн үйл ажиллагааг хязгаарлахыг уриалав 2 цаг 11 мин Луврын музей ЕХ-ноос бусад орны жуулчдын тасалбарын үнийг нэмнэ 2 цаг 12 мин ТББХ Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ 2 цаг 17 мин Амьсгалын замын халдварын өсөлттэй холбоотойгоор 1138 ор нэмэлтээр дэлгэлээ 2 цаг 18 мин 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ 2 цаг 29 мин ЗГ: Томуугийн дэгдэлттэй холбогдуулан илүү цагийн хөлс, урвалж оношлуурт 1.4 тэрбум төгрөг гаргана 2 цаг 31 мин Засгийн газар төрийн өмчит компанийн удирдлагуудад хариуцлага тооцно 2 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итали Улсад төрийн айлчлал хийнэ 2 цаг 35 мин Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг хүртдэг 4 цаг 13 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 4 цаг 16 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 4 цаг 17 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top