x

Дүүргүүдийг холбосон авто замуудыг 10,11 дүгээр сард ашиглалтад оруулна

Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн ИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон холбогдох албаныхан Чингэлтэй дүүргийн нутагт барьж буй авто замын ажлын явцтай өнөөдөр танилцлаа.

Улаанбаатар хотын төв хэсгийн зам замын ачаалал жилээс жилд нэмэгдэж байгаа учир хотын зах орчмын доторх авто замын сүлжээг сайжруулж, хөдөлгөөний ачааллыг бууруулахаар албанхыхан ажиллаж байгаа юм.

Үүнтэй холбоотой нэг бүтээн байгуулалт нь Чингэлтэй дүүргийн XII хорооны нутагт дахь авто замын ажил юм. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэртэй холбогдох эл 3.4 км авто замын ажлыг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх энэ талаар “Улаанбаатар хотын хэмжээнд авто замын бүтээн байгуулалтууд эд өрнөж байна. Түүний нэг нь Чингэлтэй дүүргийн нутаг дахь 751 сая төгрөгийн төсөвтэй, 3.4 километр авто замын бүтээн байгуулалт юм.

Энэ авто замыг ашиглалт оруулсанаар Чингэлтэй дүүргээс Сонгинохайрхан дүүрэг рүү очиход заавал хотын төвөөр зорчих шаардлагагүй болно. Үр дүнд нь хотын төв хэсгийн авто замын хөдөлгөөний ачаалал буурна. Налуугийн харьцаанаас хамаараад тухайн хэсэгт чулуун зам тавих юм. Энэ сараас бүтээн байгуулалтыг нь эхлүүлж, ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Цаашид ийм сэтэлгээ хийж, авто зам тавих бүх боломжийг судалж, бүтээн байгуулалт өрнүүлнэ. Ингэхдээ замын чанарт онцгойлон анхаарна. Авто зам нэг жилийн настай, нэг бороонд урсдаг байж болохгүй. Тиймээс стандарт, чанарт нь онцгойлон анхаарч байгаа” гэсэн юм.

Үүний дараа Чингэлтэй дүүргийн нутаг, Хайлааст орчим барьж буй зам, гүүрийн ажлын явцтай танилцлаа. Уг зам, гүүрийн барилгыг ашиглалтад оруулснаар Чингэлтэй дүүргээс Баянзүрх дүүрэг рүү явахад мөн хотын төвөөр зорчих шаардлагагүй болох юм.

Тодруулбал, дээрх хоёр замыг ашиглалтад оруулснаар Баянзүрх дүүргийн иргэд Хайлаастын гүүрээр гарч, Чингэлтэй дүүргийн XII хорооны нутагт тавьсан замаар Сонгинохайрхан дүүрэгт очих боломжтой болно гэсэн үг.

Хайлааст орчимд барьж буй зам, гүүрийн ажлын явцын талаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү “Уг авто зам, гүүрийн ажлыг он дамжуулан, нийслэлийн төсвөөс нийт зургаан тэрбум төгрөг зарцуулан гүйцэтгэж буй. Ирэх аравдугаар сард хүлээлгэж өгнө. Гадна тойруугийн замын ажлын төлөвлөлт 2015 оноос эхлэлтэй.

Цаашид хотын түгжрэлийг сааруулахын тулд дүүрэг хоорондын нийтийн тээврийн төлөвлөлт хийж байгаа. Тиймээс дүүрэг хоорондын авто замын бүтээн байгуулалтыг сайжруулах ёстой юм” гэсэн юм.

Дашрамд дурдахад, Чингэлтэй дүүрэг нь 19 хороотойгоос 13 нь гэр хороолол. Гэсэн хэдий ч дүүргийн удирдлага авто замын бүтээн байгуулалтдаа анхаарч, гэр хорооллын олонх гудамжны авто замыг сайжруулжээ.

Ингэхдээ зах, худалдааны төвтэй ойр гудамжууд болон сургууль, цэцэрлэг орчмын авто замыг түлхүү сайжруулж, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар арчилдаг болохыг тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч О.Есөнтөмөр хэлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шри Ланкад үер, хөрсний нуралт олон хүний аминд хүрч, улс даяар байгууллагуудыг хаалаа 12 мин Солонгос, Япон хоёр 2035 оны Азийн хөл бөмбөгийн АШТ-д хамтарсан хүсэлт гаргана 14 мин Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 15 мин А.Амартүвшин: “Тавантолгой түлш”-ийн дээжүүдийн бүх шинжилгээ стандарт хангасан 18 мин Бичил хорооллын таван байрны фасадыг дулаалж, шинэчлэл хийж дуусав 19 мин ГССҮТ БНСУ-ын “Eulji” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ 1 цаг 53 мин “Дижитал бүтээн байгуулалт” форум барилгын салбарын шинэчлэлийг хэлэлцэв 2 цаг 5 мин ИКАО-гийн ерөнхийлөгчөөр анх удаа Япон иргэн томилогдов 2 цаг 9 мин Нийтийг хамарсан баяр, спорт, урлагийн үйл ажиллагааг хязгаарлахыг уриалав 2 цаг 12 мин Луврын музей ЕХ-ноос бусад орны жуулчдын тасалбарын үнийг нэмнэ 2 цаг 13 мин ТББХ Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ 2 цаг 17 мин Амьсгалын замын халдварын өсөлттэй холбоотойгоор 1138 ор нэмэлтээр дэлгэлээ 2 цаг 18 мин 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ 2 цаг 30 мин ЗГ: Томуугийн дэгдэлттэй холбогдуулан илүү цагийн хөлс, урвалж оношлуурт 1.4 тэрбум төгрөг гаргана 2 цаг 32 мин Засгийн газар төрийн өмчит компанийн удирдлагуудад хариуцлага тооцно 2 цаг 34 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итали Улсад төрийн айлчлал хийнэ 2 цаг 35 мин Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг хүртдэг 4 цаг 13 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 4 цаг 16 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 4 цаг 18 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top