ЭХЭМҮТ-д энэ сарын 24-нд дөрвөн ихэр хүүхэд мэндэлжээ. Энэхүү тохиолдол нь манай улсад дөрвөн ихэр хүүхэд эсэн мэнд мэндэлсэн анхны тохиолдол юм. Ийнхүү Монгол Улс анхны дөрвөн ихэр хүүхдээ бүртгэж авчээ.
Ихрүүд эрүүл саруул төрсөн боловч 1.7 кг жинтэй төрсөн хүүгийн бие тааруу байгаа учраас тусгаарлан эрчимт эмчилгээ хийлгэж байгаа юм байна.
Дөрвөн ихрийн гурав нь хүү, нэг нь охин аж. Ихрүүдийн ээжийн бие сайн байгаа бөгөөд аав Баттулга нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, Ерөө сумын цагдаагийн албан хаагч юм байна.
Ихрүүдийг хэсэг хугацаанд эмнэлгийн хяналтад эмчлэх бөгөөд цаашид гэртээ гарах эсвэл улсын асрамжид оруулах эсэхийг шийдвэрлээгүй байгаа гэнэ.



