x

Олон улсын худалдаа логистикийн төв рүү өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана

Хотын захирагч С.Амарсайхан “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-д холбогдох албаны төлөөллийн хамт ажиллаж, зарим тулгамдсан асуудлуудыг сонсон газар дээр нь шийдвэрлэх чиглэл өгөв. Хотын захирагчийг нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай болон “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн удирдлагууд хүлээн авч, компанийн үйл ажиллагаагаа танилцуулсан юм.

“Анх 2014 онд агаар, хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ нэртэйгээр ашиглалтад орсон. Нийт 130 га газартай ч одоогоор 20 га талбайд бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Яг одоо манай зогсоолд 2600 автомашин байна. Компани 27 ажилтан, албан хаагчтай. Нийслэлээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд үе шаттай хэрэгжиж байгаа” гэж “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн захирал К.Олимпиад хотын Захирагчид танилцуулав.

Хотын захирагч С.Амарсайхан “Энэ компанийн үйл ажиллагааг зөвхөн автомашин худалдахаар хязгаарлах биш энэ төрлийн цогц үйлчилгээг иргэдэд хүргэдэг байх талд анхаарч ажиллаж байна. Иймд дэд бүтцээ богино хугацаанд татаж шийдэх ёстой. Шугамын ажлууд хийгдээд явж байна. Мөн энэ хэсгийг тойрсон авто замын ажлуудыг ирэх жил эхлүүлнэ. Авто тээврийн төвтэй ярилцаж, өмнө нь энд үзүүлдэг байсан үйлчилгээнүүдийг сэргээх асуудал байна. Мөн энэ төвийн эргэн тойронд төлөвлөлтгүй олгогдсон газруудыг дахин аж ахуйн нэгжүүдийнх нь  оролцоотойгоор хуулийн хүрээнд төлөвлөлттэй болгоно. Энэ бүсийг дагаад орон сууцны хотхонууд, үйлдвэр үйлчилгээний байгууллагууд бий болох ёстой. Хотын төвөөр энд тэнд эмх замбараагүй байгаа авто худалдааны төвүүдийг энд хүчилж авчирдаг биш үйлчилгээний чанар, ая тухтай орчин нөхцөлөөр нь татан ирүүлэх, иргэдийг зөв мэдээллээр хангах асуудал чухал байна” хэмээлээ.  

Мөн энэ үеэр хотын Захирагч “Олон улсын худалдаа логистикийн төв”-д хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, худалдаа үйлчилгээ эрхлэгчид болон худалдан авалт хийхээр ирсэн иргэд, олон нийттэй уулзан тэдний санал сэтгэгдлийг сонсож, цаашид төвийн үйл ажиллагаатай холбоотой ямар арга хэмжээ авч хэрэгжүүлбэл зүйтэй талаар саналыг нь сонсов.

Түүнчлэн нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Б.Алтанхундага, “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн удирдлагуудын хамт Төвийн орчин тойрны бүсээр явж, Нийслэл, дүүргийн газрын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар хамтран энэ орчимд эмх замбараагүй, төлөвлөлтгүй олгогдсон бүх газруудын мэдээллийг нягтлан гаргаж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгосон юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шри Ланкад үер, хөрсний нуралт олон хүний аминд хүрч, улс даяар байгууллагуудыг хаалаа 12 мин Солонгос, Япон хоёр 2035 оны Азийн хөл бөмбөгийн АШТ-д хамтарсан хүсэлт гаргана 13 мин Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 15 мин А.Амартүвшин: “Тавантолгой түлш”-ийн дээжүүдийн бүх шинжилгээ стандарт хангасан 18 мин Бичил хорооллын таван байрны фасадыг дулаалж, шинэчлэл хийж дуусав 19 мин ГССҮТ БНСУ-ын “Eulji” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ 1 цаг 53 мин “Дижитал бүтээн байгуулалт” форум барилгын салбарын шинэчлэлийг хэлэлцэв 2 цаг 5 мин ИКАО-гийн ерөнхийлөгчөөр анх удаа Япон иргэн томилогдов 2 цаг 9 мин Нийтийг хамарсан баяр, спорт, урлагийн үйл ажиллагааг хязгаарлахыг уриалав 2 цаг 12 мин Луврын музей ЕХ-ноос бусад орны жуулчдын тасалбарын үнийг нэмнэ 2 цаг 13 мин ТББХ Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ 2 цаг 17 мин Амьсгалын замын халдварын өсөлттэй холбоотойгоор 1138 ор нэмэлтээр дэлгэлээ 2 цаг 18 мин 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ 2 цаг 30 мин ЗГ: Томуугийн дэгдэлттэй холбогдуулан илүү цагийн хөлс, урвалж оношлуурт 1.4 тэрбум төгрөг гаргана 2 цаг 32 мин Засгийн газар төрийн өмчит компанийн удирдлагуудад хариуцлага тооцно 2 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итали Улсад төрийн айлчлал хийнэ 2 цаг 35 мин Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг хүртдэг 4 цаг 13 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 4 цаг 16 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 4 цаг 17 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top