x

Иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл байдлыг зөрчсөн 5423 асуудал байна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хэрэгжиж буй стандартыг мөрдүүлэх зорилтын хүрээнд орчны тохижилт, инженерийн шугам сүлжээ, авто замын засвар үйлчилгээний нөхцөл байдал зэрэгт нэгдсэн үзлэг шалгалт, судалгаа хийх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн хийсэн судалгаанд иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж буй зөрчил, дутагдал, тэдгээрийн хүчин зүйлсийг бодитоор тодорхойлж, дүгнэлт гаргах, цаашид холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор 54 хүний бүрэлдэхүүнтэй есөн дүүргийн 152 хороонд 14 хоног үзлэг, судалгаа хийгдэж дууссан байна.

Энэ талаар Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Газар зохион байгуулалтын албанаас мэдээлэл хийлээ.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам “Иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл байдлыг зөрчсөн 5423 асуудал байгааг үзлэг шалгалтаар тодруулаад байна. Энэ асуудлуудыг бүлэглээд холбогдох байгууллагууд нь өгч аюулгүй байдлыг хангуулна. Бид иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг алдагдуулж байгаа асуудалд хяналт шалгалтыг тавих үүрэгтэй” хэмээлээ.

Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Бид өнөөдрийн байдлаар 90 гаруй байршилд газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор 140 гаруй обьектыг чөлөөлсөн. Үргэлжлүүлээд 198 байршилд газрын зөрчил арилгаж, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх ажил хийхээр төлөвлөөд байна. Түүнчлэн аж ахуйн нэгжүүд стандартын шаардлагад нийцэхгүй янз бүрийн хашаа хайсыг барьж байна. Бид хашааг буулгахыг нь буулгаад, стандарт мөрдүүлэх ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа” гэв.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас орчны нөхцөл байдлыг доройтуулан, эрсдэл үүсгэж буй асуудлыг газар дээр нь ажиллаж тодорхойлох, нарийвчилсан хуваарь гарган, тухайн асуудлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулахыг Албан даалгавраар тус ажлын хэсэгт үүрэг болголоо.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас албан даалгаврын хүрээнд гурван сарын хугацаатай шуурхай ажлын горимд шилжиж, иргэдийн ая тухтай, эрсдэлгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах чиглэлээр гүйцэтгэсэн ажлаа дүүрэг тус бүрээр холбогдох чиглэлийн дагуу тоо хэмжээ, байршил, харьяалах нутаг дэвсгэр зэргээр нь ангилан тус газарт ирүүлж ирүүлж, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг холбогдох газар хэлтсүүдэд даалгасан байна.

Орчны тохижилт, аюулгүй байдлыг алдагдуулж байгаа 5423 асуудлыг дүүрэг тус бүрээр нь доор харууллаа.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Ногоон нуур 1008 айл”-тай холбоотой худал мэдээллээс сэрэмжлүүлэв 2 мин “ТОСК” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагва-Очир Батсүмбэр суманд ажиллав 12 мин Дорнод аймгийн Баян-Уул сум 16 айлын шинэ орон сууцтай боллоо 16 мин Хот байгуулалтын салбарын 40 гаруй албан хаагч гамшгийн удирдлагын сургалтад хамрагдлаа 20 мин Шри Ланкад үер, хөрсний нуралт олон хүний аминд хүрч, улс даяар байгууллагуудыг хаалаа 46 мин Солонгос, Япон хоёр 2035 оны Азийн хөл бөмбөгийн АШТ-д хамтарсан хүсэлт гаргана 47 мин Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 49 мин А.Амартүвшин: “Тавантолгой түлш”-ийн дээжүүдийн бүх шинжилгээ стандарт хангасан 52 мин Бичил хорооллын таван байрны фасадыг дулаалж, шинэчлэл хийж дуусав 53 мин ГССҮТ БНСУ-ын “Eulji” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ 2 цаг 26 мин “Дижитал бүтээн байгуулалт” форум барилгын салбарын шинэчлэлийг хэлэлцэв 2 цаг 39 мин ИКАО-гийн ерөнхийлөгчөөр анх удаа Япон иргэн томилогдов 2 цаг 43 мин Нийтийг хамарсан баяр, спорт, урлагийн үйл ажиллагааг хязгаарлахыг уриалав 2 цаг 45 мин Луврын музей ЕХ-ноос бусад орны жуулчдын тасалбарын үнийг нэмнэ 2 цаг 46 мин ТББХ Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ 2 цаг 51 мин Амьсгалын замын халдварын өсөлттэй холбоотойгоор 1138 ор нэмэлтээр дэлгэлээ 2 цаг 52 мин 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ 3 цаг 3 мин ЗГ: Томуугийн дэгдэлттэй холбогдуулан илүү цагийн хөлс, урвалж оношлуурт 1.4 тэрбум төгрөг гаргана 3 цаг 5 мин Засгийн газар төрийн өмчит компанийн удирдлагуудад хариуцлага тооцно 3 цаг 7 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top