x

УБТЗ-ын түүхийн ховор баримтуудыг Эрхүү хотод дэлгэн үзүүллээ

ОХУ-ын Эрхүү хотноо энэ сарын 13-20-ны өдрүүдэд УБТЗ-ын 70 жилийн ойд зориулсан “Найрамдлын зам 1949-2019” нэртэй архивын түүхэн баримтын үзэсгэлэнг дэлгэн үзүүллээ. Энэхүү үзэсгэлэнг ОХУ-ын Төрийн төв архив, ОХУ-ын Засгийн газрын Архивын агентлаг, ОХУ-ын Түүхийн төв архив, ОХУ-ын Эдийн засгийн төв архив, Эрхүү мужийн архивын агентлаг, Монгол Улсын Архивын ерөнхий газар, Монгол Улсын Үндэсний төв архив, УБТЗ-ын төрөлжсөн архив, УБТЗ-ын түүхийн музей хамтран зохион байгуулсан юм. Үзэсгэлэнд Оросын хаант улсын үеэс эдүгээг хүртэлх манай улсын төмөр замын салбарын үүсэл хөгжилтэй холбоотой түүхийн ховор баримт, гэрэл зургийг дэлгэн үзүүллээ.

 

Үзэсгэлэнгийн эхний хэсэг болох “Оросын хаант улс ба Монгол Улсын хооронд төмөр зам тавих төсөл” нэртэй хэсэгт 19-р зууны сүүлчээс 20-р зууны эхэн үед Транссибирийн төмөр замыг Монголоор дайруулан тавих зорилготой анхны төсөл, 1911 онд Богд хаант Монгол улсын төлөөлөгчид Москвад айлчлахдаа монголд төмөр зам барих ажилд туслалцаа хүсч улмаар 1914 онд Оросын хаант засаг ба Монголын засгийн газар хооронд төмөр зам барих тухай гэрээ байгуулсан зэрэг түүхийн сонирхолтой баримтуудыг үзүүлсэн байна. Үзэсгэлэнгийн хоёр дахь хэсэг болох “ЗСБНХУ-ын тусламжтайгаар Монголд төмөр зам барих ажил” нэртэй хэсэгт 1930-аад оны дундаас Монгол улсад анхны нарийн царигтай төмөр замыг Улаанбаатар-Налайхын хооронд зөвлөлтийн хөнгөлөлттэй зээлээр улаан армийн тусгай анги тавьсан тухай болон монголын нутаг дэвсгэр дээр цэргийн зориулалттай хэд хэдэн нарийн царигтай төмөр зам тавьсан тухай баримтуудыг үзүүллээ. Төн 1947 оноос Наушка-Улаанбаатарын хооронд төмөр зам тавих ажлыг эхлүүлж, зөвлөлтийн ДХЯ энэ ажлыг 505-р ангиар хоёрхон жилийн дотор бариулж, улмаар 1949 оны 6-р сарын 6-нд ЗСБНХУ, БНМАУ-ын Засгийн газар хооронд “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурж УБТЗ-ын түүх эхэлсэн тухай түүхийн чухал баримтуудыг үзүүлсэн байна. Үзэсгэлэнгийн  гурав дахь хэсэг болох “Улаанбаатар төмөр зам” нэртэй хэсэгт тус нийгэмлэгийн үүсэл хөгжлийн тухай маш чухал архивын баримт, гэрэл зургуудыг хөгжлийнх нь он дарааллаар тодорхой үзүүлсэн байна.

“Найрамдлын зам” үзэсгэлэнд манай улсын холбогдох архивуудаас нийтдээ 100 гаруй баримт бичиг, гэрэл зургийг оролцуулсан юм.Тэрчлэн Улаанбаатар төмөр замын 70 жилийн ойд оросын тал өндөр ач холбогдол өгсөн нь ОХУ-ын Засгийн газрын Архивын агентлаг, Төрийн төв архив, ГХЯ-ны Түүх баримтын газрын харъяа Гадаад бодлогын архив, Кино, гэрэл зураг баримтын төв архив зэрэг маш чухал газруудыг татан оролцуулж өөрийн сан хөмрөгөөс үзүүлсэн явдал юм. Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улсын төмөр замын салбарын хөгжил, тэр дундаа УБТЗ-ын хөгжлийн түүхийг маш тодоор нээн харуулж, түүхийн маш ховор баримтуудыг дэлгэн үзүүлснээрээ өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Үзэсгэлэнгийн үеэр хоёр улсын Засгийн газар хоорондын архивын салбарт хамтран ажиллах комиссын 24-р ээлжит хуралдаан боллоо. Эдгээр арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлж Монгол Улсын Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, УБТЗ-ын даргын зөвлөх хөдөлмөрийн баатар, гавъяат тээвэрчин Р.Раш тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Эх сурвалж: Улаанбаатар төмөр зам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Ногоон нуур 1008 айл”-тай холбоотой худал мэдээллээс сэрэмжлүүлэв 2 мин “ТОСК” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагва-Очир Батсүмбэр суманд ажиллав 12 мин Дорнод аймгийн Баян-Уул сум 16 айлын шинэ орон сууцтай боллоо 16 мин Хот байгуулалтын салбарын 40 гаруй албан хаагч гамшгийн удирдлагын сургалтад хамрагдлаа 20 мин Шри Ланкад үер, хөрсний нуралт олон хүний аминд хүрч, улс даяар байгууллагуудыг хаалаа 45 мин Солонгос, Япон хоёр 2035 оны Азийн хөл бөмбөгийн АШТ-д хамтарсан хүсэлт гаргана 47 мин Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 48 мин А.Амартүвшин: “Тавантолгой түлш”-ийн дээжүүдийн бүх шинжилгээ стандарт хангасан 52 мин Бичил хорооллын таван байрны фасадыг дулаалж, шинэчлэл хийж дуусав 52 мин ГССҮТ БНСУ-ын “Eulji” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ 2 цаг 26 мин “Дижитал бүтээн байгуулалт” форум барилгын салбарын шинэчлэлийг хэлэлцэв 2 цаг 39 мин ИКАО-гийн ерөнхийлөгчөөр анх удаа Япон иргэн томилогдов 2 цаг 43 мин Нийтийг хамарсан баяр, спорт, урлагийн үйл ажиллагааг хязгаарлахыг уриалав 2 цаг 45 мин Луврын музей ЕХ-ноос бусад орны жуулчдын тасалбарын үнийг нэмнэ 2 цаг 46 мин ТББХ Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ 2 цаг 51 мин Амьсгалын замын халдварын өсөлттэй холбоотойгоор 1138 ор нэмэлтээр дэлгэлээ 2 цаг 51 мин 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ 3 цаг 3 мин ЗГ: Томуугийн дэгдэлттэй холбогдуулан илүү цагийн хөлс, урвалж оношлуурт 1.4 тэрбум төгрөг гаргана 3 цаг 5 мин Засгийн газар төрийн өмчит компанийн удирдлагуудад хариуцлага тооцно 3 цаг 7 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top