x

Үерийн даланд хог асгасан иргэдэд хариуцлага тооцож, өөрсдөөр нь цэвэрлүүл!

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын явуулын ажлын байранд Хотын захирагч С.Амарсайхан ажиллаж, өнөөдөр Сүхбаатар, Баянгол дүүргүүдэд очиж, иргэдийн аюулгүй, ая тухтай байдлыг хангах, орчныг тохижуулах талаар нийслэлийн холбогдох агентлаг, дүүргүүдийн удирдлагуудад үүрэг чиглэл өгч ажиллалаа.

С.Амарсайхан: Тохижилтын ажлыг яаралтай хэрэгжүүлэх  нь зүйтэй

Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Сүхбаатар дүүргийн 12, 13-р хороо, 32-ын тойрог орчимд ажиллалаа. 32-ын авто зам дагуу хүнд даацын машин механизмууд олноор байрлаж элс хайрга ачиж буулгах, борлуулж байгаа нь гудамжны өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхөөс гадна иргэдийн ая тух, аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа юм.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “32-ын тойргоос хойшоо “Сод Монгол” ШТС хүртэл 800 м газарт ногоон байгууламж бүхий явган хүний зам барих тохижилтын ажил хийхээр дүүргээс хөрөнгө төсөвлөсөн байгаа. Зураг төсөл нь батлагдсан. Хийх компани нь ч шалгарсан. Тохижилтын ажлыг өнөө маргаашгүй эхлүүлнэ. Энд байрлаж байгаа машин механизм эзэмшигчдэд мэдэгдэл хүргүүлсэн. Жолооч нар нүүх газрыг заагаад өгчихвөл хүлээн зөвшөөрч байна гэдгээ хэлсэн” хэмээн танилцууллаа.

Хотын захирагч С.Амарсайхан “Тохижилтын ажлыг яаралтай эхлүүл. Бид энэ хүмүүст зогсох талбай олж өгөхгүй бол тохижилтын ажлыг хийж болохгүй гэсэн зүйл байж болохгүй. Мэдээж энэ хүмүүс амжиргаагаа залгуулж байгаа нь тодорхой. Гэхдээ хотын төвдөө хүнд машин механизмыг ингээд байлгаж байж болохгүй. Энэ хавьд айл өрх олонтой, хүүхэд багачууд их явдаг. Аюулгүй байдал хангагдахгүй байна. Өнөө маргаашгүй энэ газрыг чөлөөлөхийг шаард” хэмээн үүрэг чиглэл өглөө.

Үерийн даланд хог асгасан иргэдэд хариуцлага тооцож, өөрсдөөр нь цэвэрлүүлэх шаардлагатай гэв

Сүхбаатар дүүргийн 13-р хорооны иргэд хотын захирагчид хандаж хүсэлтээ илэрхийллээ. 13-р хороонд усны худаг байхгүй, гудамжуудад уулын дайрга асгаснаас болоод явган явахад хүндрэлтэй болсон, Сэлбэ голын үерийн даланд шөнө оройн цагаар том оврын автомашинтай хүмүүс ирж хог, шороо ихээр асгаж байгаа талаар хотын захирагчид дуулгаж, энэ асуудлыг нэг тийш нь шийдэж өгөхийг хүслээ.

Иргэдийн хувьд эндээ олон жил  суурьшиж байгаа учраас хөрсний бохирдол маш ихтэй, гүний худаг гаргах боломжгүй гэдгийг дүүргийн Засаг дарга Х.Болормаа хэллээ. Хотын захирагч С.Амарсайханы зүгээс гүний худаг гаргах боломгүй бол зөөврийн худаг барих асуудлыг УСУГ-ынхантай хамтраад судалж үзэх чиглэл өглөө.

Түүнчлэн Сэлбэ голын далан дотор барилгын хог, шороо асгаж байгаа автомашины зураг, улсын дугаар баримттайгаа байгаа бол УБЗАА, Тээврийн цагдаагийн албатай хамтраад зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох, үерийн даланг өөрсдөөр нь цэвэрлүүлэх талаар шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллах 14 хоногийн хугацаатай үүрэг даалгаврыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаад өгөв

Цэцэрлэгийн газраас авсан компанийн газар эзэмших эрхийг цуцлахыг үүрэгдэв

Хотын захирагч С.Амарсайхан Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороод ажилласны дараа Нийслэлийн Засаг даргын явуулын ажлын байрандаа сууж, Баянгол дүүргийн 12-р хороонд очиж ажиллав. Тус хорооны 15 дугаар цэцэрлэгийн газраас 1500 мкв талбай нь хувийн ААН-ийн мэдэлд очсон байна. Үүний улмаас 15 дугаар цэцэрлэгийн өргөтгөл барих боломжгүй нөхцөл үүссэн байна. Хотын захирагч энэ асуудлыг газар дээр нь очиж судлан, зориулалтын дагуй ашиглаагүй тус газрын эрхийг цуцлахчиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өглөө.

Нийслэлийн Засаг дарга явууллын ажлын байрандаа иргэдийн төлөлөлийг хүлээн авч уулзаж, санал солилцлоо. БГД-ийн 12-р хорооны Засаг дарга Х.Ганхуяг “Манай хорооны 15 дугаар цэцэрлэгийн барилгыг 1998 онд “Авзага трейд” ХХК барьж улсад хүлээлгэн өгсөн байдаг. Анх 5100 мкв газартай байсан. Гэвч 2004 онд тус компанийн мэдэлд 1500 мкв газар нь очсон байдаг. Миний бие цэцэрлэгийн өргөтгөл барих хүсэлтэй байгаагаа шат шатны байгууллагад энэ газрын асуудлыг шийдэж өгөхийг хүсэн хандаж байсан ч өнөөдрийг хүртэл ямар ч үр дүнд хүрээгүй. Манай хороо хоёр цэцэрлэгтэй. Нийтдээ 250 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Цэцэрлэгийн хүрэлцээ маш муу. Энэ газрын асуудлыг шийдэж өгөхийг хүсье” хэмээлээ.

Хотын захирагч С.Амарсайхан “Газрын зохион байгуулалтын албанаас энэ газрын мэдээллийг нягтлах хэрэгтэй. Энэ газарт барилга байшин бариулахгүй. 2004 оноос хойш ямар ч ашиглалтгүй байсан байна. Газар эзэмших эрхийг нь яаралтай цуцлаад, олон нийтийн зориулалтаар тохижуул. Энэ хавийн тоосгон гараашуудыг цэгцлэ. Хот төлөвлөлтийн бодлого, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах зэрэгт нийцэхгүй байна” хэмээв. 

Хотын захирагч С.Амарсайхан Явууллын ажлын байрны 77120000 утсанд хандсан иргэдтэй холбогдож, тэдний санал хүсэлтийг сонсож, холбогдох албан тушаалтнуудад судлан шийдвэрлэхийг чиглэл болгож ажиллалаа. 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • САРАА (202.9.43.73)
    Өөрсдөө ажил хийхгүй хүн ажиллаж байхад өө хайна Өөрөө очоод тэр хогийг нь ядаж цэвэрлэчихээд кин зураг шиг юм авхуулчихаж бас болно штээ ЫБЙ
    2019 оны 07 сарын 23 | Хариулах
  • ЫБЙ (66.181.161.7)
    САЙН ДАРГА ЮМ ШИГ БАЙНА. БАРИМТАТ КИНО ЗУРАГ АВАЛТ ЮМУУ ХААШАА ЮМ ХАХА. ЭЛЭГ АВАХИМАА
    2019 оны 07 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
“Ногоон нуур 1008 айл”-тай холбоотой худал мэдээллээс сэрэмжлүүлэв 8 мин “ТОСК” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагва-Очир Батсүмбэр суманд ажиллав 18 мин Дорнод аймгийн Баян-Уул сум 16 айлын шинэ орон сууцтай боллоо 22 мин Хот байгуулалтын салбарын 40 гаруй албан хаагч гамшгийн удирдлагын сургалтад хамрагдлаа 26 мин Шри Ланкад үер, хөрсний нуралт олон хүний аминд хүрч, улс даяар байгууллагуудыг хаалаа 52 мин Солонгос, Япон хоёр 2035 оны Азийн хөл бөмбөгийн АШТ-д хамтарсан хүсэлт гаргана 53 мин Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 55 мин А.Амартүвшин: “Тавантолгой түлш”-ийн дээжүүдийн бүх шинжилгээ стандарт хангасан 58 мин Бичил хорооллын таван байрны фасадыг дулаалж, шинэчлэл хийж дуусав 58 мин ГССҮТ БНСУ-ын “Eulji” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 1 цаг 1 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ 2 цаг 32 мин “Дижитал бүтээн байгуулалт” форум барилгын салбарын шинэчлэлийг хэлэлцэв 2 цаг 45 мин ИКАО-гийн ерөнхийлөгчөөр анх удаа Япон иргэн томилогдов 2 цаг 49 мин Нийтийг хамарсан баяр, спорт, урлагийн үйл ажиллагааг хязгаарлахыг уриалав 2 цаг 51 мин Луврын музей ЕХ-ноос бусад орны жуулчдын тасалбарын үнийг нэмнэ 2 цаг 52 мин ТББХ Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ 2 цаг 57 мин Амьсгалын замын халдварын өсөлттэй холбоотойгоор 1138 ор нэмэлтээр дэлгэлээ 2 цаг 58 мин 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ 3 цаг 9 мин ЗГ: Томуугийн дэгдэлттэй холбогдуулан илүү цагийн хөлс, урвалж оношлуурт 1.4 тэрбум төгрөг гаргана 3 цаг 11 мин Засгийн газар төрийн өмчит компанийн удирдлагуудад хариуцлага тооцно 3 цаг 13 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top