С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс яллаад буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарыг шалгаж эхлээд удаж байна.
ЦЕГ-ын Тусгай субъектыг шалгах хэлтсээс ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцтай хамт ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёр ажилтан зэрэг есөн хүний хэргийг шалгаж дуусчээ. Уг хэрэгт Нийслэлийн прокуророос яллах дүгнэлт үйлдэн Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох гэм буруугийн шүүх хурлыг мягмар гаригт буюу долдугаар сарын 23-ны 10.00 цагт хийхээр товложээ. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч Б.Содномдараа, Т.Чимгээ нараас гадна С.Зориг агсны гэргий Б.Булган өмгөөлөгчийн хамт оролцох гэнэ.



