Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадамд түрүүлж, Монгол Улсын Аварга цол хүртсэн Э.Оюунболдын аварга цолны наадам ирэх наймдугаар сард болно. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат, улсын залуу аваргад Хэнтий аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс таван өрөө байрны түлхүүрийг мялаалга болгон гардуулжээ.
Энхтөгсийн Оюунболд 2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан, 2013 оны улсын наадмаар зургаа давж улсын харцага, 2015 оны хавар МҮБХ-ны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд түрүүлж, зун нь улсын наадмын түрүү хүртэж улсын арслан цол хүртсэн байна.
1989 онд улсын наадамд хоёр дахиа түрүүлэн аварга цол хүртсэн Б.Бат-Эрдэнээс хойш 30 жилийн дараа Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас шинэ аварга төржээ.



