2019 оны долдугаар сарын 16-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тээврийн товчооны гүүрний урд талаас үл таних 4 залуу такси барьж явах замдаа жолооч эмэгтэйг хүчирхийлж, зодож эрх чөлөөнд халдаж, унаж явсан автомашиныг дээрэмдсэн гэх гэмт хэрэг гарчээ.
Уг гэмт хэргийн дуудлагаар Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид НЦГ-ын Мөрдөн шалгах газрын алба хаагчидтай хамтран шуурхай ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлсэн байна.
Дээрх гэмт хэргийг 15-17 насны “Ж”, “М”, “У”, “Б” гэх 4 хүүхэд үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд этгээд хүүхдүүд дээрэмдсан автомашинаа жолоодон явхад нь цагдаагийн алба хаагчид дайчлан баривчилсан байна.
Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв



