“Буянт-Ухаа 2” хороололд 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл долоодугаар сарын 22-ны өдрөөс эхэлнэ. Үүнтэй холбогдуулан “Нийслэлийн Орон сууцны корпораци”-иас мэдээлэл хийлээ.
Бүртгэлийг долдугаар сарын 22-нд 14 хоног үргэлжлэх юм байна. Наймдугаар сарын 5-ныг дуустал бүртгэлийн систем 24 цаг нээлттэй байна. Бүртгэлийн мэдээллээс нь шалтгаалж, эрэмбэлэгдэнэ гэв. Бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг nosk.ub.gov.mn хаягаас авах боломжтой юм байна.
Түрээсийн байрууд нь 68.59 мкв талбайтай гурван өрөө, 39.30 талбайтай хоёр өрөө, 49.23 хоёр өрөө гэсэн гурван төрөл бий. Түрээсийн орон сууцыг агаар орчин, хөрсний бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд хуваарилж байгаа тул зөвхөн гэр хорооллын өрхүүд хамрагдана. Мөн анх удаа өмчлөх хэлбэрийг оруулж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл өмнө нь өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөтэй байсан бол түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдахгүй гэсэн үг.
Энгийн түрээс нь зөвхөн түрээсээ төлнө, өмчлөхгүй. Харин өмчлөх нь таван жилийн хугацаанд төлбөрөө төлж гүйцээх хэлбэр бий. Эхлээд цахим бүртгэл хийгдэж, сонгон шалгаруулалт явуулж, сонгогдсон иргэд бичиг баримтаа бүрдүүлж, гэрээ хийх дарааллаар зохион байгуулагдана.
Худал мэдээлэл оруулсан нь тогтоогдвол НОСК-ийн "Хар жагсаалт"-д орно
Цалингийн, тэтгэврийн зэрэг зээлтэй иргэд түрээсийн орон сууцанд хамрагдаж болно. Хамгийн гол нь иргэний орлого нь зээлээ төлөөд, түрээсээ төлж чадах хэмжээний орлоготой байх ёстой.
Хэрэв иргэд худал мэдээлэл өгч, бүртгүүлсэн байвал хар жагсаалтад орж, цаашид НОСК-иас зохион байгуулах арга хэмжээг оролцох боломжгүй болох юм. Тиймээс иргэд хариуцлагатай хандаж, үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэйг анхаарна уу.
Иргэдийг найман ангиллаар бүртгэнэ. Уг найман ангилалд тодорхой тоог тавьсан тул бүртгүүлэхдээ гэр бүлээрээ сайтар ярилцаж, аль ангилалд бүртгүүлбэл сонгогдох боломж илүү вэ гэдгээ шийдэх нь зөв.



