x

Чингэлтэй дүүрэгт энэ онд сургууль, цэцэрлэгийн 10 барилга шинээр ашиглалтад орно

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ажиллав. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэв.

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 74 дүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгын ажил 2018-2019 он дамжин баригдаж байгаа юм. Барилгын ажил өнөөдрийн байдлаар 72 хувийн гүйцэтгэлтэй байна. Барилга барьж буй газар нь намагтай учраас бага зэргийн суулт өгчээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа энэ асуудлыг мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл, барилгын гүйцэтгэгч компанийн удирдлагуудыг оролцуулан энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж үзлээ. 1.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тус цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг “Грийн ресурс констракшн” ХХК гүйцэтгэж байна.

“Чингэлтэй дүүрэгт он дамжсан 13, 2019 оны төсөвт тусгасан есөн барилгын ажил явагдаж байна. Он дамжин хийгдэж буй барилгууд дунджаар 65 хувийн гүйцэтгэлтэй байна. Он дамжин хийгдэж байгаа ажлуудаас энэ хичээлийн жил эхлэхээс өмнө 10 ажлыг нь хүлээлгэн өгнө” хэмээн Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль ярилаа.

Үүний дараа тус дүүргийн 17 дугаар хорооны 103 дугаар цэцэрлэгийн 150 ортой өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцав. Уг өргөтгөлийн барилгын ажил мөн он дамжин хийгдэж буй юм. Барилгын ажлын нийт өртөг 1.5 тэрбум төгрөг. Гүйцэтгэгчээр “Глобал рост” ХХК ажиллаж байна. “Өнөөдрийн байдлаар барилгын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй. Төлөвлөгөөт хугацаанаасаа бага зэрэг хоцрогдолтой байгаа ч ирэх сарын 20-нд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгнө. Уг өргөтгөлийн барилгын тендерийг зарлахдаа бохирын асуудлыг тусгаж өгөөгүй. Тиймээс бохирын асуудлыг шийдвэрлэхийн тулд дахин 270 сая төгрөг шаардлагатай” хэмээн “Глобал рост” ХХК-ийн удирдлагууд хэлж байв. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа холбогдох албан тушаалтнуудад энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж, төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарахыг үүрэг болгов.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “2016-2020 оны Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт цэцэрлэгийн хүртээмжийг 85 хувьд хүргэх, гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг хоёр ээлжинд шилжүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа. Энэ жилийн хувьд нийслэлийн боловсролын салбарт бүтээн байгуулалтын 182 төсөл хэрэгжиж байна. Үүнээс энэ онд 73 цэцэрлэг, 30 сургуулийн барилга шинээр ашиглалтад орно. Өнөөдрийн тухайд Чингэлтэй дүүргийн хэмжээнд боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлуудтай танилцаж, зарим асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо. Компаниудын барилгын гүйцэтгэл харилцан адилгүй байна. Барилгын ажлын явц 50-70 хувьтай байна” хэмээв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Ногоон нуур 1008 айл”-тай холбоотой худал мэдээллээс сэрэмжлүүлэв 29 мин “ТОСК” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагва-Очир Батсүмбэр суманд ажиллав 39 мин Дорнод аймгийн Баян-Уул сум 16 айлын шинэ орон сууцтай боллоо 43 мин Хот байгуулалтын салбарын 40 гаруй албан хаагч гамшгийн удирдлагын сургалтад хамрагдлаа 47 мин Шри Ланкад үер, хөрсний нуралт олон хүний аминд хүрч, улс даяар байгууллагуудыг хаалаа 1 цаг 13 мин Солонгос, Япон хоёр 2035 оны Азийн хөл бөмбөгийн АШТ-д хамтарсан хүсэлт гаргана 1 цаг 14 мин Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 1 цаг 16 мин А.Амартүвшин: “Тавантолгой түлш”-ийн дээжүүдийн бүх шинжилгээ стандарт хангасан 1 цаг 19 мин Бичил хорооллын таван байрны фасадыг дулаалж, шинэчлэл хийж дуусав 1 цаг 20 мин ГССҮТ БНСУ-ын “Eulji” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 1 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ 2 цаг 53 мин “Дижитал бүтээн байгуулалт” форум барилгын салбарын шинэчлэлийг хэлэлцэв 3 цаг 6 мин ИКАО-гийн ерөнхийлөгчөөр анх удаа Япон иргэн томилогдов 3 цаг 10 мин Нийтийг хамарсан баяр, спорт, урлагийн үйл ажиллагааг хязгаарлахыг уриалав 3 цаг 12 мин Луврын музей ЕХ-ноос бусад орны жуулчдын тасалбарын үнийг нэмнэ 3 цаг 13 мин ТББХ Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ 3 цаг 18 мин Амьсгалын замын халдварын өсөлттэй холбоотойгоор 1138 ор нэмэлтээр дэлгэлээ 3 цаг 19 мин 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ 3 цаг 30 мин ЗГ: Томуугийн дэгдэлттэй холбогдуулан илүү цагийн хөлс, урвалж оношлуурт 1.4 тэрбум төгрөг гаргана 3 цаг 32 мин Засгийн газар төрийн өмчит компанийн удирдлагуудад хариуцлага тооцно 3 цаг 34 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top