Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв нь "хүүхдийн төлөө хамтдаа" уриалга /challenge/-г 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр эхлүүлж байгууллага дээрээ цуглан дугуйтай, явганаар байгууллагын орчин тойрон, Бага тойруугийн зам, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зорчих хэсгүүдэд үзлэг шалгалт хийж нийт 30 гаруй зөрчлийг зургаар баримтжуулан байршлын нэрийн хамт холбогдох газруудад хүргүүлжээ.
Нийслэлийн харъяа нутгийн захиргааны байгууллагуудыг нийгмийн хариуцлагаа ухамсарлан хараа хяналт, анхаарал халамжаа эрс сайжруулан болзошгүй эрсдлээс хүүхдүүдээ хамгаалан эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд идэвхтэй хандахыг уриалж байна.
Нийтийн эрх ашгийг хамгаалах, хариуцлагыг дээшлүүлэх, орчны аюулгүй байдлыг сайжруулахын төлөө бидний уриалгыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна гэдгээ илэрхийллээ.







