Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Өмнөговь аймгийн Баяндалай сумаас Гурвантэс чиглэлд 10 км хатуу хучилттай авто замыг "Дардан говь" ХХК хийж байна.
Өнөөдрийн баядлаар хатуу хучилттай авто замын ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна. Тус замыг ирэх аравдугаар сард дуусгаж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.





