x

Онцгой байдлын хүний нөөц, тоног төхөөрөмж сайжруулахад Унгар улстай хамтран ажиллана

Унгар Улсын Гамшгийн удирдлагын ерөнхий газартай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Унгар улсын Гамшгийн удирдлагын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Криштиан Эрдэли өчигдөр Онцгой байдлын ерөнхий газарт зочиллоо. Түүнийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал хүлээн авч уулзсан юм.



Уулзалтын эхэнд хошууч генерал Т.Бадрал Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, эрхзүйн орчны талаар товч танилцуулж, Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын урилгыг хүлээн авч манай улсад айлчилж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.

Унгар, Монгол хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны эхлэл 2002 онд тавигдсан бөгөөд 2002 онд Унгар улсын Гамшгаас хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал ноён Баконди Дөөрдийн урилгаар Монгол Улсын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Д.Хишигбаатар Унгар Улсад, 2005 онд Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын урилгаар Унгар Улсын Гамшгаас хамгаалах газрын дарга, хошууч генерал Татар Аттила тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад, 2017 онд Унгар Улсын Гамшгаас хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Золтан Горагийн урилгаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Унгар Улсад тус тус айлчилж, гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах талаар санал солилцож байсан юм.

Уулзалтын дараа Онцгой байдлын удирдлагын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар болон Унгар Улсын Гамшгийн удирдлагын ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэлээ.

Тус санамж бичгийн хүрээнд тус хоёр байгууллага нь гамшгийг урьдчилан таамаглах, түүнээс урьдчилан сэргийлэх, үнэлэх, тэдгээрийн хор уршгийг арилгах чиглэлээр шинжлэх ухаан, технологийн болон практик туршлага солилцох, хүний нөөцийн болон техник, тоног төхөөрөмжийг чадавхыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах юм.

Унгар улсын Гамшгийн удирдлагын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Криштиан Эрдэли өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад болон нийслэлийн Аврах анги-105, Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвөөр зочилж, үйл ажиллагаатай танилцана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Ногоон нуур 1008 айл”-тай холбоотой худал мэдээллээс сэрэмжлүүлэв 1 цаг 4 мин “ТОСК” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагва-Очир Батсүмбэр суманд ажиллав 1 цаг 14 мин Дорнод аймгийн Баян-Уул сум 16 айлын шинэ орон сууцтай боллоо 1 цаг 18 мин Хот байгуулалтын салбарын 40 гаруй албан хаагч гамшгийн удирдлагын сургалтад хамрагдлаа 1 цаг 22 мин Шри Ланкад үер, хөрсний нуралт олон хүний аминд хүрч, улс даяар байгууллагуудыг хаалаа 1 цаг 47 мин Солонгос, Япон хоёр 2035 оны Азийн хөл бөмбөгийн АШТ-д хамтарсан хүсэлт гаргана 1 цаг 49 мин Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 1 цаг 50 мин А.Амартүвшин: “Тавантолгой түлш”-ийн дээжүүдийн бүх шинжилгээ стандарт хангасан 1 цаг 54 мин Бичил хорооллын таван байрны фасадыг дулаалж, шинэчлэл хийж дуусав 1 цаг 54 мин ГССҮТ БНСУ-ын “Eulji” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 1 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ 3 цаг 28 мин “Дижитал бүтээн байгуулалт” форум барилгын салбарын шинэчлэлийг хэлэлцэв 3 цаг 41 мин ИКАО-гийн ерөнхийлөгчөөр анх удаа Япон иргэн томилогдов 3 цаг 45 мин Нийтийг хамарсан баяр, спорт, урлагийн үйл ажиллагааг хязгаарлахыг уриалав 3 цаг 47 мин Луврын музей ЕХ-ноос бусад орны жуулчдын тасалбарын үнийг нэмнэ 3 цаг 48 мин ТББХ Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ 3 цаг 53 мин Амьсгалын замын халдварын өсөлттэй холбоотойгоор 1138 ор нэмэлтээр дэлгэлээ 3 цаг 53 мин 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ 4 цаг 5 мин ЗГ: Томуугийн дэгдэлттэй холбогдуулан илүү цагийн хөлс, урвалж оношлуурт 1.4 тэрбум төгрөг гаргана 4 цаг 7 мин Засгийн газар төрийн өмчит компанийн удирдлагуудад хариуцлага тооцно 4 цаг 9 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top