x

Улсын аварга Н.Батсуурь: Чухал үед хариуцлага алдсан нь миний буруу

Өнөө жилийн үндэсний их баяр наадмын үзүүр бөх улсын аварга Н.Батсуурьтай ярилцлаа. Тэрбээр улсын наадамд хоёр удаа ес даван түрүүлж, нэг удаа найм давж үзүүрлэсэн амжилтаар энэ цагт ид барилдаж буй бөхчүүдийн тэргүүнд эрэмбэлэгдээд байгаа юм.

-Аварга цолтой анхны наадамдаа зодоглолоо. Сэтгэгдэл ямар байна?

-Энэ жил заалны барилдаан алгасаагүй, бүтэн жилийн бэлтгэл сайн байсан. Сэргээлтийн бэлтгэл ч сайн сайхан таарсан. Аварга болчихсон учраас түрүүлнэ, дээшээ барилдана л гэж цэнгэлдэхэд очсон доо. Өндөр даваанд ам авах, оноолт зэргээс авахуулаад наадмын дэвжээнд аварга цолтой зодоглоход өөр юм билээ. Наадмын өмнө нутаг руугаа очиж санал сэтгэлээ дайгаад ирсэн.

-Наадмын бэлтгэлээ хоёр өөр газар базааж байгаа сураг дуулдсан?

-Тийм ээ. “Сүлд” спорт хороо болон “Увс нуур" галуудад бэлтгэлээ базаасан. “Увс нуур" галынхаа сорилго барилдаанд түрүүлээд л наадамдаа барилдсан даа.

-Долоогийн даваанд гурван арслан гарч барилдсан нь наадамчдын сэтгэлийг их хөдөлгөлөө. Ойрын 10-аад жилд ийм наадам болоогүй шүү дээ?

-Наадамд барилдах бөхийн тоо цөөрөхөд чанар нь сайжирдаг л даа. Чанартай цөөхөн начин төрнө. Том цолтой залуу хүчтэнүүд нэг үед олуулаа барилдаж байна. Бүгд л түрүү үзүүрийн төлөө ширүүн өрсөлдөөн үзүүлж байна шүү дээ. Өөрсдийгөө наадамд яаж бэлдэх вэ, бэлтгэлээ яаж тааруулах вэ гэдэгт суралцчихсан. Жигдхэн бэлтгэл сайтай байна.

-Та гурав дахь удаагаа наадмын түрүү байрын төлөө шалгарч барилдлаа. Өнөө жилийн түрүү үзүүрийн барилдаан шийдэгдэхэд хоёр салаад л гүйгээд явчихаж байсан. Тухайн үед юу бодогдов?

-Би баруун гараараа шуудагны барьц гүйцэд атгаж амжаагүй байхад хөлийн цэцүүд холдчихсон. Э.Оюунболд ч цэц холдонгуут л барьц халж дайрчихаад гүйчихсэн. Би өөрийн болгоомжгүйгээс л болж унасан.

Аав руу очоод болсон явдлыг хэлэхэд “Хохь чинь, чиний буруу ш дээ” гэж загнасан. Ингээд тахимаа өгсөн дөө. Оюунболд илүү хийморьтой байсан.

-Залуу аваргыг тэвэрч үнсээд тахимаа өгөхөд цэнгэлдэхэд цугласан олон халуун дулаанаар хүлээж авч байсан?

-Нэг талаараа монгол наадмаа хүндэлсэн л дээ. Монгол түмэн жилдээ ганц удаа баяр наадмаараа бөх, морио харж баясаж тэр жилийнхээ эрч хүчийг авдаг. Энэ үеэр нь хэрүүл маргаан хийгээд байхыг бодоогүй. Наадамчдаа баясгая гэж санасан юм.

-Их шөвөгт Б.Гончигдамба гардитай 30 гаруй минут их хүнд барилдаан хийж гараад Э.Оюунболд аваргатай хүч үзсэн?

-Их шөвөгт барьц сонгодоггүй. Баруун, зүүн давхар золгож байгаад барилдаан шийддэг дүрэмтэй. Гончигдамба бид хоёр ч хялайтлаа барилдсан. Чирч хутгаад давсан даа. Аймгийн цолтой байхдаа энэ мэхийг их хийдэг байлаа. Улсын наадмаар энэ мэхээр хүн давж үзээгүй байсан юм. Гончигдамбыг жаахан тонгойлгоод хөлөн дээр нь биеийн жин ирэхээр мэдрээд хутгачихсан. Өрсөлдөгчөө мэдэрч хийхгүй бол өөрөө дор нь орчих гээд байдаг эрсдэлтэй хэцүү мэх.

-Та долоогийн даваанд нэг галын бөх улсын аварга С.Мөнхбатыг амлаж барилдсан. Аварга үүнийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Дараагийн даваанд аль давсан маань түрүүлж ам авна, түрүүлэх боломж нээгдэнэ гэж үзэж л аваргыг амласан. 2016 оны наадмаар С.Мөнхбат аварга, П.Бүрэнтөгс арслан бид гурав өндөр даваанд гарч ирчихээд ташраараа нурж байсан түүх бий. Аль нэг нь үлдээд дараагийн даваанд ам авах эрх байсан болохоор л аваргыг амласан.

-Та Ч.Санжаадамба аваргыг Б.Гончигдамбад унана гэж тооцоолсон юм уу?

/хариулсангүй/

-Тавын даваанд Б.Ганхуягтай хүч үзэхдээ эхний дүйзэд гарсан ч хамгийн сүүлд давалцаж байгаа харагдсан. Начингаас ямар хий зай харж амласан бэ?

-Бид хоёр нэг үед барилдаж ирсэн найзууд. Барилдааныг нь сайн мэдэх учраас эрсдэл багатай гэж харж амласан. Ганхуяг удаан барилдах тусмаа чангардаг, цуцдаггүй онцлогтой бөх. Би ч барьц сонгуулаад хүнд байдлаас гарч даваа авсан. Аймгийн цолтой бөх улсын цолны босгоор алхахын хэцүүг биеэрээ мэдэрсэн учраас залуу бөхчүүдийг амлаж зүрхлээгүй. Аймгийн арслангууд хоорондоо харгүй сайхан хүч үзээд цол аваасай гэж бодсон юм.

-Гурвын даваанд ам авсан талаараа ярихгүй юу. Ам авсан байдал тань олон бөхчүүдийн дургүйг хүргэж байгаа харагдсан?

-Хамгийн бага цолтойгоос нь л амлаж барилдсан. Шударга өрсөлдөөнийг бий болгохын төлөө том цолтой хөгшин бөхчүүдийг амлаж барилдаж байсан. Энэ маань олон хүний зэвүүг хүргэсэн байх. Үүний ард залуу бөхчүүд хоорондоо шударга барилдаж цол аваасай гэсэн хүсэл зорилго явж байсан л даа. Наадамчид залуу бөхчүүдийн гал цогтой барилдааныг харж баясдаг. Одоо хөгшрөөд барилдаж байгаа бөхчүүд ховор болсон байна. 40-өөс доош насны бөхчүүд наадамд барилддаг болсон байна шүү дээ.

-Наадмын өмнө та аваргуудын эрэмбэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байсан?

-Миний хувьд шударга зүйлийг л хүссэн. Наадмын зохион байгуулах комисс наадмын өмнө бөхийн галуудаар явахад нь “Би энэ жил барууны магнайд гарна” гэж хэлээд байсан юм. Наадмын өмнө зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга н.Жанчивдорж гэж хүн намайг дуудаж уулзахдаа “Та энэ жил цагаан сарын барилдаанаар Ч.Санжаадамба аваргын ард гарсан юм байна. Өнөө жилийн наадмаар энэ эрэмбээрээ барилдаад өгчих” гэж гуйсан юм. Би нэг их эсэргүүцээгүй. Дахиж түрүүлээд дээр нь гаръя гэж санаад л барилдсан.

-Энэ цагт ид барилдаж байгаа аваргуудын толгойд гарчихлаа. Үүнийг дагаад хариуцлага ирж байгаа?

-Тийм. Том цол авлаа. Тэргүүнд нь гарлаа. Бага залуу цолтнуудад унаад байж болохгүй. Өөрийнхөө чадах хэмжээгээр шударга сайхан барилдаад явна даа.

-Аварга цолны үнэ цэнийг та юу гэж ойлгодог вэ?

- Том үндэсний өв соёлыг нэгэн цагт тээж яваадаа бахархдаг юм. Их хөлс хөдөлмөр зарж энэ цолд хүрсэн. Японоос ирээд 10 дахь жилдээ барилдаад л том цолд хүрлээ. 2009 онд ирээд л “Заавал улсын цолтой бөх болно” гээд л бэлтгэлээ үнэн сэтгэлээсээ хийдэг байлаа.

-Увс нуур дэвжээнийхэн энэ жил шинэ начинтай сайхан наадлаа?

-Шинэ начинтай боллоо. Аварга, арслан хоёр шөвгийн наймд шалгарлаа. Энэ цагийн бөхийн өнгөнд яваа олон бөхчүүд “Увс нуур" галд бэлтгэлээ базаадаг Эдний маань хүч хөдөлмөр намайг өдий зэрэгтэй явахад нөлөөлдөг юм. Сайн бэлтгэл хангагчтай байна гэдэг бидний амжилтын үндэс.

-Увс аймгийг бөхийн өлгий нутаг гээд яриад байдаг.Х.Баянмөнх аваргаас хойш дархан аварга цолтон төрсөнгүй?

-Тийм. Хувь заяа байвал дархан аварга болох байлгүй дээ. Бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд формоо хадгалж чадвал дархан аварга цол ойрхон л харагдаж байна. Ирэх жил ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамтай. Хоёр есийн тоо давхацсан бэлгэшээлтэй ойд сайхан барилдана гэж төлөвлөж байна. Тэгээд 100 жилийн ойн баяр наадамтай золгоно. Ийм түүхт ойн баяр наадмууд миний ид барилдаж байгаа насан дээр тохиож байгаад үнэхээр баяртай байна.

-Таныг дагаж бэлтгэл хийдэг залуус сайн барилдаж байна. Хойч үеэ бэлтгээд байна уу?

-Өдий хүртэл бэлтгэл сургуулилт хийж сурсан мэдсэнээ залуустайгаа хуваалцъя гэж санадаг юм. Одооноос шавь нартай болоод явж байна. Эд маань эхнээсээ аймаг, цэргийн цол чимэг авсан. Сая хоёр нь цэргийн начин болсон. Цаашдаа том цолд хүрч нутаг орныхноо баясгаад явна гэж хүлээж байна. Ер нь тэгээд залууст үндэсний бөхийн чанар, үнэлэмжийг таниулах нийгэм рүү чиглэсэн ажил хийхээр төлөвлөсөн байгаа.

-Өнгөрсөн хавар Э.Оюунболд аварга та хоёр ээлжилж их шөвөгт шалгарч, түрүүлж үзүүрлээд байсан. Наадмын өндөр даваанд хоорондоо тулна гэж тооцоолж байсан байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Бэлтгэл дээр бэлдсэн тактикч байсан. Төлөвлөсөн барилдаанаа гаргаж чадаагүй. Э.Оюунболд надаас илүү хийморьтой байлаа. Э.Оюунболд бид хоёр чинь их гоё ш дээ. Хоёулаа 2013 онд улсын харцага болсон. 2014 оны наадмаар би түрүүлж улсын арслан болсон. Оюунболд 2015 онд түрүүлсэн. 2018 онд би түрүүлж аварга болоход 2019 онд Оюунболд түрүүлж аварга болж байна. Яг л миний араас мөрөөр маань дагаад алхаад байгаа.

-Аав тань тухайн үед уурсаж байсан ч гэртээ баяртай л хүлээж авсан байх?

-Миний аав улсын харцага цолтой бөх хүн. Хүүгийнхээ том цол аваад явж байгаад баяртай байдаг гэж найддаг юм. Ах, дүү эргэн тойрныхон маань ч сэтгэл өндөр байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, Дулааны цахилгаан станцын “ТЭЦ 3”, “Химон” констракшин зэрэг байгууллагуудын дэмжлэг сэтгэлээр өдий зэрэгтэй явна даа. Энэ хүмүүст талархаж явдаг юм.

-Дархан аварга болохоор нь эргээд уулзъя.

-За. Баярлалаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • иргэн (66.181.161.32)
    Батэрдэнэ гэж хулгайчийн хийсэн хор наадмыг жүжиг болгож дууслаа,тэр тэнэг толгой Санжаагомбо лалар Гончигпиздад худлаа унаж хийморио унагаалаа
    2019 оны 07 сарын 17 | Хариулах
  • Zochin (202.126.88.191)
    Deer usgiin bohchuud uneheer Mongol er hunii gunduugui zantai baijee. Odoonii bohchuud bi lag bi sain l gej yridag boljdee.
    2019 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.26.148)
    таван цаасанд явчихсан байхоо
    2019 оны 07 сарын 17 | Хариулах
    • Tiim
      2019 оны 07 сарын 17
  • Зочин (90.197.160.161)
    Энэ нэг жудаггүй, аварга цолны нэр хүнд баастсан балмад Батсуурь дархан аварга болно гэнэ үү, ингэж л бөхийнцагаан хийморь хир буртаг болдоггүй юм шүү
    2019 оны 07 сарын 17 | Хариулах
    • Huz balmad batsuuri bolohgui Yun avarga
      2019 оны 07 сарын 17
    • Bitii huts chi mongol hun munuu umhii gamin
      2019 оны 07 сарын 17
iШинэ мэдээ
“Ногоон нуур 1008 айл”-тай холбоотой худал мэдээллээс сэрэмжлүүлэв 1 цаг 4 мин “ТОСК” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагва-Очир Батсүмбэр суманд ажиллав 1 цаг 14 мин Дорнод аймгийн Баян-Уул сум 16 айлын шинэ орон сууцтай боллоо 1 цаг 18 мин Хот байгуулалтын салбарын 40 гаруй албан хаагч гамшгийн удирдлагын сургалтад хамрагдлаа 1 цаг 22 мин Шри Ланкад үер, хөрсний нуралт олон хүний аминд хүрч, улс даяар байгууллагуудыг хаалаа 1 цаг 48 мин Солонгос, Япон хоёр 2035 оны Азийн хөл бөмбөгийн АШТ-д хамтарсан хүсэлт гаргана 1 цаг 49 мин Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 1 цаг 51 мин А.Амартүвшин: “Тавантолгой түлш”-ийн дээжүүдийн бүх шинжилгээ стандарт хангасан 1 цаг 54 мин Бичил хорооллын таван байрны фасадыг дулаалж, шинэчлэл хийж дуусав 1 цаг 55 мин ГССҮТ БНСУ-ын “Eulji” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 1 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ 3 цаг 29 мин “Дижитал бүтээн байгуулалт” форум барилгын салбарын шинэчлэлийг хэлэлцэв 3 цаг 41 мин ИКАО-гийн ерөнхийлөгчөөр анх удаа Япон иргэн томилогдов 3 цаг 45 мин Нийтийг хамарсан баяр, спорт, урлагийн үйл ажиллагааг хязгаарлахыг уриалав 3 цаг 48 мин Луврын музей ЕХ-ноос бусад орны жуулчдын тасалбарын үнийг нэмнэ 3 цаг 49 мин ТББХ Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ 3 цаг 53 мин Амьсгалын замын халдварын өсөлттэй холбоотойгоор 1138 ор нэмэлтээр дэлгэлээ 3 цаг 54 мин 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ 4 цаг 5 мин ЗГ: Томуугийн дэгдэлттэй холбогдуулан илүү цагийн хөлс, урвалж оношлуурт 1.4 тэрбум төгрөг гаргана 4 цаг 8 мин Засгийн газар төрийн өмчит компанийн удирдлагуудад хариуцлага тооцно 4 цаг 9 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top