x

Осол тоолохгүй баярлах юмсан...

Баяр наадмаар зам тээврийн ослоос болж тэдэн хүн нас баржээ, энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад тэдэн хувиар өссөн, буурсан үзүүлэлт байна гэж замын цагдаагийнхан мэдээлж байна.

Байдаг л зүйл шиг энэ тоо баримтын ард байгаа аймшигт хагацал, халуун амь, харуусал, гунигийг яалтай вэ. Жилдээ ганцхан удаа агаар салхинд гарч, гэр бүлийнхэнтэйгээ амарч зугаалдаг баяр болох наадмын хэдхэн өдөрт зөвхөн авто ослоор 12 хүн алтан амиа алдаж, 48 хүн гэмтэж, бэртсэн гэсэн мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас өгч байна. Ослын дийлэнх нь орон нутгийн замд, хурд хэтрүүлэн зорчсон шалтгаантайгаар үүсчээ.

Замын цагдаагийнхан “Яараад яахав дээ” аяныг улс даяар өрнүүлж, бид ч олон нийтийн сүлжээнд дор бүрнээ л тархааж, ухаантай үгс бичиж суусан биш үү. Баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ослоос болж бага насны хүүхэд амиа алдсан тохиолдол өнгөрсөн оныхоос 40 хувиар өссөн байна.

Фэйсбүүк сүлжээнд олон нийтийг цочролд оруулсан зурганд цогцсыг нь бүтээсэн даавууны ёроолоос цухуйсан бяцхан хоёр хөл харагдана. Хажууд нь бас дахин нэг бүтээлгэтэй жижигхэн бие. Хөөрхий хүүхдүүдийн идэх гэж нандигнан явсан задлаагүй чипс, савтай ундаанууд нь базсан цаас шиг болсон машиных нь эргэн тойронд шидэгдсэн харагдана. Хэнтий аймагт гэр бүлээрээ аялж явсан зорчигчид замын хажуу руу онхолдож 5, 10 настай хоёр хүүхэд болон 21 настай эмэгтэй газар дээрээ нас барж, 28-30 насны хоёр хүн гэмтсэн осол энэ сарын 12-нд гарсан нь энэ.

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын “Гүн цэнгэлэг” нуурын эрэгт амарч байсан иргэдийн майханг нэгэн жолооч автомашинаараа мөргөж, дотор нь байсан зургаа, долоон сартай хүүхдийн амийг хохироосон осол 13-нд гарсан.

Амьдралд ирээд хэдхэн сар болж байсан хоёр бяцхан охин анхны аяллаа хийж яваад ийнхүү аймшигтайгаар буцах нь тэр. Аав, ээжийнх нь сэтгэл санаа ямар хүнд байгаа бол гэж бодохоос өр өвдөж байна. Амарч зугаалаад нуурын эрэгт майхандаа хэвтэж байхад нь хурд хэтрүүлсэн галзуу нэгэн ирээд мөргөчихнө гэж даанч санаагүй байх л даа. Майханд байсан гурав, 11 настай хоёр эрэгтэй хүүхэд, амиа алдсан охидын нэгнийх нь ээж бололтой 21 настай эмэгтэй гурав хүнд гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Майхан мөргөсөн приус маркийн машины жолооч нь залуухан эмэгтэй байжээ.

Архангай аймаг Тариат суманд  “Toyota Axio” маркийн автомашин онхолдож жолооч нь болох 37 настай залуу нас барсан, Хөвсгөл аймгийн Алаг эрдэнэ суманд хоёр машин хоорондоо мөргөлдсөнөөс 29 настай эмэгтэй зорчигч нас барсан, Дорноговь аймгийн Айраг суманд “Тоёота” маркийн машин мотоциклтой мөргөлдсөнөөс  24 настай залуу нас барсан, Ховд аймгийн Алтай суманд том оврын машин шороон зам дээр онхолдсоноос 61настай эрэгтэй нас барсан.

Харин нийслэлд баяр наадмын эхний өдөр приус маркийн автомашины жолооч 30 настай явган зорчигч эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон, Чингэлтэй дүүрэг, Хайлаастад гэр хорооллын гудамжинд 1.6 настай эрэгтэй хүүхдийг “Lexus LX470” маркийн машины жолооч дайрч амь насыг нь хохироосон гэх мэтээр энэ жагсаалт үргэлжилнэ.

Ердөө энэ баяр наадмын тав хоногийн хугацаанд улсын хэмжээнд Тээврийн цагдаагийн алба зам тээврийн ослын шинжтэй 589 дуудлагыг хүлээн авч шалгасан байгаа юм. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 27.5 хувиар өссөн үзүүлэлт аж. Нийт ослын 83 хувь нь орон нутгийн замд гарсан байгаа нь амарч, зугаалж байгаа иргэд хурд хэтрүүлэн давхиж байгаатай яалт ч үгүй холбогдож байна.

Наадмын өмнөх өдөр Дарханы замд болсон ослын үеэр эмээгээ газар дээр нь нас барахад жолоо барьж явсан ач охин нь болох залуухан бүсгүй “Нутгийнх нь наадмыг үзүүлэх гэж дагуулж яваад алчихлаа шүү дээ” гэж уйлан орилж байв.

Баярлаж, цэнгэх өдрүүдээ гашуудлын цуваагаар сольсныхоо дараа харуусаж суумааргүй л байгаа юм. “Зам чамаас зугтахгүй, харин амьдрал чамаас зугтана”, “Үүрд очихгүй байснаас хожимдоод ч болсон очсон нь дээр” гэх мэтээр “Яараад яахав дээ” аяны хүрээнд мөн ч их давалгаалсан даа. Харамсалтай нь дахиад л олон амь эндлээ. Тэр дундаас бяцхан үрс бурхны орондоо олноороо буцчихлаа.

Жолооч та алд бие, алаг үрс, амраг хань, аав, ээжийгээ тэнгэрийн оронд илгээх гэж тэгж их яаран давхидаг хэрэг үү.

Эх сурвалж: Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.10.22.116)
    Юу юуны ч билээ 2228 жил , 81х жил, 108 жил, 88 жил, 29 жилийн ой,монгол бахархал, дэнж хотоытол,бас яатал ч гэлээ наадна ...гэхчилэн наадмыг хэт дөвийлгэж хүмүүсийн сэтгэл санааг хэт хөөрөгдсөний гай .Энэ их сүржин наадам авто ослоор 12 хүний, усны ослоор 15 хүний амь авч бас хэдэнч юм хүнийг золгүй байдлөөр нөгөө ертөнцөд үджээ.Ингэж наадмааргүй байна.
    2019 оны 07 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
“Ногоон нуур 1008 айл”-тай холбоотой худал мэдээллээс сэрэмжлүүлэв 1 цаг 5 мин “ТОСК” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагва-Очир Батсүмбэр суманд ажиллав 1 цаг 15 мин Дорнод аймгийн Баян-Уул сум 16 айлын шинэ орон сууцтай боллоо 1 цаг 19 мин Хот байгуулалтын салбарын 40 гаруй албан хаагч гамшгийн удирдлагын сургалтад хамрагдлаа 1 цаг 23 мин Шри Ланкад үер, хөрсний нуралт олон хүний аминд хүрч, улс даяар байгууллагуудыг хаалаа 1 цаг 49 мин Солонгос, Япон хоёр 2035 оны Азийн хөл бөмбөгийн АШТ-д хамтарсан хүсэлт гаргана 1 цаг 50 мин Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 1 цаг 52 мин А.Амартүвшин: “Тавантолгой түлш”-ийн дээжүүдийн бүх шинжилгээ стандарт хангасан 1 цаг 55 мин Бичил хорооллын таван байрны фасадыг дулаалж, шинэчлэл хийж дуусав 1 цаг 55 мин ГССҮТ БНСУ-ын “Eulji” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 1 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ 3 цаг 29 мин “Дижитал бүтээн байгуулалт” форум барилгын салбарын шинэчлэлийг хэлэлцэв 3 цаг 42 мин ИКАО-гийн ерөнхийлөгчөөр анх удаа Япон иргэн томилогдов 3 цаг 46 мин Нийтийг хамарсан баяр, спорт, урлагийн үйл ажиллагааг хязгаарлахыг уриалав 3 цаг 48 мин Луврын музей ЕХ-ноос бусад орны жуулчдын тасалбарын үнийг нэмнэ 3 цаг 49 мин ТББХ Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ 3 цаг 54 мин Амьсгалын замын халдварын өсөлттэй холбоотойгоор 1138 ор нэмэлтээр дэлгэлээ 3 цаг 55 мин 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ 4 цаг 6 мин ЗГ: Томуугийн дэгдэлттэй холбогдуулан илүү цагийн хөлс, урвалж оношлуурт 1.4 тэрбум төгрөг гаргана 4 цаг 8 мин Засгийн газар төрийн өмчит компанийн удирдлагуудад хариуцлага тооцно 4 цаг 10 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top