x

Баярын өдрүүдэд согтуугаар машин барьсан 20 иргэнийг саатуулжээ

Хүй долоо худгийг зорих наадамчин олны урсгал нэмэгдэж, өнөө өглөөний 06.00 цагаас эхлэн замын хөдөлгөөний ачаалал ихэссэн гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Иймд хөдөлгөөний урсгалыг нэг чигт зохицуулан ажиллаж байна гэж тус газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Ч.Чимэдбат хэллээ.

Тэрбээр “Улаанбаатар хотоос Баруун чиглэлийг зорих замын хөдөлгөөний ачаалал их байгаа ч түгжрэл үүсэх удсан асуудал байхгүй. Хүй долоо худаг руу орох замыг нэг  чиглэлд оруулснаар наадамчин олныг хурдан шуурхай зорчих байдлыг хангаж ажиллаж байна. Хүй долоо худагт хурдан морины уралдааны үеэр ачааллын оргил цагт жолоочид хайс хашлага давах, урсгал сөрөх зөрчил түгээмэл ажиглагддаг. Өнгөрсөн жилийн баяр наадмаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс болж 16 хүн амь насаа алдсан. Тиймээс замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар баяр наадмаас илүү гэр бүлийнхнээ амь насыг давхар хариуцаж байна гэдгийг ухамсарлах хэрэгтэй” гэлээ.

Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Тээврийн цагдаагийн албаны 640 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 орчим иргэнийг саатуулжээ. Харин Хүй долоо худгийг зорих замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол бага байна гэдгийг тээврийн цагдаагийн албанынхан мэдээллээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим 2,500,  Хүй долоо худагт 7,500 автомашины зогсоол, нөөц 6,000 нийт 16,000 тээврийн хэрэгслүүд зогсох боломжийг бүрдүүлжээ. Иргэд авсан зөвшөөрлийн ар талд байрлах маршрутын дагуу хөдөлгөөнд оролцох, ялгалт хийгдэж байгаа уулзварууд дээр байрлагдсан мэдээллийн самбаруудад заасны дагуу хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвлөж байна.

Тус газарт машины зогсоол 70 гаруй хувьтай, иргэдийн хувьд зогсоолын тухай зөвшөөрлийн бичигийн талаарх мэдээлэл багатайгаас ачаалал үүсэх тохиолдол гарч байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ 1 мин “Милан Кортина 2026” өвлийн олимпын бамбарын буухиа Грект эхэлжээ 3 мин МУИС-ийн багш нар япон хэлийг 9000 гаруй оюутанд заажээ 5 мин “Alibaba” хиймэл оюун ухаант “Quark” нүдний шилээ танилцуулж, худалдаанд гаргав 7 мин Хөрөнгө оруулалтын санал боловсруулах сургалт, уулзалт зохион байгуулав 9 мин МОНЦАМЭ агентлаг солонгос хэлний редакц байгуулж, мэдээгээ түгээнэ 10 мин “Physical: Asia” шоуны монгол багтай аялал жуулчлалын чиглэлд хамтран ажиллана 12 мин Украины дайныг зогсоох төлөвлөгөөг хэлэлцэх уулзалт ирэх долоо хоногт болно 13 мин “Ногоон нуур 1008 айл”-тай холбоотой худал мэдээллээс сэрэмжлүүлэв 1 цаг 40 мин “ТОСК” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагва-Очир Батсүмбэр суманд ажиллав 1 цаг 50 мин Дорнод аймгийн Баян-Уул сум 16 айлын шинэ орон сууцтай боллоо 1 цаг 54 мин Хот байгуулалтын салбарын 40 гаруй албан хаагч гамшгийн удирдлагын сургалтад хамрагдлаа 1 цаг 58 мин Шри Ланкад үер, хөрсний нуралт олон хүний аминд хүрч, улс даяар байгууллагуудыг хаалаа 2 цаг 24 мин Солонгос, Япон хоёр 2035 оны Азийн хөл бөмбөгийн АШТ-д хамтарсан хүсэлт гаргана 2 цаг 26 мин Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 27 мин А.Амартүвшин: “Тавантолгой түлш”-ийн дээжүүдийн бүх шинжилгээ стандарт хангасан 2 цаг 30 мин Бичил хорооллын таван байрны фасадыг дулаалж, шинэчлэл хийж дуусав 2 цаг 31 мин ГССҮТ БНСУ-ын “Eulji” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ 4 цаг 5 мин “Дижитал бүтээн байгуулалт” форум барилгын салбарын шинэчлэлийг хэлэлцэв 4 цаг 17 мин
iИх уншсан
ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top