x

Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ

/Reuters/ Эбола вирусний халдвараар 1887 хүн нас барж, халдвар авсан хүмүүсийн тоо 4120-д хүрснийг Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Засгийн газар албан ёсоор баталгаажуулан мэдээллээ.  Тавдугаар сарын 15-нд тус улсын зүүн нутагт халдвар дэгдсэн юм.  

Тус улсын Харилцаа холбооны яамнаас наймдугаар сарын 6-ны байдлаар гаргасан мэдээлэлд дурдсанаар, нас баралтын түвшин 45.8 хувьтай байна.

Киншаса хотын ойролцоо тусгаарлалтад байсан хөлөг онгоцны зорчигчдын дунд эбола вирусийн тохиолдол илрээгүй гэж Эрүүл мэндийн яам мэдэгджээ. Ингэснээр ховор тохиолддог "Бундибугио" омгийн вирус нийслэл Киншаса хотод тархаж болзошгүй гэсэн айдас намжлаа.

Өнгөрсөн пүрэв гаригт дээр хөлөг онгоцоор аялж явсан нэгэн зорчигч эбола вирусний халдвартай төстэй өвчний шинж тэмдэгтэйгээр нас барсны дараа Киншасагаас 65 км-ийн зайд орших Малуку боомтод 200 гаруй зорчигчийг тусгаарлаад байсан юм. Био-анагаахын судалгааны үндэсний хүрээлэнгээс бүх сэжигтэй тохиолдолд "Бундибугио" омгийн вирусний халдвар илрээгүй тул Киншасагийн оршин суугчдад хандан тайван байхыг зөвлөсөн байна.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Гебрейесус хэлэхдээ, вирус хурдацтай тархаж буйг анхааруулаад, хариу арга хэмжээг яаралтай эрчимжүүлэхийг уриалжээ.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top