x

БНХАУ-ын Улаанцав дахь 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг дата төвтэй танилцлаа

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлах баг БНХАУ-ын Өвөр Монголын Улаанцав хотод байрладаг сэргээгдэх эрчим хүчинд түшиглэсэн Жүнжинь дата төвийн баазын үйл ажиллагаатай танилцлаа.

Тус бааз БНХАУ-ын томоохон хот, муж болон төр, хувийн хэвшлийн байгууллагуудын дата мэдээллийг хадгалах, боловсруулах, нөөцлөх зориулалттай цогц байгууламж юм. Мөн мэдээллийн аюулгүй байдлыг өндөр түвшинд хангаж, серверийн бүх эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эх үүсвэрээр шийдсэнээрээ онцлогтой.

Жүнжинь датагийн Улаанцав дахь баазын төслийг 2021 оноос төлөвлөж эхэлсэн бөгөөд 2025 онд ашиглалтад оруулан үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Нийт 30 гаруй га талбайг хамарсан энэхүү төсөлд 91 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж, 450 мянган ам метр талбай бүхий барилга байгууламжийг ашиглалтад оруулжээ.

Одоогийн байдлаар тус дата төв 338 мянган кВт эрчим хүч хэрэглэж байгаа бол цаашид 720 мянган кВт хүртэл хүчин чадалтай болохоор серверийн төв болон дэд бүтцээ өргөтгөн барьж байгаа аж. Төвийн жилийн цахилгаан хэрэглээ 2.19 тэрбум кВт.ц хүрэх төлөвтэй ба хэрэглээнийхээ 100 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар тус төвд төр болон бизнесийн байгууллагуудын мэдээллийг хадгалах 12 серверийн танхим байгуулж, 25 мянган компьютерийн тавиур суурилуулаад байна. Дата төвийн эрчим хүчний хэрэглээг хангах сэргээгдэх эрчим хүчний төслийг 2024 оны 10 дугаар сараас 2025 оны 9 дүгээр сарын хооронд хэрэгжүүлжээ. Одоогийн байдлаар сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтад 1.63 тэрбум юань зарцуулсан байна.

Төслийн хүрээнд 200 мянган кВт хүчин чадалтай салхин цахилгаан станцын 26 турбин, 100 мянган кВт хүчин чадалтай нарны цахилгаан станцыг байгуулан ашиглалтад оруулжээ. Нарны станцад нэг талын давхар бүрхүүлтэй, N төрлийн 710Wp хүчин чадалтай нарны хавтан ашиглаж байгаа юм. Мөн дата төвийн 220 кВ-ын дэд станцыг энэ оны 6 дугаар сарын 19-нд ашиглалтад оруулсан байна.

Төсөл бүрэн хүчин чадлаараа сүлжээнд холбогдсоны дараа жил бүр 854 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэх бөгөөд шинэ эрчим хүчний ашиглалтын түвшинг 96.8 хувиас дээш байхаар төлөвлөжээ. Үүний зэрэгцээ ногоон цахилгааны хэрэглээний орлогыг 40 хувьд хүргэж, нийт нүүрстөрөгчийн ялгарлыг жилд 480 мянган тонноор бууруулах боломжтойг компанийн удирдлагууд онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top