x

ОХУ "Сармат" стратегийн пуужинг энэ онд зэвсэглэлд нийлүүлнэ

Цөмийн цэнэгт хошуу тээгч стратегийн шинэ пуужин болох "Сармат"-ыг энэ оны эцэс гэхэд зэвсэглэлд нийлүүлнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гарагт мэдэгджээ. Тэрбээр уг пуужинг "дэлхий дээрх хамгийн хүчирхэг зэвсэг" хэмээн тодорхойлсон байна.

АНУ, Европ дахь хэдэн мянган км-ын алсад буй байнуудад цөмийн цэнэгт хошуугаар цохилт өгөхийн тулд бүтээсэн уг пуужинг зэвсэглэлд нэвтрүүлэх ажил олон жилийн турш саатсан юм.

В.Путин телевизээр хэлсэн үгэндээ, "Сармат" пуужингийн цөмийн цэнэгт хошууны хүчин чадал нь барууны орнуудын ижил төрлийн пуужингийнхаас дөрөв дахин их ба тусгал нь 35 мянган км-ээс давна гэж мэдэгджээ

"Энэхүү пуужин одоо байгаа болон ирээдүйд бий болох пуужингийн довтолгооноос хамгаалах ямар ч системийг нэвтлэх чадалтай" гэж тэрбээр хэлсэн байна.

2022 онд Украины дайн эхэлснээс хойш В.Путин Оросын цөмийн зэвсгийн хүчин чадлыг дэлхий нийтэд удаа дараа сануулсаар ирсэн юм. Энэ бол Барууны орнууд Украины талд хэт идэвхтэй зогсохоос сэргийлэх гэсэн оролдлого гэж шинжээчид үзэж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top