x

Франц улсад магистрт суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Монгол Улсын Боловсролын Яам болон Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран 2026-2027 оны хичээлийн жилд Францын их, дээд сургуулийн магистрын түвшинд суралцах оюутнуудыг сонгон шалгаруулах тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.

Тус хөтөлбөр нь хоёр улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, өрсөлдөх чадвартай хүний нөөцийг бэлтгэх, их, дээд сургууль болон судалгааны байгууллагуудын түншлэлийг дэмжих зорилготой юм. Хөтөлбөрийн хүрээнд магистрын түвшинд франц болон англи хэлээр суралцах боломжтой. Монгол Улсын хөгжилд шаардлагатай, Засгийн газрын 115 дугаар тогтоолоор баталсан тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр суралцахыг давуу талд тооцно.

Сонгогдсон оюутнууд Францын визийн хураамжаас чөлөөлж, сар бүр 860 еврогийн тэтгэлэг авах, их, дээд сургуулийн бүртгэлийн хураамжаас чөлөөлөх, оюутны байранд ороход давуу эрх эдлэх, эрүүл мэндийн даатгалд хамрагдах зэрэг нөхцөлөөр хангагдана. Гэхдээ тэтгэлэг нь бүх зардлыг бүрэн даахгүй тул нэмэлт санхүүгийн эх үүсвэр шаардлагатайг анхааруулав. Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргагч нь Монгол Улсын иргэн байх, бакалаврын зэрэгтэй, хэлний шаардлага хангасан байх ёстой. Англи хэлний хувьд TOEFL 72-оос дээш эсвэл IELTS 5.5-аас дээш, франц хэлний хувьд DELF B2, DALF эсвэл TCF B2-оос дээш түвшинтэй байх шаардлагатай юм.

Материал хүлээн авах хугацаа 2026 оны тавдугаар сарын 16-нд дуусах бөгөөд сонгон шалгаруулалт баримт бичгийн үнэлгээ болон ярилцлагын шаттай явагдана. Ярилцлагад тэнцсэн эсэхийг тавдугаар сарын 29-ний дотор мэдэгдэнэ. Бүрдүүлэх баримт бичгийг франц эсвэл англи хэл болон монгол хэл дээр хоёр хувь бэлтгэж, Францын Элчин Сайдын Яаманд “Сургалтын тэтгэлгийн хүсэлт” хэмээн хаяглан биеэр хүргэж өгөх шаардлагатай. Баримт бичиг дутуу болон хугацаа хоцорсон тохиолдолд сонгон шалгаруулалтад оруулахгүй.

Дэлгэрэнгүй мэдээллийг Францын ЭСЯ-ны 11-324519, Боловсролын яамны 51-262916 дугаараас лавлах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сайншанд хотын цэвэрлэх байгууламж хоногт 1600 м.куб бохир ус хүлээн авч байна 1 цаг 28 мин Төвийн бүсийн физикийн олимпиад Өвөрхангай аймагт болж өнгөрлөө 1 цаг 29 мин Сансрын нисэгч Ж.Гүррагчаад "Хүндэт профессор" цол олгожээ 1 цаг 29 мин Франц улсад магистрт суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа 1 цаг 31 мин Төв аймгийн Баянчандмань суманд хэл хуурын анхны танхим байгууллаа 1 цаг 32 мин Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 1 цаг 33 мин Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын 100 сая төгрөгийн хахуулийн хэргийг прокурорт шилжүүлэв 1 цаг 33 мин Налайх дүүрэгт аялал жуулчлал, ЖДҮ-ийг дэмжих "Өв соёлын цогцолбор" байгуулна 1 цаг 34 мин Дмитрий Бивол аварга цолоо хамгаалах тулаанаа Михаэль Айферттэй хийнэ 4 цаг 31 мин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ 4 цаг 33 мин Хуурайшилт нэмэгдэж байгаа тул галын аюулаас сэрэмжлүүллээ 4 цаг 35 мин Иргэдийн зүй бус хэрэглээнээс үүдэн бохирын шугам бөглөрч халих эрсдэл үүсэж байна 4 цаг 37 мин Хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангаж, тохижилтын ажлыг эрчимжүүлнэ 6 цаг 39 мин Сурронтой холбоотой ослын улмаас 32 хүүхэд бэртжээ 6 цаг 43 мин Үндэсний баялгийн сангийн асуудлаарх зөвлөлдөх санал асуулга эхэллээ 6 цаг 45 мин Хятадын Нисэхийн аж үйлдвэрийн корпорацийн дарга асанд цаазаар авах ял оноолоо 6 цаг 46 мин Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв гарлаа 6 цаг 47 мин Г.Батзориг: Хүнсний НӨАТ-ыг хөнгөлбөл амьжиргааны өртөгт эергээр нөлөөлнө 7 цаг 20 мин Экс гишүүн Ц.Оюунгэрэл хотын даргыг халз мэтгэлцээнд дуудав 7 цаг 55 мин Иран улс Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцноос татвар авна 8 цаг 33 мин
iИх уншсан
Зундарь: Амин насны урсгал Робэрт Блай: Төмөр Жонсоны “адгууслаг” эцэг “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор Ардын намын “Ард түмэндээ ирэх оролдлого” буюу авлига, хулга... О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Г.Занданшатарын Засгийн газрын үлдээсэн өв Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулн... Оросууд Сибирь болон Хойд Монголыг түрэмгийлсэн нь В.Ганзориг: Монгол Улс уул уурхайн орон мөн юм уу? Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар х... Үндэсний баялгийн сангийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга ... Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны т... Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хугацаат цэрэг сураггүй ал... Одон орон судлаачид дэлхийтэй төстэй шинэ гараг илрүүллээ Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсни... "Монгол ноолуур-2026" дуудлага худалдаанд үндэсний 13 компан... Дархан-Уул аймагт IELTS-ийн шалгалтын төв байгуулах санал та... Н.Учрал чуулганыг удирдвал АН-ын бүлэг Ерөнхий сайдыг чөлөөл...
Top